Иран улс Израилийн тагнуултай холбоотой гэх дөрвөн хүнийг цаазалжээ

Иран улс Израилийн тагнуулын албатай хамтран ажиллаж, хүн хулгайлсан хэрэгт буруутгагдсан дөрвөн эрэгтэйг цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. Энэ оны тавдугаар сард баривчлагдсан тэдэнд Ираны дээд шүүхээс цаазын ялыг өнгөрсөн лхагва гарагт оноосон юм.

Иран, Израиль улсууд бүс нутгийн дайсагнагчид бөгөөд удаан хугацааны турш харилцан сүүдрийн дайн хийсээр ирсэн. Иран улсад засгийн газрын эсрэг олныг хамарсан жагсаал, цуглаан өрнөж байгаа үед энэхүү цаазын ялыг гүйцэтгэлээ.

Үүнээс гадна жагсаалтай холбоотойгоор одоогийн байдлаар зургаан хүнийг цаазалсан гэж хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага мэдээлжээ. Түүнчлэн жагсаалын үеэр баривчлагдсан өөр 21 хүнд цаазын ял оноож болзошгүй аюултай нөхцөл үүссэнд сэтгэл зовниж байгаагаа тус байгууллагын хүний эрхийг хамгаалагчид хэлж буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)