Жалга руу унах гэж байсан автомашиныг аюулгүй болгожээ

Нийслэлийн Багануур дүүргийн тав дугаар хороонд суудлын автомашин жалга руу унах гэж байна гэсэн дуудлагыг ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М “CRV” загварын суудлын автомашинтай уулын налуу хэсгээр зорчиж яваад гулгаж, жалганы эрэг тогтсон байсныг татаж аюулгүй болгосон байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Хүний амь нас эрсдээгүй. Жолооч нар автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж өвлийн дугуйтай замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна" гэлээ. 

Халтиргаа гулгаатай үед хэрхэн аюулгүй зорчих болон машин шарвасан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ТЦА-аас сэрэмжлүүллээ 

  • Халтиргаатай замд хурдаа ердийнхөөсөө 5-10 км/ц-аар багасгах
  • Хурдтай явах үедээ өмнөх машинаасаа зай барих
  • Жолооны дээд хэсэгт хоёр гараа зөв байрлуулж (цагаар бол 9 / 3 цагт) бэлэн байдалд явах
  • Эргэлт болон шарвах үед тормоз огт гишгэхгүй байх
  • Механик тэрэгтэй бол, араа салгаж явахгүй байх
  • Нуруугаа сандлын арын хэсэгт аль болох нааж явах. Энэ тохиолдолд машин тогтворгүй болж байгааг цаг алдалгүй мэдэж, хариу арга хэмжээ авах бололцоотой болдог. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)