Театрын тайзнаа хар, цагаан хун шинээр мэндэллээ

Ардын жүжигчин, Зууны манлай балетын бүжигчин Ю.Оюун агсны мэндэлсний 70 жилийн ойд зориулан П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг өнгөрсөн бямба гарагт /2022.12.03/ Дуурь бүжгийн театрын тайзнаа толилууллаа. Энэхүү тоглолтод хар, цагаан хун шинээр мэндэллээ. Цагаан хунд Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин Б.Марал, хар хунд Г.Хулан нар анх удаа гоцоллоо.

1975 онд балетмейстер Б.Жамъяндавга өөрийн мөрөөдлийг биелүүлэхээр алдарт "Хунт нуур" бүжгэн жүжгээ тайзнаа тавихаар бэлтгэж ОХУ-аас мэргэжилтэнтэй хамтран "Хунт нуур" бүжгэн жүжиг тайзнаа тавьсан түүхтэй. Ингэж Монголын ард түмэн "Хунт нуур"-тай золгож тэргүүн хунгийн дүрийг Ю.Оюун амилуулж энэ цагаас эхлэн тэрээр Монголын анхны хун хэмээн нэрээ мөнхөлж дэлхийд өөрийгөө мэргэжлийн балетын жүжигчнээр зүй ёсоор хүлээн зөвшөөрүүлж Монголын балетын түүхэнд домог болсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)