2023 оны өнгө: Viva Magenta

Pantone хүрээлэн ирж буй 2023 оны гол өнгөөр 18-1750 код бүхий "кармин улаан" тодотголтой өнгийг нэрлэжээ. Дээрх өнгөний өөр нэршил нь Viva Magenta юм. Энэ өнгийг кошенили гэх таван мм-ийн хэмжээтэй эрэгчин өтний хүчлээс гаргаж авдаг. 

Pantone хүрээлэнгийнхэн энэ өнгийг шинэ эрч хүчийг уриалан дуудаж байна гэж үзжээ.

"Технологийн зуунд бид бүгд байгаль эхээс эрч хүч цэнэг авахыг хүснэ. 2023 оны өнгө нь маш хүчтэй, бадрангуй. Viva Magenta өнгө нь дайчин хэр нь түрэмгий бус замаар эрч хүч өгдөг. Энэ өнгө өөдрөг ирээдүйн шинэ эрч хүчийг бэлгэдэж байна"  хэмээн Pantone  байгууллагын гүйцэтгэх захирал Леатрис Эйсман тайлбарлалаа.

Гэхдээ кармины хүчлийн эх сурвалж нь шавж учраас Исламын орнуудад хүнсэнд хэрэглэх хориотой. Кармин нь байгалийн гаралтай, аюулгүй нэмэгдэл гэж тооцоогддог ч цөөн тооны хүмүүст харшил үүсгэдэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)