Цэцэрлэгт 126312 хүүхэд суралцаж байна

Өнгөрсөн хичээлийн жилд буюу 2021-2022 оны хичээлийн жилд 106254 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байсан. Харин энэ жилийн тухайд өнөөдрийн байдлаар 126312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа юм байна. Тухайлбал,

-Бэлтгэл ангид-33440

-Ахлах ангид-34288

-Дунд ангид-32553

-Бага ангид-26031 хүүхдүүд тойргийн болон тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт 647 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 15308 багш, ажилтан ажиллаж байгаа бол хүүхэд харах үйлчилгээнд нийслэлийн 7 дүүргийн 155 хүүхэд харах төвд 345 хүүхэд асрагч 1776 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)