Жагсагчид Засгийн газрын гишүүдтэй уулзахыг хүсэж байна

"Хэрэгцээгээ мөрөөдөл болгож амьдармааргүй байна", "Монголдоо шударга гоё амьдаръя", "Амьдрах арга алга", "Шударга ёсыг тогтоо", "Бидний ирээдүйг битгий хулгайл", "Энэ жагсаал үнэгүйдэх ёсгүй", "Өнөөдрийн ажлаас маргааш илүү чухал байна" зэрэг самбар өргөсөн иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төв талбайд жагсаж байгаа иргэд УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайдыг гарч ирэхийг шаардан хашхирч байгаа юм. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж, шаардлагын хариуг өгөхгүй бол зам хаасаар байх болно гэдгээ хэлж буй. Иргэдийн жагсаал цуглаантай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Талбай дээр жагсаж буй иргэдийн тавьж буй шаардлагыг бид хүлээн авна. Жагсаалыг зохион байгуулж буй иргэдэд хандан яриа хэлцлийн журмаар аливаа асуудлыг шийдэх ёстой гэж хэлмээр байна. Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана" хэмээн мэдэгдсэн. Гэвч зарим жагсагчид Төрийн ордон руу орохоор дайрч, ордныг цагдаагийн алба хаагчид хамгаалалтад аваад байна. Жагсагчид мөн төв талбайд зассан эко гацуурыг шатаасан юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ингээд сайхан амьдардаг уу тэнэг хөлснийхөн

    0 0 Хариу бичих