УИХ-ын дарга Г.Занданшатар нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргажээ

УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргажээ.

Нээлттэй сонсголыг явуулахдаа Хилийн боомтын асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны дүгнэлтэд үндэслэн олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, судлаачдын төлөөллийг багтаан, яаралтай зохион байгуулах чиглэл өгсөн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Уул уурхайн олборлолт явагддаг аймаг бүрийн төлөөллийг багтааж, нүүрсний хулгайн эсрэг нийтийн оролцоотойгоор тэмцсэнээр хөшигний цаана халаасан дотор өрнөдөг олон асуудлуудыг ил тод болгоно” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)