БНХАУ-ын сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэн иржээ

Тойрог зам дахь БНХАУ-ын сансрын станцад зургаан сар ажилласан Хятадын гурван сансрын нисгэгч эх дэлхийдээ эргэн иржээ. “Шэньжоу-14” сансрын хөлөг станцаас салснаасаа есөн цагийн дараа буюу орон нутгийн цагаар ням гарагийн 20:09 цагт Өвөр Монголын тал нутагт амжилттай газардсан байна.

 “Тiangong” сансрын станцийг тойрог замд угсарч дуусах сүүлийн шатны ажиллагааг 11-р эхээр амжилттай гүйцэтгэсэн сансрын нисгэгчид энэ оны зургаадугаар сарын 5-нд эх дэлхийгээс хөөрсөн юм.

Жингүйдэлд удаан хугацаагаар байсан багийн ахлагч Чень Донг, сансрын нисгэгч Луй Ян, Кай Сюйжэ нарын биеийн байдал сайн байгаа аж.

Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч болсон Лю Ян тойрог замд мартагдашгүй гайхалтай дурсамж бүтээж, эх дэлхийдээ эргэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ.

Сансрын нисгэгчид хагас жилийн хугацаанд ажиллахдаа задгай сансарт гурван удаа гарч, шинжлэх ухааны илтгэл тавьж, “Мэнтян” туршилтын бүхээгийг 11-р сарын 3-ны өдөр сансрын станцад байршлыг нь амжилттай шилжүүлсэн юм. Ингэснээр Хятадын сансрын станц “Т” хэлбэрээр байршсан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. uvur mongol nutgaa avaya

    1 0 Хариу бичих