Ж.Батзанданг суллах шийдвэр гаргажээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг цагдан хорих хугацаа дуусаж байгаа учир үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэв.  Прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх тус саналыг хүлээж аваагүй байна. Тодруулбал, шүүхээс УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг суллах шийдвэр гаргасан бол Г.Аюулгүйд хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)