ЦЕГ: Жагсаалын үеэр дөрвөн иргэн дарагдаж, хөнгөн гэмтсэн

Цагдаагийн ерөнхий газраас төв талбайн жагсаалтай холбогдуулан мэдээлэл өглөө. 

ЦЕГ "Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаал цуглаан 12 дугаар сарын 4-ны өдрөөс өнөөдрийн хүртэл үргэлжилж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулинд жагсаал зохион байгуулахдаа зорилго агуулгаа танилцуулж бүртгүүлсэн байх шаардлагатайг тусгасан байдаг. Гэвч энэ жагсаал цуглаан бүртгэлгүйгээр зохион байгуулагдаж байгаа. Гэсэн ч иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага ажиллаж байна. Харамсалтай нь, нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, жагсаал цуглааныг далимдуулан нийтийн хамарсан эмх замбараагүй байдал ажиглагдаж байна. Мөн бага насны хүүхдийг уруу татах, төрийн эрхийг хууль бусаар ашиглах зэрэг зөрчил харагдаж байна. Тухайлбал, гацуур шатаасан иргэн хар тамхи хэрэглэсэн байсан. Мөн дөрвөн иргэн дарагдаж, хөнгөн гэмтсэн. Төрийн тусгай хамгаалалттай газар руу дайрах, бусдын зорчих эрхийг зөрчих зэрэг хандлагатай байна. Иймд хууль иргэн бүрд нэгэн адил үйлчлэхийг анхааруулж, хууль бус эл үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)