Хуй салхи шиг луйврын сүлжээ
Хуй салхи шиг луйврын сүлжээ Монголчуудыг дахин чиглэжээ. Өнгөрсөн онд “Бэлтэс мөрөн”-гийн хэрэг олны чихэнд хүрч иргэд тус хэргээс суралцаж ,ухаалаг байх цаг бидэнд байсан. Гэвч саяхан дахин олон мянган хүн луйврын сүлжээнээс болж хохирол амсжээ. Тухайлбал сүүлийн үед манай иргэд “FT групп” гэх луйврын сүлжээнд олноор элсэж мөнгө алджээ. Энэхүү сүлжээнд элсэхэд тусгай гишүүн болж 20-5000 ам.доллароор жилийн хугацаанд мөнгө байршуулна. Улмаар бүртгүүлсэн иргэдийн дансанд өдөрт 30 доллар орох бөгөөд доороо олон хүн элсүүлэх шаардлагатай аж. Гэвч зарим иргэд 40-150 сая төгрөгөөр машинаа зарж, хүнээс түр зээлж орсон мөнгө алдаж хохирсоор байна. Түүнчлэн фейсбүүк групп дээр Family mart, Avon зэрэг Ft групптэй адил луйврын сүлжээнд иргэд их хэмжээний мөнгө хийн алдсан талаар сэрэмжлүүлээд буй.
Мэдээллийн технологийн инженер Г.Ирээдүй
FT групп гээд аюултай понзи схем яваад байгаа шүү. FT групп гэх хайлтыг Монгол улсаас Google дээр хамгийн их хайж байгаа нь өөрөө дэлхийн бизнес байж чадах уу? Дараагийн G-Time, Бэлтэс мөрөн шүү...Танзани, Нигер, Өмнөх Африк гэх улсад дэлгэрч байгаа бололтой.
Иргэд сүлжээнд мөнгө өсгөх боломжтой хэмээн итгэж ордог
Хохирогч1
Би машинаа зараад энэ сүлжээнд орсон. Манай эгч ийм сүлжээ саяхан нээгдсэн учир орвол ашигтай гэсэн юм. Ингээд би дунд гэсэн ангилал буюу 720 доллар шилжүүлж үүнийгээ жилд 14400 доллартой болно гэж итгэсэн. Гэтэл тухайн сайт нь гацаад оруулсан мөнгө авч чадаагүй. Анх нээж байхад гэрээ ч хийхгүй. Яаж орж ирж байгаа нь тодорхойгүй учир эргэлзэж байсан. Гэсэн хэдий ч бусдад нь ороод байгаа юм чинь хамаагүй гэж бодоод алдлаа.
Хохирогч2
Миний хүүхэд удахгүй нүдний хагалгаанд орох юм. Ийнхүү хүүхдийнхээ хагалгааны зардлыг олохоор машин болон зарим эд зүйлсээ зарсны үндсэн дээр хагалгаанд орох зардлын 60 хувийг бүрдүүлсэн. Гэвч эмчилгээний зардал хүрэхгүй байсан учир FT гэх сүлжээнд ороод хүүгийнхээ эмчилгээний зардлыг нугалаад олчих санаатай эрх нээлгүүлж орсон. Гэтэл одоо 100 төгрөг ч үлдсэнгүй. Маш их харамсаж байна.
Хохирогч3
Би үеэлээсээ энэ сүлжээний талаар мэдээлэл авч хамгийн бага эрхээр нь элсэж орсон. Эхний таван өдөр орох ёстой мөнгө нь орж ирж байсан учир итгэл төрүүлэхүйц санагдсан юм. Тэгээд урамшаад эрхээ нэг шатаар нэмэгдүүлээд хоёр сая төгрөг болгосон. Гэтэл сайт нь шууд устчихсан. Маш их гайхсан тэгээд бүсийн менежер гэх хоёр гадаад хүний зурагтай хүмүүст хандтал намайг блок хийсэн байсан. Одоо бол их хэмжээний мөнгө алдсан хүмүүс дээр сэтгэлзүйгээр нь тоглож дахин мөнгө луйвардах бүлгэм яваад байгаа. Үүнийг иргэд маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол дахин луйвардуулах эрсдэлтэй. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор хохирсон иргэдтэй холбогдож цагдаад өргөдөл гаргана.
Понзи схем буюу хөрөнгө оруулалтын” луйврын систем
Иргэдийн их хэмжээгээр мөнгө алдаж буй дээрх сүлжээ нь понзи схем юм. Энэ нь 1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзингийн гаргаж ирсэн “хөрөнгө оруулалтын” луйврын систем. Энэхүү схемийн бүтэц нь заавал пирамид байх шаардлагагүй бөгөөд понзи схемийн удирдагч хүмүүсээс мөнгийг нь “хөрөнгө оруулалт” гэж хэлж авах ч юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй талаар дурддаггүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэдэх боломжгүй байдаг. Харин хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн хүмүүсийг даган дуурайж хөрөнгө оруулахаар ирсэн шинэ хүний төлбөрөөр өмнө элссэн хүнээс авсан өрөө төлөхөд л ашиглагдана. Энэ мэтээр понзи схемийн луйвар явагддаг. Монголд өмнө жилүүдэд болж байсан ихэнх хэргүүд тус схемийн дагуу явж байсан бөгөөд өнгө төрх нь л солигдсоноос биш доторх схем нь понзи луйвраар явагдаж буй. Тухайлбал өмнө нь Onecoin-д манай улсын 14 мянган хүн хохирч дэлхий даяар дөрвөн тэрбум долларын алдагдал хүлээж байв. Мөн G-Time гэх понзи схемд манай улсын 11 мянган хүн оролцож 25 тэрбумыг луйвардуулж байсан юм. Харин Хөвсгөлийн “Бэлтэс мөрөн ХХК”-д нутгийн иргэд 45.3 тэрбумыг луйвардсан билээ. Харин сүүлийн үед өргөн дэлгэрээд буй “FT” луйврын сүлжээнд 20 мянга гаруй иргэн хохироод байгаа аж.
Үнэгүй бяслаг хавханд л байдаг
Ийнхүү нийгэмд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн сэтгэлгээнд тулгуурлан сүлжээний гэмт хэрэг гаарч байна. Монголчууд баталгаа нотолгоогүй их мөнгө амласан л бол элдэв луйврын сүлжээнд хошуурдаг. Улмаар нийтээрээ хохироод дуусна. Уг нь “Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л бий” гэдэг. Иймд хэрэв танд хэн нэгэн хөрөнгө оруулалт хийхийг санал болговол тухайн компани, иргэн нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан эсэхийг нэн түрүүнд шалгах хэрэгтэй. Магадгүй, өндөр ашигтай төсөл биш луйвар байж болзошгүй тул сар бүрийн эсвэл улирлын санхүүгийн тайлан мэдээллийг нь давхар нягтлаарай. Түүнчлэн Playstore, Appstore-д байршсан компанийн баталгаат апп мөн эсэхийг нь үзэж, албан ёсны веб хуудсаар нь зочилж шалгах нь чухал юм.
Зочин 2023/01/29
мөнгөгүй гэж байнга халамж авдаг мөртлөө хулхидуулах болохоороо өчнөөн сая төгрөгтэй болчих юмаа
2 0 Хариу бичихЗочин 2023/01/28
Тавилан юмдаа. Итгээд шунаад алдав одоо яахавдээ.
0 0 Хариу бичихЗочин 2023/01/28
Ер нь зүгээр өөрөө өсдөг мөнгө гэж байдгүй. Хүн өөрөө оюун ухаан хөлс хүчээ шавхаж байж мөнгөтэй болдог гэдгийг энэ ТВ , сайтууд нь ард түмэндээ ойлгуулж өгөх ажил хиймээр байх юмаа. ТВ асаахаар дандаа шоу , дуу хуур , г. м нэвтрүүлгүүд давамгайлаад байх шиг байна. Дуу хөгжим огт хэрэггүй биш. Гэхдээ хязгаартай байж танин мэдэххүй, хөдөлмөрлөхийн үнэ цэнийг ойлгуулах нэвтрүүлгүүдийг явуулмаар байна.
6 0 Хариу бичихХахахах 2023/01/28
Шунал тай гэж монголчууд болж л өгвөл зүгээр л
1 0 Хариу бичихShunalaa dar 2023/01/28
Xaxa mongol noyodin shunalig bi darj diilehgui ni gej manjiin haan tsuhurch bsan gedeg, shunala dar genet olddog mungu gej bhgui hudulmur hiij oldog yum
0 0 Хариу бичихЗочин 2023/01/27
Er niэнэ сүлжээнүүдийг хуу хаагаач ээ!! Түмэн нэртэй худлаа их сайн гээд 5.0 саяын аппарат ч байх шиг.Бүр цаашаа явж өгч байна.Мэргэжлийн хяналт гэж газар байхдаа л онц сайн гэж гэрчилгээ ч юмуу дүгнэлт ч юмуу өгдөг байсан бололтой.МХ дүгнэлт нь гарсан гээд л . .? Баахан эмүүд байна.Тэр нэн эмч нөхөр овоо юмуу гэтэл бизнес талдаа мөнгө хөөгөөд толгой эргүүлээд л бга харагдсан.
2 0 Хариу бичихЗочин 2023/01/27
IZ ch uuruu erguu mal, bugdeeree malnuud
1 0 Хариу бичихЗочин 2023/01/27
Ene neg zolbin togjgor luivarchin batsaan bas yuvee
1 0 Хариу бичихАх 2023/01/26
Үнэгүй юм байхгүй малнуудаа хрхь нь
4 1 Хариу бичихЗочин 2023/01/26
төр нь иргэнээ, эд хөрөнгийг нь хамгаалдаггүй. луйварыг чөлөөтэй хийлгүүлдэг
2 1 Хариу бичихЗочин 2023/01/26
дарга нар хувиа авдаг болхоор татан буулгадаггүй
7 0 Хариу бичихзайл 2023/01/26
кк
0 0 Хариу бичихБаяраа 2023/01/26
хөдөлмөрлөхгүйгээр мөнгө олно гэдэг нь юу байх вэ
2 0 Хариу бичихTrust me 2023/01/26
IZ uuruu IZ coin gej mass zalilan hiij humuusiin mungiig hulihidah gej baigaad Tushig gedeg Youtuber zaluud bulaigaa delguulsen. Odoo yaagaad enkhiin tsagaan tagtaa boloh geed baigaag oilgohgui baina.
3 1 Хариу бичихЗочин 2023/01/26
Ва ха ха ха очиж очиж понзын залилагч нь понзын залилангаасаа сэрэмжлүүлээд байгаамуу...
3 0 Хариу бичихЗочин 2023/01/26
Алтан загасны үлгэр шиг юм болоод байна өдөр болгон мөнгө зүгээр өгдөг тийм юм хаана байхав дээ
0 0 Хариу бичихЗочин 2023/01/26
ХОХЬ НЬ ГЭЖ үүнийг хэлдэг юм
0 0 Хариу бичихЗочин 2023/01/26
Гэнэн монголчууд гэгээ орох болоогүй байхдаа бэлэн мөнгө хаа ч байдаг үгүй цаана хавх байдаг шүү дээ
2 0 Хариу бичихГанбаатар 2023/01/26
Ёстой яалтай билээ дээ хүний шуналаа гэж...Амар хялбар баяжих хүсэлтэй хүмүүс ямар их юм бэ....
3 2 Хариу бичихТуул.Д 2023/01/26
Бизнес сэтгэлгээгүй Бэлэнчлэх сэтгэлгээтэй нэг талаас байгаа хэдэн төгрөгөө өсгөөд авъя гэсэн өрх толгойлсон ээж аавууд, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд илүү их өртөж байдаг.. Яагаад өөртөө боловсролдоо хөрөнгө оруулах, нийгмийн дарамтаас гарах сэтгэл зүй байхгүй бусдаас буруу хайдаг, суралцах хандлагагүй мэдлэггүй судлаагүйгээс болж..180$ Хүнээс зээлээд олоод орсон л байна чадсан байна гэтэл хувь хүний хөгжлийн сургалт энэ чамд хэрэгтэй 100хан к гээд байхад завгүйгээ дууддаг. Өөрөө шийдвэр гаргаж хамаг мөнгөө алдчихаад бусдад буруугаа тохоод нэмэргүй..Бэлэн платформ дээр ажиллаад хүчээ үзэх боломжоос атгаж авч чадахгүй бол насаараа цалингаараа амьдраарай гээд еврейчүүдийн үгийг хэлчихмээр санагдаад...энэ хараалын үг нь гэж байгаашд...Бид суралцахгүйгээр ажил, бизнес хийж урт удаан амьдрах боломжгүй гэдгийг ойлгооч..үр хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь хүртэл өөрчлөгдчихөөд байхад өөрийгөө өөрчлөөчээ гуйж байна...үг бүр чинь үнэ цэнэтэй өөрийгөө бүтээгээчээ
5 0 Хариу бичихЗочин 2023/01/26
Ireedvi bol ooroo luiwarchin shvv
3 4 Хариу бичихЗочин 2023/01/26
Huurhii mgl chuud tsalin hurehgui uneheer yaduu amidarch bnshuudee tsaana n ger bulee l bolgoh huurhii husel teej bgaa... Gevch huvi hunii shunaliin setgelzui deer bas toglolt hiij bn... Bi hulhiduulsan hun n bnaa...
1 0 Хариу бичихЗочин 2023/01/26
Г.Ирээдүй өөрөө ийм луйврыг хийх гэж байсан шд IZ Койн нэртэйгээр, даанч бүтээгүй. Одоо энхийн цагаан тагтаа болж жүжээд байхымда.
9 3 Хариу бичихzochin 2023/01/26
yagaad iim teneg bas amaraar mungu oloh huseltei baidag bnaa. iim bolhooroo niiteeereee hulgaich bgaa yum deer doorgui mgl hun hamgiim hogiin gej unen
1 2 Хариу бичихZochin 2023/01/26
Iim yumand irgej munguu hiisen bol hohino l gey de teneg gehed arail denduu yu iim yum haana ch baixgui gedegyg yagaad meddegguin boloo
0 2 Хариу бичихЗочин 2023/01/26
hahahaa hahahahaa hohineee
0 2 Хариу бичихэхлээд 2023/01/26
СЭКС д ханажтай байхгүй бол зүгээр л урхинд орход их амарханшд. УЧРАЛ яг ийм хаягуудтай тэмцэх хэрэгтэйшд.. дээшээ долоох нь угаасаа бүтэхгүй
5 3 Хариу бичих