Газар хөдлөлт: Дэлхий даяар гамшгийн эсрэг тэмцэж байна
Турк, Сири улсын нутаг дэвсгэрт тохиосон газар хөдлөлтийн гамшгийг арилгах, авран туслах ажилд дэлхийн улс орнууд үндэсний аврах тусгай багаа илгээж байна. Одоогоор Итали, АНУ, Израиль, Япон, Тайвань зэрэг 10 гаруй улсын тусгай баг гамшгийн голомтод ажиллаж байгаа бол ОХУ-ын Онцгой байдлын албаны 100 аврагч гурван онгоцтойгоор Туркт буугаад байна.
Ирак хөрш Сири улсад Улаан хавирган сар нийгэмлэгээр дамжуулж тусламж илгээлээ.
Тайванийн аврагчид Турк дахь эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно.
Чехийн Онцгой байдлын албаны эрэлч ноход
БНЧУ-ын гал сөнөөгчдийн тусгай баг Туркийн нурангид дарагдсан хүмүүсийг хайхад туслах болно.
50 орчим гал сөнөөгч, эмнэлгийн ажилчид Сири-Туркийн хил дээр аврах ажиллагаанд туслахаар Италийн Пиза хотоос гарчээ.
Нидерландын эрэн хайх, аврах багийн гишүүд Туркт тусламж үзүүлэхээр Эйндховеноос нислээ.
Гал сөнөөгчдийн дараа эмнэлгийн ажилтан, тоног төхөөрөмж ачсан онгоцуудыг Турк руу илгээнэ гэж Италийн Засгийн газар мэдэгдэв.
Грекийн Ерөнхий сайд хөрш Туркт туслахын тулд бүх хүчээ дайчлахаа амлав.
Болгарын аврах багийнхан Турк даяар аврах ажиллагаанд хүч нэмэхээр Капикуле хилийн боомтоор нэвтэрлээ.
Израилийн Батлан хамгаалах хүчний "Оливын мөчрүүд" тусгай баг гамшгийн дараах сэргээн босголтын ажилд туслахаар Туркийг зорьжээ. Израилийн Ерөнхий сайд мөн засгийн газар нь хүлээн зөвшөөрдөггүй Сири улсад ч тусламж илгээхээ мэдэгдэв.
Израиль дипломат шугамаар Сирид тусламж үзүүлэх хүсэлт хүлээн авсан хэмээн мэдэгдсэн ч Дамаск үгүйсгэв.
Ерөнхийлөгч Жо Байдены амалсан ёсоор АНУ-ын аврах багууд Туркийн эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж байна.
АНУ тус бүр 80 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах хоёр баг илгээлээ.
Москва дахь Туркийн Элчин сайдын яамны гадаа