ФОТО: "НИНГЁО" Япон хүүхэлдэйн үзэсгэлэн
Япон Сан болон Японы Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй "Япон хүүхэлдэйн үзэсгэлэн" Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэн дэлхий улс орнуудад Японы түүх, зан заншил, соёл уламжлалыг таниулах зорилготой тойрч байгаа бөгөөд өмнө нь 28 улсад нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэн нь ихэд алдаршсан "Dolls of Japan: Shapes of player, Embodiments of love" хэмээх үзэсгэлэнгийн үргэлжлэл бөгөөд түүний цуглуулгаас бүрдсэн аж. Япон хэлээр "Хүний хэлбэр" гэсэн утгыг илэрхийлсэн "НИНГЁО" гэх нэртэй уг үзэсгэлэн нь "Баяр ёслолын хүүхэлдэй", "Урлагийн хүүхэлдэй", "Эгэл ардын хүүхэлдэй", "Хүүхэлдэйн соёл дэлгэрсэн нь" хэмээх дөрвөн бүлэгт хуваагдах бөгөөд олон жилийн түүхийн явцад баяжиж ирсэн Японы хүүхэлдэйн соёлыг нийт 67 шилмэл үзмэрээр дамжуулан хүргэж байгаа юм.