Арьс арчилгааг ямар дарааллаар хийх вэ

Хувь хүний арьсны онцлогоос хамаарч арьс арчилгааны дараалал харилцан адилгүй байдаг ч ерөнхий дарааллыг нь ойлгоход маш хялбар юм. Ерөнхийдөө шингэнээс өтгөн гэсэн дарааллыг мөрдөх нь чухал 

Нүүр цэвэрлэгч

Арьсаа цэвэрлэж амраах нь хамгийн чухал алхам юм. Нэг л шөнө нүүрний будагтайгаа унтахад арьс маш ихээр бохирддог ба хөгшрөх явц хурдасдаг. Тиймээс нүүрний будгаа өдөр бүр арилгаж, арьс аричлгааг тогтмол хийх хэрэгтэй. Мэдээж хэрэг олон төрлийн нүүр цэвэрлэгч бий. Хөөсөрдөг, тосон, усан гэх мэт. Гэхдээ тэр дундаа хамгийн үр дүнтэй цэвэрлэгээ бол давхар цэвэрлэгээ юм. Нэгт будгаа өөрт таарсан цэвэрлэгчээр арилгаж, хоёрт сайтар нүүрээ угаана. Ингэснээр будаг болон арьсан дээр тогтсон тоос шороог бүрэн арилгаж, арьс дараагийн бүтээгдэхүүнүүдийг хүлээн авахад бэлэн болно.

Тонер

Тонерын ерөнхий үүрэг нь маш энгийн. Цэвэрлэсэн арьсандаа тонер түрхсэнээр дараа дараагийн түрхэх бүтээгдэхүүнээ арьсанд сайтар шингэхэд бэлдэж байна гэсэн үг. Орчин үеийн тонерууд арьсны pH түвшнийг тэнцвэржүүлэх, мөн бага зэргийн гуужуулах үйлчилгээтэй байдаг болсон.

Серум

Серум нь тонертой харьцуулбал илүү өтгөн мөн баяжуулсан бүтээгдэхүүн юм. Ямар арьсанд зориулагдсанаас шалтгаалан өөр өөр үр дүн үзүүлэх ба хэдэн өөр төрлийн серумыг давхарлаж хэрэглэсэн ч болно.

Нүдний тос

Нүдний эргэн тойрон дахь арьс нь хүний хамгийн эмзэг хэсэг учраас сайн арчлах нь чухал. Иймээс 20 наснаас эхлэн нүдний тос түрхэж хэвшсэнээр нүд орчимд үрчлээ үүсэхээс сэргийлэх боломжтой. Нүүрээ цэвэрлэхдээ арьсаа аль болох татахгүй байж, нүдний эргэн тойрон дахь арьсандаа тосоо ядам хуруугаа гулсуулах мэт зөөлөн байдлаар түрхэж шингээнэ.

Эмчилгээний төрлийн бүтээгдэхүүн

Хэрэв та ямар нэгэн хүчил эсвэл батганы эсрэг тос түрхдэг бол дээрх дөрвөн арчилгааг хийсний дараа түрхэж болно.

Чийгшүүлэгч Тос

Чигшүүлэгч нь арьсыг толигор, өнгөлөг болгодог маш чухал бүтээгдэхүүн юм. Бүх төрлийн арьсанд зориулсан чийгшүүлэгч байдаг төдийгүй өөрт тохиромжтойг сонгох хэрэгтэй. Чийгшүүлэгч нь хамгийн баяжуулсан, өтгөн бүтээгдэхүүн учраас дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийн хамгийн эцэст нь бүрхэгч байдлаар түрхсэнээр бүтээгдэхүүнүүдийг арьсанд шингэхэд тусалж, дээрээс нь арьсанд чийгшил, нэмэлт тэжээл өгөх боломжтой.

Нарны тос

Ихэнх үрчлээс ба сэвх толбо нь нарнаас үүдэлтэй байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол нарны тос түрхэх явдал юм. Наргүй бүүдгэр өдөр ч нарны тос түрхэх хэрэгтэй учраас өдөр алгасалгүй хэрэглэхийг зөвлөж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)