Өв соёл чухал уу, өөрсдийнх нь тав тух чухал уу?

Сүүлийн үед Чойжин ламын сүм музейн газар дээр барилга барих гэж байгаа тухай мэдээлэл олны анхаарлыг татах болсон. Энэ музей бол хотын төвд хуучны уламжлалт хэв загвараа хадгалан үлдсэн цорын ганц барилга байгууламж. Мөн эзэмшлийн газраа хамгаалан үлдсэн газар. Дэлхийн улс орнууд хэдэн зуун жил болсон ч ийм газраа хуучны тэр л хэв загвараар нь хадгалан хамгаалдаг. Сэргээн завсарлахдаа ч орчин үеийн барилга байгууламж шиг болчих вий гэж болгоомжилдог гэдэг. Гэтэл манай улс үүний эсрэг байр суурьтай байна. Тодруулбал, Чойжин ламын сүм музейн хашаанд сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барихаар төлөвлөжээ. Энэ музейн хашаагаар ороход орчин нь өнгөрсөн цаг хугацаагаар аялаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Зургийг нь сайн харвал тэгш хэмтэй, төгс зохион байгуулалттай, аль нэг газар нь барилга баривал хэв маяг нь тэр чигтээ өөрчлөгдөх, эртний гэх тодотголоо алдах, энэ хэрээр үнэ цэн нь буурах газар. Гэвч үүнийг үл тоон зөвхөн ганцхан өнцгөөс асуудалд хандаж барилга барихаар төлөвлөжээ. Энэ талаар Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Чойжин ламын сүм музейд сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барина гээд орчихсон байгаа. Сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барих ямар шаардлага үүссэнийг гурван үндэслэлээр тайлбарлая.

Нэгдүгээрт, хүн ус агааргүйгээр амьдрахгүй, уран бүтээлчид тайзгүйгээр ажиллаж чадахгүй. Үүнтэй адилхан музей үзэсгэлэнгийн танхимгүйгээр оршин тогтнох боломжгүй. Энэ музей сүм хийдийн зориулалтаар баригдсан барилгад үйл ажиллагаа явуулж байгаа болохоор сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимгүй.

Хоёрдугаарт, музей бол үйлчилгээний байгууллага. Тиймээс бид үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Манай музейд “Энэ музейгээ халаагаач, ямар хүйтэн юм” гэх мэтээр янз бүрийн санал гомдол ирдэг. Төвийн дулааны шугамд холбогдоогүй учраас зунаас бусад улиралд маш хүйтэн нөхцөлд ажилладаг.

Гуравдугаарт, музейн үйл ажиллагаа хүний хүчин зүтгэлээр явдаг. 115 жидийн өмнө эсгий гуталтай лам нар ном хурж байсан энэ газарт өнөөдөр, XXI зуунд мөн л эсгий гуталтай хүмүүс ажиллаж байна. Ингэхээс ч өөр аргагүй, маш хүйтэн байдаг. Манай ажилчид эрүүл мэндийн асуудалтай. Жил бүр эрүүл мэндийн үзлэгт оруулахад бөөр, давсаг, эмэгтэйчүүдийн өвчтэй. Сүүлийн жилүүдэд гуурсан хоолойн үрэвсэл гэдэг өвчтэй болцгоосон. Яагаад гэхээр халаалтгүй учраас цахилгаан халаагуур тавьж ажилласнаас болсон” гэлээ.

Чойжин ламын сүм музейн энэхүү байр суурийг Соёлын сайд нь ч дэмжиж байгаагаа хэлсэн. Тэрээр  “Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй. Харин музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг. Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд. Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна" хэмээсэн юм.

Ийнхүү соёлын өвийг хадгалж хамгаалах ёстой хүмүүс нь үнэ цэнийг нь улам унагах зүйл ярьж байгаа нь харамсалтай. Зөвхөн өөрсдийнхөө, тэнд ажиллаж байгаа 20 гаруй хүний тав тухыг хангах зорилгоор л шинэ барилга байгууламж барихаар зүтгэж байна. Үнэхээр л тав тухтай орчинд ажилламаар байгаа бол музей тойроод байрлаж буй олон барилгын аль нэгэнд ажлын байр түрээсэлсэн ч болно. Чойжин ламын сүм музейн удирдлага, хамт олноос өв соёл чухал уу, өөрсдийн чинь тав тух чухал уу гэж асууя.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Яг зөв асуултаа тавьсан байна. Сэтгүүлчид баяр хүргэе.

    0 0 Хариу бичих
  2. ter enhkbayariin bairiig awaach tgeel.boloo

    0 0 Хариу бичих
  3. Soyoliin oviin talaar oigoltgue hun bichjee. Gol n tav tuh bish san homrog gedrg n chuhal. 3 shaltgaan bhad hamgiin muug n songoj avah n bichigt tanii dur uzemjin l asuudal bolj.

    0 0 Хариу бичих
    • goln.soyliiuwiig ter enkhbayariin bairaas avaach.

      0 0
  4. Чойжин ламын сүм бол маш ариун дагшин дээр нь догшин онгод сахиустай, Монгол улсыг хамгаалж сахидаг газар. Жирийн нэг музей төдийхөн биш шүү! Шавар тагз барих гээд бгаа новшнууд ичиж айж амьдар. Наана чинь ширхэг хадаас зоосон бүхэнв таагүй зүйл тохиолддог тухай дуулаагүй юу. Сүмийн хамгаалагч сахиусууд үнэхээр хэцүү гэдэг шүү. Хожмоо харамсав

    1 0 Хариу бичих
  5. Идэж уухаа болиочээ. Ядаж монгол улсыг цирктэй болго

    0 0 Хариу бичих
    • Цирк зардал ихтэй, нүүдлийн урлаг соц үеийнх шиг хэдхэн хүнд үзүүлэхийн төлөө баахан хүн, амьтан тэжээх хэрэггүй лас вегас, монтекарло болоод бхад гэвэл тэнд биеэ даасан дан цирк биш, шоу маягийн хамтарсан үзүүлбэрүүд бдаг. Цаад санаа нь циркдээ биш байшинд нь шунаад бгаа биз дээ музей театр бол өөр хэрэг

      0 0