Хэд вэ: Юмны үнэ буурах уу?
Мах, гурил, сүү, төмс хүнсний ногоо, шар цагаан будаа, элсэн чихэр, ургамалын тос зэрэг өргөн хэрэглээний хүнс болон гэр ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ төдийлөн буурахгүй байна. Өсөх болохоороо маш хурдан огцом өссөн бараа бүтээгдэхүүний үнэ маш аажуу бага зэрэг буурч байна. Бензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгдэхэд бараа үйлчилгээний үнэ 1-2 хувь өсөх буюу нэг талхны үнэ зургаан төгрөг 28 мөнгөөр нэмэгдэх ёстой тооцоог АМГТХЭГ аас гаргасан байдаг. Гэтэл манайд эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ даруй 20-40 хувиар нэмэгдсэн. Үнийн хөөрөгдлийн хяналтгүй байдал үргэлжилсээр байх уу үүнд хэн хяналт тавих ёстой вэ? БНСУ-аар жишээлвэл бүтээгдэхүүний үнийг тогтоосон хязгаараас давуулсан тохиолдолд гурван жил хорьж, 50 сая воноор торгохын зэрэгцээ төрийн байгууллагын хяналт шалгалтад эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд 10 сая воноор торгож, зургаан сараар хорих арга хэмжээ авдаг байна. Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгал тайлбарлан хүргэнэ.
Зочин 13 өдрийн өмнө
хэзээ байтлаа буудаг байлаа даа, шуналын туламнуудын нэмсэн үнэ нь тэр чигээрээ л үлддэг шүү дээ
0 0 Хариу бичихЗочин 13 өдрийн өмнө
хүнсний хувьсгал чинь хаана байна улаан коммунист нэртэй лоозон дэвшүүлээд худлаа саагиад яваад байхын гурил мах сүүгээ харчих Ард түмэн бид нар автомашинб үнийг буулгаад алтан эдлэлийн үнэ буулгаад аль гэж гуйгаагүй
1 0 Хариу бичихЗочин 13 өдрийн өмнө
үнэтэй хэвээрээ байноо захуудаар
0 0 Хариу бичихЗочин 13 өдрийн өмнө
бууруулаасай
0 0 Хариу бичих