Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Төмөртэйн бригад гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 175 км-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр өдрийн 16:14 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэд хог шатаасны улмаас 0.5 га талбай шатаж байсныг 17:20 цагт цурамд оруулсан байна. Улмаар 17:57 цагт бүрэн унтраажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)