Ирэх сард хоёр өдөр бүх нийтээр амарна
Зургаадугаар сард хоёр өдөр бүх нийтээрээ амарна. Учир нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухайн хуульд Хүүхдийн баяр, Бурхан багшийн Их дүйчин өдөр бүх нийтээр амарна гэж заасан. Тэгвэл энэ жилийн зургаадугаар сарын 1-ний өдөр нь ирэх пүрэв гарагт таарч байгаа бөгөөд тус өдөр бүх нийтээрээ амрах юм. Харин Бурхан багшийн Их дүйчин өдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу зургаадугаар сарын 4-ний ням гарагт тохиож байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.