"Дүүргийн Засаг дарга нарын газар олголтыг ил болгоно"

ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ. таван сангийн мэдээллийг ил болгож байгаа талаараа мэдээлэл өглөө. Мөн үеэр тэрбээр 2021-2023 онд нийслэлд олгосон ашиглах, эзэмших зориулалттай газрын мэдээллийг нэмж байршуулсан талаар мэдээллээ. 

Тэрээр "Нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын гаазр олголтын мэдээллийг ил болгосон. Хамгийн сүүлд 2021-2023 онд Улаанбаатарт олгосон ашиглах, эзэмших зориулалттай газрын мэдээллийг нэмж орууллаа. Ингэснээр одоогийн Засаг даргын үед олгогдсон газруудын талаарх мэдээллийг харах боломж бүрдэж байгаа юм. Дүүргүүдийн газар олголтын мэдээллийг мөн шаардаж байгаа. Одоогийн байдлаар долоон дүүрэг мэдээллээ ирүүлсэн байна. Тэгэхээр ирэх долоо хоногт үе үеийн дүүргүүдийн Засаг дарга нарын газар олгосон мэдээлэл нь ил болно. Мөн өнөөдөр нийслэлийн өмчийн оролцоотой 18 хуулийн этгээдийн 119 ТУЗ-ийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нээлттэй болгож байршууллаа" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)