Малаа хариулж яваад сураггүй болсон 13 настай хүүг эрэн хайж байна
Малаа хариулж явсан 13 настай хүү сураггүй алга болжээ. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар өчигдөр 16:00 цагийн орчим хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь давхиж ирсэн тухай дуудлага ОБЕГ-т иржээ. Иймд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран 13 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
Зочин 9 өдрийн өмнө
Ийм жоохон хүүхдийг ганцаар нь малд явуулдаг??
1 0 Хариу бичих