УИХ иргэдийнхээ саналыг нуухын учир юу вэ?
УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийж 152 гишүүнтэй болох шийдвэр гаргасан ч иргэд дэмжээгүй. Гишүүд долоо хоногийн турш тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн төслөө таницуулж, иргэдийн саналыг сонссон. Уулзсан газар бүр нь УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцсэн гэдгийг тэд мэдэгдсэн. Гэхдээ уулзалтад нь яг хэдэн хүн оролцсон, хэд нь 152 болгохыг дэмжээгүй, хэд нь огт нэмээд хэрэггүй гэж саналаа өгсөн тухай нарийн тоон мэдээлэл байхгүй. 152 болгохыг дэмжсэнгүй л гэж иргэдийн саналыг дамжуулан мэдээлсэн. Түүний цаана огт нэмээд хэрэггүй гэдэг нь хэдэн хувийг эзэлсэн тухай хэн ч ам нээгээгүй. Уг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ сарын 16-нд мэдээлэл хийхдээ иргэдийн саналыг нэгтгэн мэдээлнэ гэж сэтгүүлчдэд хэлсэн.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: -УИХ-ын гишүүд уулзалт бүрээрээ судалгаа бөглөж өгч байгаа. Хэдэн хүн оролцсон, хэдэн хүн үг хэлсэн, хэдэн хүн дэмжсэн, дэмжээгүй гээд тоон мэдээллүүд гаргаж өгч байгаа. Үүнийг нь УИХ-ын Тамгын газар нэгтгэж байгаа. Одоо бараг дүн нь гарч байгаа байх. Гарахаар нь та бүхэн аваад танилцаарай.
Д.Тогтохсүрэн даргын нэгтгэгдэж дуусаж байгаа гэсэн тоон мэдээллийг УИХ-ын Тамгын газар одоо болтол ил гаргаагүй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг чуулганаар хэлэлцэх үед ерөнхий тоонуудыг нь хэлсэн ч яг хэдэн иргэн гишүүдийн тоог 152 болгохыг дэмжээгүй, хэд нь нэмэхийг огт дэмжээгүй тухай хэлээгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар: -УИХ-ын гишүүд нийт 21 аймаг, 197 сум, нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж 62672 санал авсан байна. Үүнийг бүгдийг нь нэгтгэсэн. D parliament цахим систем, Parliament.mn хаягийн санал асуулгын цэс, цахим шуудан, албан бичиг, суурин утас, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулж 273 иргэн саналаа ирүүлсэн. Түүнчлэн 104 мянган төрийн албан хаагч саналаа илэрхийлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд нийтдээ 167 мянга 268 санал ирсэн. Үүнийг нэгтгээд үзвэл УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог дэмжих хандлагатай байна. Харин гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй байна.
Одоо УИХ-ын гишүүд мөн л тойрогтоо ажиллаж гишүүдийн тоог 126 болгох нь зөв эсэхээр иргэдийнхээ саналыг сонсож явна. Үүний дараа бас гишүүдийн уулзалтад хэдэн иргэн оролцож, хэд нь ямар санал өгсөн тухай тоон мэдээлэл гарах ёстой. Гэвч өмнөх шигээ гаргахгүй бол УИХ иргэдийн нэрийг ашиглаж худлаа хэлсэн болно. Уулзалтад оролцсон иргэдийн хэд нь гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж, хэд нь нэмэхийг дэмжсэн, огт дэмжээгүй болохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс УИХ-ын Тамгын газар тоо баримтаа ил болгож иргэд гишүүдийн тоог нэхэмхийг дэмжсэн гэдгийг нотлох хэрэгтэй.
судлаач 5 өдрийн өмнө
нууж хулгайлах, хуйвалдах, худлаа хэлж хуурах чинь ардын намын үндсэн араншин шүү дээ. Тогтохсүрэн гэж улайхгүй худалч нөхөр. Энхамгалан гэж эрээгүй попорч нөхөр, Даваасүрэн гэж бүхнийг мэдэгч гар, Амарбаясгалан гэж хорчин гар, Хүрэлбаатар, Чойжоо гэж нүүрсний хээгээ барсан хулгайчууд энэ намаар дүүрэн бна. Одоо ч ардын нам араараа тавиулах цаг нь болсон догоо.
0 0 Хариу бичихЗочин 9 өдрийн өмнө
МАН дандаа ингэж хор найруулж байдаг
0 0 Хариу бичихУИХ-ын даргаа 9 өдрийн өмнө
Ард иргэдийнхээ санал асуулгыг ил гарга нууцласан бүхний цаана ямар нэгэн муу үйл ажиллагаа нуугдаж байдгийг сүүлийн үеийн ил болж байгаа ЗГ УИХ-ын үйл ажиллагаанууд харуулж байна...
1 0 Хариу бичих