Иран улс “Хейбар” баллистик пуужингаа амжилттай туршлаа
“IRNA” агентлагийн мэдээлж буйгаар өчигдөр Иран улс дотооддоо бүтээсэн сүүлийн үеийн “Хейбар” баллистик пуужингаа үзүүлж, амжилттай туршжээ. Энэхүү пуужин нь 2000 километрийн тусгалтай, 1500 кг цэнэгт хошуу тээх хүчин чадалтай юм. Түүнчлэн зэвсгийн удирдлага, хяналтын систем нь цахим дайны халдлагаас бүрэн хамгаалах системтэй аж.
Иран улсын Батлан хамгаалахын сайд Мохаммад Реза Гараи Аштиани хийсэн мэдэгдэлдээ “Хейбар пуужин нь радарт үл илрэх технологиор тоноглогдсон тул дайсны агаарын довтолгооноос хамгаалах системээс зайлсхийх боломжтой" гэдгийг онцолсон байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.