Зогсоол дээр асаалттай орхисон машиныг хулгайлжээ
Өчигдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Зогсоол дээр байсан автомашин хулгайлсан байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн А-гийн зогсоолд асаалттай үлдээсэн Toyota маркийн тээврийн хэрэгслийг 25 настай эрэгтэй хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.
Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байршуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг тусгай 102 дугаарт шуурхай мэдээлж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.