Дарима Линховоин П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны шүүгчээр ажиллана

Буриадын ардын жүжигчин, Буриадын Дуурийн театрын уран сайхны удирдагч Дарима Линховоин нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын ХVII уралдааны шүүгчээр ажиллахаар болжээ. Монгол Улсын Соёлын элч, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар П.И.Чайковскийн уралдаанд 2015 онд тэргүүн байр, гранпри шагнал хүртэхэд түүнийг бэлтгэсэн багш нь Дарима Линховоин байсан билээ. Түүний хувьд энэхүү уралдаанд Г.Ариунбаатараас гадна Буриад, Монголын олон дуучинг бэлтгэн оролцуулж байсан түүхтэй. Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын ХVII уралдаан зургаадугаар сард болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Алдарт дуучин Лхасаран Линховоины охин.

    0 0 Хариу бичих