УДБЭТ-ын удирдаач Т.Гэрэлцэцэг Буриадын дуурь бүжгийн театрт "Дон Кихот" балетыг удирдлаа
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Т.Гэрэлцэцэг Буриадын дуурь бүжгийн театрт "Дон Кихот" балетыг удирдлаа. Тэрээр хоёр орны дуурийн театр хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд уг балетыг удирдсан байна. Монголын анхны эмэгтэй удирдаач хэмээх алдрын эзэн тэрээр урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүгийн охин юм. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн тэрээр 1997 оноос Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт балетын концертмейстерээр ажиллаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.