AIBA хариуцлагагүй шүүлт хийснээ хүлээн зөвшөөрлөө

“Рио-2016” олимпийн 31 дүгээр их наадмын боксын тэмцээний шүүлт булхайтай болсон гэх шүүмжлэл ихээр өрнөсөн. Үүний дараа AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооноос зарим тулааны бичлэгийг дахин шүүмж, судалсны эцэст буруу шүүлт хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Тус холбооноос гаргасан мэдэгдэлд “Олимпийн наадам эхэлснээс хойш нийт 239 тулаан явагдсан. Холбоо зарим тулааны бичлэгийг дахин судалж, шүүгч нар дүрэм журамд заагаагүй алдаа гаргаж, байж боломгүй шүүлт хийсэн гэх дүгнэлтэд хүрлээ. Үүнтэй холбогдуулан эдгээр тулааныг шүүсэн шүүгч нарыг албан үүргээс нь чөлөөлж, нутаг буцааж байна. Эдгээр шүүгч нь дахин олимпийн наадамд шүүлт хийхгүй болно” гэжээ.

Хэдийгээр холбоо ийнхүү шүүгч нар буруу ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч нэгэнт гарсан шийдвэрийг буцаах боломжгүй аж. Түүнчлэн яг ямар ямар тулаануудад шүүгч нар алдаа гаргасан бэ гэдгийг тодорхой дурьдаагүй байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. otgondalaigiin shuulltin talaar mongoliin ard tumen zaaval gomdol gargah heregtei.ter huniig yamar muuhai bulhaitai shuuj husel muruudliig ni shorootoi hutgalaa.iim hariutslagagui zavharsan yumnuudaas bolj ahij oldohgui bolomjoo mongol zaluu aldaj hohiroh esgui,mash haramsaltai yum bolson

    1 0 Хариу бичих
  2. Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750

    0 0 Хариу бичих
  3. Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750

    0 0 Хариу бичих
    • Umchiluhiinmuu

      0 0
    • Umchiluhiinmuu

      0 0
  4. Rio2016 olympiig haraal ideg

    1 0 Хариу бичих
  5. Боксын холбоо маань манай тамирчдын тулаанд шүүлт буруу байсан эсэх талааролон улсын боксын холбооноос асууж болох уу.Шүүлт нөлөөлсөн эсэхийг оройтсонч гэлээ мэдэж авбал дараагийн үйл ажиллагаанд хэрэгтэй байх даа.

    9 0 Хариу бичих
    • Ganzorigtoi sanal neg bna

      0 0