Монголбанк бодлогын хүүг 15 хувь болгож нэмэгдүүллээ

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, дөнгөж сая шийдвэр гаргалаа. Хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 10.5 хувиас 15.0 хувь болгож, 4.5 хувиар нэмэгдүүлсэн байна. Энэ оны эхээр Монголбанк мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлж, 13.0 хувиас 10.5 хувь болгож бууруулаад байсан. Харин Монголбанкны шинэ удирдлагууд томилогдсоныхоо дараа ийнхүү мөнгөний бодлогыг эрс чангаруулах арга хэмжээ авлаа. Мөнгөний бодлогын хүү гэдэг нь төв банк арилжааны банкуудаас татан төвлөрүүлж байгаа хөрөнгөндөө жилд төлөх хүүгийн хэмжээг хэлдэг. Бодлогын хүү өндөр байснаар арилжааны банкуудын гадагшаа зээл гаргах сонирхол буурч, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгддэг.

Хэдийгээр инфляцийн төвшин эрс буурсан ч гадаад валютын нөөц хангалтгүй байгаа нь бодлогын хүүг өсгөх шалтгаан болсон бололтой. Бид мөнгөний бодлогын хүүг өсгөсөн талаарх Төв банкны албан мэдэгдлийг удахгүй бүрэн эхээр нь хүргэх болно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. За ав ав. Ядарсан амьтан байх шиг байна очоод майханаа бариад буучих. Ядаж майхан байгаа юу.

    0 0 Хариу бичих
  2. 10 myangaar aviya uuliin muhart yym chin

    0 0 Хариу бичих
  3. Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750

    0 0 Хариу бичих