Эдийн засгийг аврах бус "элгээр нь хэвтүүлэх" шийдвэр

Монголбанк бодлогын хүүг 4.5 хувиар өсгөж, 15 хувьд хүргэлээ. Монгол Улс мөнгөний зөөлөн бодлогоос гэнэт маш хатуу бодлого руу шилжиж байна. Мөнгөний бодлогын хүү бол Монголбанкны зүгээс зах зээлийг удирдах үндсэн хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын гар дээр хэр хэмжээний мөнгө байх, зээлийн хүү хэдэн хувьтай байх вэ гэдгийг тогтоож өгч буй бодлого. Бодлогын хүү өндөр байна гэдэг зах зээлд мөнгөний нийлүүлэлт багасч, зээлийн хүү өсөхийн дохио болдог. Харин хүү бага байвал тэр хэрээр зээлийн хүү буурч, зах зээл дэх мөнгөний эргэлт сайжирдаг “хуультай”.

Хэрвээ инфляци хэт өссөн, эдийн засаг халалттай байвал Монголбанк бодлогын хүүгээ өсгөж, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг хумьдаг. Харин инфляци буурч, эдийн засгийн өсөлтийн хурд саарч байвал төв банк бодлогын хүүг бууруулахзамаар мөнгөний нийлүүлэлтийг дэмжиж, эдийн засгаа тэтгэдэг. Тэгвэл энэ удаад эдийн засгийн өсөлт хэт саарч, удааширсан байна. Энэ оны төгсгөл гэхэд ойролцоогоор 2-3 хувийн эдийн засгийн өсөлт гарна гэх хүлээлттэй байгаа. Мөн инфляци одоогоор 2.3 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндэрч хямарсан байгаа үед Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүллээ. 

зөвхөн долларын ханшийг тогтворжуулах зорилгоор мөнгөний бодлогод огцом өөрчлөлт оруулж байгаа юм. Цаашдаа зээлийн хүү өснө. Монголчуудын гар дээрх мөнгө улам багасна. Бизнесүүд шинэ хөрөнгө оруулалтуудаа зогсоож, үйл ажиллагаагаа хумина. Ажилтнуудаа цомхотгоно.

Ингэснээр төгрөгийн гадаад валюттай харилцах ханшийг тогтворжуулж, төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа Төв банк мэдэгдэлдээ дурьдсан байна. Мэдэгдлээс харвал төгрөгийн ам.доллартай харьцах ханш долоодугаар сараас хойш 7.9 хувиар суларчээ. Товчхондоо бол сонгуулиас хойш бий болоод буй ханшийн хэт хөөрөгдлийг зогсоох зорилгоор төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж байна. Үр дүнд нь валютын ханш тогтворжиж болно. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид үүний төлөө маш том төлбөр төлөх нөхцөл бүрдэж байх шиг. 

Монголбанк 2007 онд бодлогын хүүг өсгөж, бууруулах тогтолцоог анх удаа нэвтрүүлж байсан. Харин 2009 оны эдийн засгийн хямралын үед бодлогын хүүг 14 хувьд хүргэж огцом нэмэгдүүлж байлаа. Тухайн үед хоёр ч арилжааны банк дампуурч, үүдээ барьсан. Дээр нь банкууд зээл олголтоо үндсэндээ зогсоож, бизнесүүд ч зогсонги байдалд орсон байдаг. Барилгын салбар тэр чигтээ гацаж, Улаанбаатараар дүүрэн дуусаагүй барилгын сэгүүд сүндэрлэж байсан нь саяхны түүх. 2009 оны хямралын үр дүнд эдийн засаг 1.6 хувиар агшиж, 100 мянга гаруй хүн ажилгүй болж байсан гэдэг.

Харин энэ удаад хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч 2009 оны бодит эдийн засгийн хямралтай харьцуулахааргүй гэдгийг эдийн засагчид хэлж буй. Инфляци эхний долоон сарын байдлаар 2.3 хувьтай байгаа гэдгийг дээр дурьдсан. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар өсчээ. Мөн эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 709.0 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Ийм үед зөвхөн долларын ханшийг тогтворжуулах зорилгоор мөнгөний бодлогод огцом өөрчлөлт оруулж байгаа юм. Цаашдаа зээлийн хүү өснө. Монголчуудын гар дээрх мөнгө улам багасна. Бизнесүүд шинэ хөрөнгө оруулалтуудаа зогсоож, үйл ажиллагаагаа хумина. Ажилтнуудаа цомхотгоно.

Товчхондоо бол Монголбанк ханшийг тогтворжуулах гэж байгаа нь энэ гээд арайчүү “амь тариа”-тайгаар явж байсан эдийн засгаа цохиж унагааснаас өөрцгүй алхам хийлээ. Зүй нь бол эдийн засаг удааширч, цус алдаж байгаа бол цусыг нь нөхөж, сэргээж өгөх ёстой. Тэгж байж, хямралыг хохирол багатайгаар давдаг жишиг бий. 2012 онд Монголбанк яг л ийм арга хэмжээ авч байсан. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. Элгээрээ хэвтүүлэх эхлэл үргэлжлэлийг нь хэн хийснийг бүгд мэднэ. Харин хэр удаан хэвтэх нь МАН-аас шалтгаална. Одоо цагт монгочууд сургаар тархиа угаалгахаа больсон ш дээ. Хоцрогдсон аргаа хэрэглэх ихэрэггүй. МАН-ыг шүүмжлэхэд арай эрт байна шүү. Бүргэд нэртэй болжмор теливиз минь. Тэгээд ч нэг зурагтын сурвалжлагч шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт, шүүмж бичиж чадах уу. Ядаж нэг дээд сургуулийн эдийн засгийн багш бол яах вэ.

    0 0 Хариу бичих
  2. Elgeer n hevtuullee gd bsn odoo bur elegeeree hevteed humsaaraa samraad ch shoroo ch hudulguj chadkum bndoo...

    0 0 Хариу бичих
  3. MANgartuulaad ehelleedee, songuuliin zardlaa nuhoh geed ediin zasag muudlaa gej shaaj bgaan

    0 0 Хариу бичих
  4. Бүр тийм доош орсон юм байхгүй худлаа өөрсдөө л хусах гэж байгаан энэ МАНгарууд.

    1 0 Хариу бичих
  5. Tiim mundag bsan bol 2012 onoos AN nam ediin zasgaa manduulchihgvi yasiin be ingej bichlee geed setgedeliig ustgah biz

    0 1 Хариу бичих
  6. 2012 ond yag iim arga hemjee avch baisan um bol yagaad ter ees hoish sergeegui umbe

    0 1 Хариу бичих
  7. угаасаа бизнес эрхлэгчдийг өвдөг сөхрүүлэх арга хэрэгсэл болсон. ийм нийтлэлд нэг талыг барисан гэж хэлэх үндэсгүй. зөв бичсэн байна.

    0 0 Хариу бичих
  8. Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750

    0 1 Хариу бичих
    • naad zaraa tavidag gazarn taviiach,admin iim yumnuudiig haah heregtei shde

      1 0
  9. Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750

    0 1 Хариу бичих
  10. ZUGEEREE ZUGEEER HEDUULEE HEDEN JIL BUSEE CHANGALAAD HOLITSGUI TALH GURILTAI SHOLOO UUGAAD BHAD DAVAAD GARNAA MONGOLCHUUD HET TSAMAAN TANSAG BAISIIMAAA.

    0 0 Хариу бичих
  11. Ediin zasagch hun arai l uur yum yarij bn lee.het 1 taliig barisan bn

    1 0 Хариу бичих
  12. ман ч баллад эхэллээ дээ.

    0 0 Хариу бичих
  13. МАН мандтугай, ард иргэд ядуурч дарга нар баяжих цаг ирлээ

    0 0 Хариу бичих
    • Ард түмэн ядуурч өлбөрч үхэх цаг нь ирлээ

      0 0
  14. Танай телевиз АНы бууны нохой шдэ

    5 0 Хариу бичих
    • Хуцдаг гөлөг ман тайгаа үх

      1 0
  15. ediin zasgiig iim baidaltai bailgah haragduulah, uunees garah olon ur dagabar hend ashigtai be? ard tumend bol yamarch hereggui MAN heden ooriin compania tetgeh arga hiigeed baih shig

    3 0 Хариу бичих
  16. Нийтлэл бичигч Энхдэлгэртэй санал нэг байна. МАН хуучин алдаанаасаа суралцаагүй, худлаа дэвхцээд л. Санаатай ингэж дампууруулж, стэндбай хөтөлбөрт шилжихийг зориод байна уу гэж хардаж ч болохоор байна. Эсвэл хямралыг далимдуулж ТТ мэтийн уурхайнуудаа гадныханд зарах сонирхолтой бүлэглэлийн явуулга байж мэдэх юм. Улам л хямарна даа...

    2 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ