АН: 60 тэрбумын асуудлаар дахин гомдол гаргана

Ардчилсан намын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Батхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Онцгой комиссыг байгуулсан бөгөөд тус комисс нь эрх баригчдын хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргааныг байнга хүлээн авч, олон нийтэд мэдээлэх, хууль, шүүхийн байгууллагад хандах зэргээр ажиллаж буй билээ. Энэ удаад Онцгой комисс МАН-ын удирдлагуудын сонгуулийн зардал босгосон гэх 60 тэрбумын асуудлаар гомдолтой байгаагаа мэдэгдлээ. 

Онцгой комиссын нарийн бичгийн дарга, АН-ын хуульч Б.Батхуяг “Сонгуулийн үеэр МАН-ын дарга М.Энхболд тус намын нийслэлийн хорооны дарга Ц.Сандуй нарын 60 тэрбум төгрөг босгохтой холбоотой бичлэг цацагдсан. Энэ мэдээллийн дараа тус намын хариуцлагатай албан тушаалтан болох Ц.Сандуй нь тухайн бичлэг МАН-ын удирдлагуудын ярьж байсан яриа мөн болохыг хүлээн зөвшөөрч, яагаад алдагдсан шалтгааныг хайж байна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөөр байхад прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас АН-ын зүгээс эл асуудлаар дээд шатны прокурорын байгууллагад гомдол гаргах болно. Дахин хянан, шалгуулна” гэлээ.

Түүнчлэн тэрээр 2016 оны аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой зөрчил, гомдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ хүрээнд Орхон, Дархан-Уул аймгуудад ИТХ-ын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан хэд хэдэн нэр дэвшигчдийг шүүхээс эргүүлэн татах шийдвэр гарсан байна. Тиймээс дээрх аймгуудад ИТХ-ын сонгууль дахин явуулах шийдвэр гарсан талаар мэдэгдлээ. Мөн Сүхбаатар аймагт ИТХ-ын хуралдаан нь болж, Засаг даргаа сонгосон процессыг шүүхээс “хууль зөрчсөн” хэмээн үзсэнийг онцоллоо.

АН-ын Онцгой комиссоос мөн өмнөх сонгуулийн үеэр “СЕХ захиргааны акт гаргах замаар сонгуулийн үр дүнд санаатайгаар нөлөөлсөн” гэж үзэж буй гэнэ. Энэ талаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах болсноо ч мэдэгдсэн. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. АН-ынхан одоо боль та нарт өөр хийх ажил алга уу??? Өнгөрсөн хугацаанд засаг барилцсан хичнээн хүн хэрэгт орох бол тэнэгтээд бай!!! Өчүүхэн арчаагүй бодолтой иймэрхүү тэнэг юмаар оролдохын оронд өөрсдийгөө юу хийснээ эргээд нэг хар, бод Цаашид юу хийхээ тунгаан бодооч тэнэгүүдээ

    0 0 Хариу бичих
  2. Ер нь бол ингэж мөнгөөр албан тушаал өгөх нь МАШ ТОМ гэмт хэрэг юм. Хэзээ ч уучилж болохгүй. АН болон МАХН өөрсдөө адилхан өмхий хүрэнгүүд болохоор хүчийг нь сулруулаад байна. Улс орныг сөхрүүлэх хамгийн муухай юм бол энэ юм. МАН үүн дээрээ дүгнэлт хийгээд бас жоохон хазаартай загнамаар байгаан. Гэтэл бас л мөнгө авч албан тушаал дээр тавиад байгаа сурагтай. МАШ ТОМ гэмт хэрэг.

    0 0 Хариу бичих
  3. Hochnognuudaa boliochee zasag barij baihdaa chiidej chadaagui baij odoo yu geed gonichignood bgaa ym be

    0 0 Хариу бичих
  4. Зөв. 60 тэрбумын асуудал бол онцгой анхаарах, орхиж болохгүй зүйл

    1 0 Хариу бичих
  5. Одоо нэгэнт өнгөрсөн галт тэрэг хэдийн явсан. Харин цаашид яаахаа ярилцах нь чухал. Ялсан үедээ засаг барьж байхдаа Ургамалцэцэг шиг өөрийнхөө намын хүний ажлыг саатуулж, МАН-ын хүнийг дэмжээд зогсохгүй дэргэд нь намынхаа гишүүдийг гутаан доромжилж болохгүй. Загнаж болно зодож болно доромжилж болохгүй. Энэ мэт зүйлийг сайн ярилцах хэрэгтэй. Эсвэл МАН-ын хүмүүс нь Ургамалцэцэгийнхээ ажлыг дэмжиж байгаа юм болов уу

    0 0 Хариу бичих
  6. 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэдгийг бүгд мэднэ. Дахин шалгуулах нь зөв. Ер нь зүгээр орхиж ерөөсөө болохгүй.

    0 0 Хариу бичих
  7. ta nar ingeh tusam busdiin durguig hurgene, 2020 ond UIH-d gants neg suudal avaya gej bodvol naad namaa l neg tsegtselj avah aa bod.

    0 0 Хариу бичих
  8. KhuueAN yasan zavtai um be uls oron khetsuudeed baikhad naad uls tor kheruilee bolikh arga alga uu setgel chini ovdokhgui baina uu uls ekh oron ard tumniilhee toloo iim um khiie gesen sanal gargaach

    0 0 Хариу бичих
  9. АН-хны хохи, нөгөө намаа болон иргэдээ дэндүү тоош нь хийгээд байсан юм. Одоо үхсэндээ гошигоноод байгаа юм. АН засагт байхдаа орон тоогоо нэмэж бусад намын хүмүүсийг бүндийг нь халсан биз дээ. Одоо та нарын халагдах ээлж ирлээ. Наад "залуугаараа сулралд орсон намаа босгох" талын юм бодооч

    0 0 Хариу бичих
  10. Ene neg balai ym yagaad nariin bichgiin darga bolchihson tsohij yavdag bilee..Irgenii niseh deer nodlin irj estoi samarch uguud yavsan gar baina sh dee..muu ymandaa garshsan gar bailaa daa..

    0 0 Хариу бичих