“Монголд хөрөнгө оруулах нь” чуулга уулзалт болно

“Монголд хөрөнгө оруулах нь” олон улсын хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх хурлаар хөрөнгө оруулагчид Монгол Улсын дэд бүтцийн хөгжил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Тухайлбал, “Монгол Улсад дэд бүтцийг хөгжүүлэхэд тулгамдаж буй сорилт болон боломжууд”, “УБ хотын цэвэрлэх байгууламж, төмөр замыг өргөжүүлэх дэд бүтцийн төслүүд”, “Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох нь” зэрэг сэдвээр хэлэлцэх юм байна.

Хуралд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан  нар оролцох бөгөөд хурлын хоёр дахь өдрийн илтгэлийг нийтлэлч Б.Баабар “Эдийн засгийн хямралыг зогсоохын тулд шинэ Засгийн газар юу хийж чадах вэ” гэсэн сэдвээр тавих юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)