Б.Батзоригийн хууль бус үйлдлийг шалгуулахыг шаардав

Иргэн Г.Хишигмаа, Б.Батдэлгэр, Ц.Чулуунцэцэг нар өнөөдөр Төрийн ордны баруун хаалган дээр эсэргүүцлийн жагсаал хийлээ. Нэр бүхий иргэд нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 30 гаруй жил амьдарч байгаа ч өнөөг хүртэл газраа өөрсдийн нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа аж.

2007 оноос хойш газраа өмчлөхөөр хөөцөлдсөн ч тухайн үеийн Засаг дарга Б.Батзориг болон 2012-2016 онд Засаг даргаар ажилласан Б.Пүрэвдагва нарын үед шийдэгдэхгүй байсаар өдийг хүрчээ. Түүгээр ч зогсохгүй өнөөдөр 30 гаруй жил амьдарсан газар дээр нь өөр хүний нэрээр гэрчилгээ гарч, иргэд газраа алдахад хүрсэн байна. Иргэдийн төлөөлөл энэхүү үйл явцыг Засаг дарга асан Б.Батзоригийн хууль бус газрын наймаатай холбоотой гэж үзэж байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд АТГ болон холбогдох байгууллагуудад ханлсан ч тусыг эс олжээ.

Аргаа барсан иргэд Төрийн ордны гадаа гороолж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр ийн жагсаж байна. Хэрэв УИХ-ын дарга гарч ирж, шаардлагыг хүлээн авахгүй бол иргэн Д.Батдэлгэр хоолойгоо хирчиж, амиа хорлоно хэмээн мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. энэ эгч нээрээ олон жил хөөцөлдөж байгаа тв9 хүртэл гарчил байсан шдээ одоо бүүр аргаа барсан бололтой

    0 0 Хариу бичих
  2. Тэнэгтэж өгөх юмдаа амьдралаас уйдсан бол үхнэ л биз шүүх цагдаа гэрч байгаа тохиолдолд зөв л шийдэж таараа олон жил амьдарсан юм бол

    0 1 Хариу бичих
  3. Шалгуулаад шийдвэрлэж болно биз дээ. Хоолойгоо хэрчинэ гээд дарамтлаад байж болохгүй шүү дээ.

    1 0 Хариу бичих
  4. gazriin naimaa hiideg naad dargaasaa sain asuu MANgaruud sain naimaalstana daa

    0 0 Хариу бичих