Тэр яг тааны цэцэг, талын салхи шиг...

 Яриан дундуур би түүнээс:

-Чи хэдүүлээ вэ гэхэд тэр: -Гурвуулаа гэв.

-Дээрээ, доороо ах, эгчтэй. Алин болох... гэх ухааны юм ахиулан асуутал:
-Би ганцаараа ш дээ.

-Гурвуулаа гэсэн биз дээ?
-Тийм

Асуух асуулт үлдсэнгүй тул би дэмий л:

-...Аан. гэтэл өөдөөс огт гайхсан шинжгүй:

-Аав, ээжтэйгээ гурвуулаа гэж тодотгов. Асуултад минь өгсөн хариулт дахиад асуулт үлдээв. Айлын ганц охин тэрбээр аав, ээжээсээ өөр ам бүл нэмэх тухай, амин хувийн амьдрал зохиох талаар боддог болов уу.

Тааны толгой тал нутагтаа танхил цэцэг нь. Тэр яг л талын таана шиг элдэв маяггүй энхрий хэрнээ талын салхи шиг эрэмгий, эрч хүчтэй. “Чиний мөрөөдлийн жагсаалтад гэрлэх тухай бичигдсэн үү” гэж би дараагийн асуултаа тавьж байхдаа мөрөөдлөө дагаад морин дэл дээр давхиж яваа мэт эршүүдхэн түүнийг айлын эхнэр болсноор төсөөлөх гэж хичээлээ.

Тэр: А.Баярцэцэг. Тэрбээр “Miss World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Энэ нь түүний хувьд анхны тэмцээн хараахан биш. Өмнө нь дотооддоо болсон тэмцээнүүдэд амжилттай оролцож, хилийн чанадад зохиогдсон “Miss Earth 2015” тэмцээнээс ганзага дүүрэн ирж байв. Өдгөө “Торго” салоны загвар өмсөгчөөр ажилладаг. Тэрбээр АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло”-д дүр бүтээсэн. Харин түүний дотоод гоо сайхан нь юундаа оршино вэ, тэр чухам хэн юм бэ гэдгийг уншигчдадаа бага ч болов нээхийг энэ удаад зорилоо.

...Ойр тойрны минь охид гэрлээд ээж болоод эхлэнгүүт хаа нэгтээ хонх дуугараад ч байх шиг санагддаг. Тэнд миний “Дэлхийн мисс”-т явахаас өөр нэг зүйл, өөр нэг аз жаргал байгаад байх шиг. Гуч хүрээд сүй тавих тухай бодох байх аа... гэж ар араас нь залгуулсан, дундаа таслалгүй гурван өгүүлбэр хэлэв. Тэгээд дараагийн асуултыг хүлээж байгаад амнаас унангуут шүүрэх гэж байгаа мэт цоо ширтэх юм. Тэгснээ “Та сэтгүүлч биш сэтгэлзүйч шиг санагдчихлаа” гэж намайг дүгнэв. Түүнийг чухам хэн юм бэ гэж сонжих зорилго минь баригдчихлаа...

А.Баярцэцэг багадаа мөрөөдлөө бичдэг улаан дэвтэртэй байжээ. “Улаан дэвтэрт бичсэн мөрөөдөл биелдэг” гэсэн мөрөөдөлтэй. Толинд харж байгаад өөрөө өөртэйгээ ярьдаг яриатай. Айлын ганц хүүхдийн онцлог байх даа гэмээр хил хязгааргүй тэнүүлчилж оддог түүний мөрөөдөл, өөрөө өөртэйгээ хийдэг яриа нь түүнийг Америк тивд хүргэж, найруулагчийн өмнө хөтлөн аваачсан хэрэг байх нь ээ.

“Сант” дунд сургуулийг төгссөн охиноо аав, ээж хоёр нь эмч болгох хүсэлтэй тул элсэлтийн ерөнхий шалгалтдаа биологийн хичээлийг заавал оруулаарай гэснээс нь зөрүүдлээд СУИС-д шалтгалт өгмөөр санагдсан тэр өдөр л түүнд нэгэн “далавч” эргэлт буцалтгүй ургаж эхэлжээ. Тэгэхдээ СУИС-д ороогүй. Харин математик, англи хэлний шалгалтын оноо нь тус тус 800 байсан тул хүссэн их сургуульдаа элсэн орох боломж нээлттэй байлаа. Хүүхдүүд сургуулиа сонгоод хуваариа аваад дууссан хойно ээжийнхээ багшилдаг ТИС-ийн КТМС-ийн сургуульд орох шийд гаргажээ. Хуваарь авья гээд очтол багш босго оноо давсан хүүхдүүдийн нэрсийг дороос нь дээш шүүрдэн уншаад л байлаа, тэгж байснаа “Баярцэцэг гэж алга” гэжээ. Гэтэл түүний нэр жагсаалтын нэгдүгээрт бичээтэй байхыг хараад өнөө багш “нэгд орчихоод эрт ирэхэд яасан юм бэ” гэж загнажээ. 

“Гоёо кашмир” компанийн маркетингийн багт дориун ажиллаж байсан охин нэг л өдөр мөрөөдлөө дагаад жүжигчин болохоор АНУ руу явах болов.

Хоёрдугаар курсээсээ Европын холбооны тэтгэлэгт тэнцсэн таван оюутны нэг болж Испанид нэг жил суралцав. Дараа нь бас л тэтгэлэгт багтаж Өмнөд Африкт суралцав. Аав, ээж хоёр нь “Сайн боловсрол эзэмших хэрэгтэй” гэсэн зарчим барьж өсгөсөн тул энэ бүхэнд нь сэтгэл хангалуун байлаа. Харин дараа нь бизнес удирдлагаар дээд сургуулиа төгсч, “Гоёо кашмир” компанийн маркетингийн багт дориун ажиллаж байсан охин нэг л өдөр мөрөөдлөө дагаад жүжигчин болохоор АНУ руу явах болов. Нэг ч таних, тосох хүнгүй охин нь Америк явна гэхэд хэцүү л санагдаж байсан биз. Гэвч тээр жил СУИС-д орно, найруулагч болно гэж зөрүүдлэх үед хоёр далны нь хооронд цухуйсан бяцхан далавч дэвэн нисэх цаг нь болчихсон байлаа.

Аав, ээж нь сайн боловсролыг чухалчилж ирсэн болохоос биш тийм ч баян чинээлэг биш. АНУ-ын визэнд ороход дансандаа 20 сая төгрөгтэй байхыг шаардаж байсан ч тэр гурван сая төгрөгтэй л байлаа.

АНУ-д очоод хоёр ч хот дамжсаны дараа гурав дахь буудал дээр буухдаа Сан Франциско хотод газарджээ. Энэ хот түүний мөрөөдөж байсан газар мэт санагдан өөрийнх нь хэлснээр “шууд дурлачихжээ”. Ажил хайхдаа загварын агентлагууд руу хандаж, ажлыг жижгээс нь эхлэн ахисаар, нэг удаагийн тохиолоор алдартай найруулагчтай таарчээ. Жүжигчин болж чадна гэсэн итгэл Япон самурай охины дүр бүтээсэн тэр үеэс бүр бэхжив. Найруулагч анх уулзахдаа “Чи тулааны урлагаар хичээллэж байсан уу” гэж асуухад волейболын “Ноён” багийн тамирчин явсан охин шууд л “Тийм ээ” гэж хариулжээ. Ээж, аав хоёроосоо зөрөн байж хийсэн сонголт нь түүнд бага багаар амжилт атгуулсаар байв.

Хуримынх нь 25 жилийн ойн бэлэг болгож, Малайз, Камбожоор 10 хоног аялуулахаар шийдэн ажлын хөлснөөсөө шууд л зардал гаргаж амжив.

Хэдэн жилийн дараа “Марко Поло”-д тэнцчихээд баярлаж, Малайзад уг киноны зургийг авч байх үед аав, ээжийгээ урьж аваачжээ. Хуримынх нь 25 жилийн ойн бэлэг болгож, Малайз, Камбожоор 10 хоног аялуулахаар шийдэн ажлын хөлснөөсөө шууд л зардал гаргаж амжив. Аав, ээж хоёр нь Малайзад кино зураг авалтын үеэр зургийн талбай дээр найруулагчийн ард зогсоод охиныхоо жүжиглэлтийг ажиж байлаа. Нэг сценийг хэдэнтээ давтан зураг авахуулж байх зуураа охин аав, ээж хоёрынхоо нүдийг олоод харчихжээ. Тэдний харц өмнөхөөсөө нэг л өөр. Хамгийн хайртай хоёр хүн нь “Бид ойлгохгүй байгаа ч юм бил үү, охины минь зөв ч юм билүү” гэсэн харцаар нэгэн зэрэг түүн рүү ширтэж байлаа.

...Тэгэхэд миний нүдэнд өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирсэн... гэж Баярцэцэг хэлэх үед доош тонгойгоод дэвтэр дээрээ тэмдэглэл таталгаж суусан би дээшээ харж чадсангүй. Ингэж ярих үедээ түүний нүдэнд нөгөө нулимс нь дахиад дүүрээд ирчихсэн юм шиг санагдаад би харахгүйг хичээсэн хэрэг л дээ.

Түүний уншсан номуудаас Бразилийн зохиолч Пауло Коелогийн “Алхимич”-ийн Сан Диего гэх хүүгийн дүр өөртэй нь төстэй санагддаг. Тэр хүү зүүдээ дагасаар яваад Египетийг олоод очдог шиг Баярцэцэг мөрөөдлөө дагасаар яваад энэ хүрчихэж. Тэр АНУ-ын Вашингтон хотноо болох "Miss World" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Улаанбаатараас нислээ. “Трампын хэлснээр бид Азийн мексик болчихсон шүү дээ...” гэхэд минь тэр “Морьтон монгол охин ямар байдгийг харуулчихаад ирье” гээд инээмсэглэв. Тийм ээ, хүлэг нь хурдан байг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. Tsever Mongol turhtei gadna dotor talaasaa nevt gereltsen tugs ohin,Az jargal husie ohin mn

    0 0 Хариу бичих
  2. Хаха тэр Хаан нүцгэн байна гэж коммент бичсэн гар юу бодож байгаа бол? Ухаан хүнийг чимдэг юм, ард түмэн нь ч, дэлхий ч үнэлсэн. Хэзээ ч гаргаж байгаагүй маш том амжилт шилдэг 25-оос 11-т орлоо. Хужаа кино үзэж гоо сайхны хэмжүүрээ гадагш чиглүүлсэн муусайн юмнууд Кореа одуудтай зүйрлэн доош хийж байгаа байх. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЖИНХЭНЭ ГОО САЙХАН ТҮҮНИЙ ХҮМҮҮЖИЛД БАЙДАГ ЮМ, ухаантай хүмүүс л ойлгох үг юмдаа

    2 0 Хариу бичих
  3. Энэ ногоон дээлтэй зураг нь сэтгэлд нэг л дотно, хээрийн цэнгэг агаар, Монголын тал нутгийн салхийг санагдуулав. Хөөрхөн охинд чин сэтгэлээсээ амжилт хүсэн ерөөе!

    0 0 Хариу бичих
  4. Mundag ohind amjilt husye.eh oronch setgelgee ni ulam ogshij iluu ihiig hiij buteegeerei.

    0 0 Хариу бичих
  5. MONGOLIIN NER XVNDIIG DELXIIN ENROFIIN 21R ZYYND MONGOL OXIN DELXIIN TVVXEND EXNII 10 RT BAGTANA GEDEG GAIHAMSHIGTAI AZTAI AABIIN EEJIIN MONGOL GOO VZEGSELENTEI OXINDOO MUNDAG AMJILT GARGAXIIG CHIN SETGELEESEE XVSII

    0 0 Хариу бичих
  6. Yostoi mundag ohin.halit mulit gadaad heleer yaridag eh helweree zuv ch bichij chaddaggui hooson tolgoinuudaas havi iluu ni mongol heleeeree bichsen postuudaas ni haragdaj bna.medlegiinhee hereer uhaan ni telsen bj taaraa.

    2 0 Хариу бичих
  7. Porno kinond togloh gej bgaa bish huh bugsuur yadgin. chi uuruu l uurtuu zasvar hii. neg tod jishee bna shdee. I.Tugsuu huurhun mongoljuu turh, yaldam ineemsegleltei miss nudee setluulj davhraa oyulaad ter goyo turhuu evdeed neg l shiruun yum shig hartstai bolchihson. zasvar hiigeed missin temtseendee itgel duuren orood hen ch bish bolson sh dee. turuuleh ni bitgii hel shagnalt bairand ch oroogui. ene chini l nuguu zasvarin chini gai bsan.

    2 0 Хариу бичих
  8. Mundag ohin, ulam iluu undurt tsoilin duulen nisch Mongol ulsiinhaa neriig undurt urguj yavaarai

    0 0 Хариу бичих
  9. Бусад нь царай байгаа ч гэсэн чадвар байхгүй л байна. Энэ сисст орох нь маш их хөдөлмөр юм байна. Эмэгтэй хүний, баян биш ч гэсэн маш ухаалаг, хамгийн гоё хувцастай. Тэр Монголын дизайнерүүд бүх зүйлээ харамгүй өгсөн байна. Өөрөө ч гэсэн өөртөө хэрэгтэй бүх чадвараа хөгжүүлсэн байна. Чадвар дээр нь маш их мөрөөдөл нэмэгдэж байна . Өөртөө итгэлтэй, урамтай, цогтой байгаа нь бусад орны эмэгтэйчүүдийг гайхшруулж байгаа. Яаж чадаж байна? Энэ бол туршлага, чадвар, мэдлэг, итгэл бусдаас тусламж гуйж чаддаг бү юм нь нөлөөлж байна. Ийм л мисс хэрэгтэй шүү. Царайлаг мөртлөө өртөө итгэлгүй бөөн бодолд дарагдсан бүсгүйчүүдээс онцгой харагдаж байна. Урагшаа!

    7 0 Хариу бичих
  10. Ёооё нэгэнт л Монголыг лоббидож байгаа юм бол хеерхен хуухэн явуулчихгуй. Арай л царай муутай хэтэрхий улайрсан хуухэн явуулчих юм. Гоё гоё биетэй хеерхен, хэл устай охид даанч мисс, загвар емсегч болно гэж гуйхгуй юм даа. Аль эсвэл жоохон засвар хийчихгуй, хамар хацар хех бегс, жоохон жоохон засаад явуулахгуй. Ичмээр царай муутай

    1 13 Хариу бичих
    • Ёстой муу хар өлөгчин юмаа ха ха, атаархаад шээс нь гойчих нь л дээ

      0 0
    • iim bodoltoi setgehuite humuus tsoohon baigaasai

      1 0
    • хуцаад бай чи

      1 0
  11. tsaraigaar ni todruuldag bol chi yavaad yalchix bsan bxaa. chamd neg ch aviyas bxgui l dee

    1 1 Хариу бичих
  12. ХААН НҮЦГЭН БАЙНА ГЭЖ ХЭЛДЭГ ШУДАРГА ХҮҮГИЙН АДИЛ ЭНЭ ОХИНД ОРСОН ТЭМЦЭЭН ЧИНЬ АХДАЖ ГЭЖ ХЭЛЭХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙХГҮЙ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ. ИНГЭЖ ХЭЛЛЭЭ ГЭЭД ЭНЭ ОХИНД АТААРХСАН БОЛОН МУУ САНАСАН ЗҮЙЛ ОГТООС БАЙХГҮЙГ ХЭЛЭХ НЬ ЗӨВ БАЙХ. ГОО САЙХАН, ОЮУН УХААНЫ ТӨГС ИЛЭРХИЙЛЭЛ БОЛСОН ДЭЛХИЙН МИССД ЭНЭ ОХИН ДЭНДҮҮ ЖУЛДАНА. ИТГЭХГҮЙ БОЛ ЭНЭ ОХИНИЙ НҮҮРЭЭ БУДААГҮЙ ЗУРГИЙГ НЬ НЭТЭЭС ОЛЖ ХАРААРАЙ. БИ АНХ ХАРААД ЦОЧСОН. ГОО САЙХАН ГЭДЭГ ЧИНЬ ДОТРООСОО ГЭРЭЛТДЭГ ЮМ. ЯМАР Ч АРЫН ХААЛГА БАЙДАГГҮЙ ЮМ БАС ӨӨРИЙН ХЭРЭЭ МЭДДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ОХИН ШИГ ИНГЭЖ СОШИАЛ ААР ГУЙЛГА ГУЙЖ ЧИЧИРЧ ДАЙРДАГГҮЙ ЮМ. СОШИАЛ ЕРТӨНЦИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ДУНДЖААС ҮРГЭЛЖ ДООР БАЙДАГ. ҮҮНИЙГ Л ХАЛЬТ ОЙЛГОСОН БАЙДАГ Л НЭГ ТӨРХТЭЙ БУДМАЛ ОХИН ГЭЖ ДҮГНЭХЭЭР БАЙНА. ИНГЭЖ ХЭЛЛЭЭ ГЭЭД НАДАД ГОМДОХ ХЭРЭГГҮЙ ЭНЭ БОЛ МИНИЙ БОДОЛ МӨН БОДИТ БАЙДАЛ. ДЭЛХИЙН МИССД ДАРАА ДАРААГИЙН УДААД ОРОХ ЁСТОЙ ХҮМҮҮС ОРЖ БАЙХ БОЛТУГАЙ ГЭЖ ХҮСЬЕ.

    10 9 Хариу бичих
    • urd umnu ni yavj bsan huuhnuudees hamaagui iluu yum bish uu. bi bas ehleed harchihaad tsarai muutai l ohin bna gej harsan. gehdee sain ajiad bhaar ene ohin mongol turh bgaad bna bas eldev mayag ugui, engiin jiriin bdal ni uuriig ni chimeed bna. tegeed ch delhiin misst eh ornoo tuluulj yavj bgaa yum chini mongol turh, ahuig shingeesen miss yavah ni zuv. bidnii uheed bdag europe tsarai end shaardlagagui tertee tergui ene temseend hunher nud undur hamartai shar nogoon huuhnuud zunduu l bna neg l yalgarah yumgui. Good luck, mongol turhig moodond oruulaarai ohin mini.

      4 0
    • Ene jiliin delhiin miss 2016-d oroltsoj baigaa busgui bol yaaltchgui goo saikhnii olimpd oroh zohistoi negen. Ter tusmaa Mongoliig tuluulj bga n mash olzuurhuushtai. Turshlagaas gadna mash chadwar saitai emegtei. Yund ch uuriiguu daichilj, hamgiin best n baij chaddag, uneheer guitsegtel undurtei busgui shig sanagddag. Miss mongoliad oroltsoj baih uyees l ter olon ohiduudiin dundaas yalgarch chadaj bsan. Neg l tiim gereltsen. Gadnaasaa ch, dotroosoo ch Uzesgelentei. Bela maani zutgeed bgarai. Ter negen yariltslagadaa Hurslug bor aris, urgun shanaa bidnii dawuu tal gej yarisan baidag. Uneheer tiim. Jinhene mongol turhtei, daichin, uzesgelentei busgui.

      2 1
    • шүүгч үү. өөрөө явахгүй яаасан юм. атаархаад л. мисс бол ухаан шүү. царай биш. Монгол бүсгүйн ухаан

      2 0

ЭНЭ ТУХАЙ