Х.Бадамгэрэл: Бидний санал Монголынхоо миссийг шилдэг 20-д үлдээх боломжтой

“Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгээ дэмжиж, санал өгөх талаар топ модель Х.Бадамгэрэл болон “Монголын миссээ дэмжицгээе” багийн гишүүн Л. Энэрэл нар мэдээлэл хийлээ.

“Дэлхийн мисс” тэмцээн нь “Мисс авьяас”, “Спортлог мисс”, “Зорилго бүхий гоо сайхан”, “Мультимедиа буюу масс хандалт”, “Топ модель” гэсэн үндсэн таван шалгуураар тэргүүн титмийн эзнийг тодруулдаг. Манай улсын миссийн хувьд “Мисс авьяас”-д монгол бүжгийг каллиграф буюу уран бичиг, илбэтэй хослуулан чадварлаг үзүүлснээрээ бусдаас онцлог байж, шилдэг 10 миссийн нэг болсон. Тэгвэл тус шалгуурын шилдгийг олон нийтийн санал асуулгаар тодруулах бөгөөд  Mobstar аппликэйшнээр дамжуулан саналаа өгч Монголын миссийнхээ авьяасыг дэмжих боломжтой хэмээн тэд хурлын үеэр онцолсон юм.

Энэ үеэр топ модель Х.Бадамгэрэл “Монголчууд маань mobstar аппликэйшнээр Монголын миссдээ саналаа идэвхтэй өгснөөр “Мисс авьяас” шалгуурт шилдгээр шалгарч, Дэлхийн миссийн шилдэг 20 оролцогчийн нэг болох юм. А.Баярцэцэг маань үзүүлбэрээ маш сайн үзүүлж, өөрөөс шалтгаалах бүхнийг хийн шилдэг 10-т шалгарсан.

Одоо энэ шалгуурын шилдэг болох эсэх нь биднээс шалтгаалах тул монголчууд маань идэвхтэй саналаа өгөөрэй. А.Баярцэцэг “Мисс авьяас”-д санал авсан тоогоороо шилдгийн төлөө Филиппиний мисстэй саналын тоо тун ойрхон өрсөлдөж байгаа юм. Энэхүү шалгуурын санал авах хугацаа бямба гаригийн 13:00 цаг хүртэл үргэлжлэнэ. Тиймээс амжиж саналаа өгөх нь чухал шүү” гэв.

-Л.Энэрэл: Mobstar дээр санал өгч байгаа нь таван үндсэн шалгуурын хоёрт нь саналаа өгч байна гэсэн үг-

Харин Л.Энэрэл Mobstar аппликэйшнээр санал өгөх зааврыг танилцуулав. Мөн тэрээр “Mobstar дээр санал өгч байгаа нь таван үндсэн шалгуурын хоёрт нь саналаа өгч байна гэсэн үг. Нэгт, Mobstar аппликэйшн дээр байгаа Дэлхийн миссийн албан ёсны аккаунтад шейр хийсэн 10 видеоноос Монголын миссийн үзүүлбэрт саналаа өгөх ёстой. Тус авьяасын үзүүлбэрт санал өгснөөр “Мисс Авьяас”-ын шилдгийг шалгаруулна.

Хоёрт, Mobstar аппликэйшнээс Bayartsetseg Altangerel хэмээх өөрийнх нь аккаунт дээр буй зураг, видеонуудад лайк дарж, коммент бичснээр “Мультимедиа буюу Масс” хандалт хэмээх үзүүлэлтэд нөлөөлнө. Хоёр тусдаа ойлголт учраас аль аль дээр саналаа өгснөөр Монголын мисст тэргүүн титмийн эзэн болоход маш дөхөм болно” хэмээв.

Мөн Mobstar аппликэйшн дээр нэг хүн нэг удаа зураг, видео бүрт лайк дарах эрхтэй юм байна. Түүнчлэн санал өгсний дараагаар лайк буюу эрхий хуруу хэлбэрт дүрс нь ногоон өнгөтэй болсон байх учиртай. Хэрэв өнгө нь ногоон болоогүй байвал таны санал тооцогдоогүй гэсэн үг тул ногоон болтол нь саналаа өгөх ёстой юм байна.

-Mobstar аппликэйшнээр санал өгөх заавар-

Mobstar аппликэйшнээр санал хураалт манай цагаар Бямба гарагийн 13:00 цагт дуусна.

-Miss world аппликэйшнээр санал өгөх заавар-

Miss world аппликэйшнээр санал хураалт манай цагаар Ням гарагийн 04:00 цагт дуусна.

Дашрамд дурдахад, "Дэлхийн мисс"-ийн тэмцээнийг MNC телевиз энэ сарын 19-ний өдрийн үүрийн 05:00 цагаас орон даяар шууд дамжуулах юм байна. 

А.Баярцэцэгийн талаарх бүхий л мэдээллийг ЭНДЭЭС  уншаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Arai l tsarai muutai umaa. Ug n avyastai l baih l daa. Gehdee misiin temsteend tsarailag n turuuleh estoi

    0 3 Хариу бичих
    • Нүд ам хамар хүнээс дутахгүй бүрэн бүтэнл байна. Царайнаас цаашгүй юмнууд нь яваад бараагүй биздээ гүэ нээрэн

      0 0
  2. Царай муутай дээрээс нь зальтай бүсгүй байна энэ тэмцээнд оролцогч. ямар их миссийн тэмцээнд ордог юм одоо болиоо

    0 1 Хариу бичих
  3. энүгээр болдоггүй ш дээ. өмнөх 2 нь бүр өөрсдөө гуйгаад л байдаг байсан.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ