А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэг болж, Пуэрто-Рико улсын мисс “Дэлхийн мисс” боллоо

6 цаг 33 минут
2016-12-19


6 цаг 13 минут
2016-12-19


6 цаг 04 минут
2016-12-19

Пуэрто-Рико улсын мисс 2016 оны “Дэлхийн мисс” боллоо

Яг одоо “Дэлхийн Мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт АНУ-д явагдаж байна.  Дөнгөж сая энэ жилийн “Дэлхийн мисс”-ийг зарлалаа.

Пуэрто-Рико улсын мисс Стефани дел Валле 2016 оны “Дэлхийн мисс” боллоо.

Харин нэгдүгээр байрт Доминикан улсын мисс шалгарсан бол хоёрдугаар байрт Зорилго бүхий гоо бүсгүй шалгаруулалтын ялагч Индонезийн мисс шалгарлаа. 

Харин манай улсын мисс А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, түүхэн амжилтын эзэн боллоо. 


5 цаг 53 минут
2016-12-19

Л.Цэрэнчимэд: Миний охины амжилт монголчуудын минь чармайлт шүү 

Дэлхийн мисс” 2016 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрээр шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монгол түмнээ баярлууллаа.

Ингээд түүний ээж сэтгэгдлийг хүргэе.

"Үнэхээр баяртай байна. Миний охины авьяасын үзүүлбэрийг бэлдүүлсэн хүмүүст талархал илэрхийлье. Авьяасын үзүүлбэр маань санал хураалтаар тэргүүлж, шилдэг 20-д шалгарсан байгаа. Тийм болохоор нийт монголчууддаа баярлалаа. Энэ амжилт бол монголчуудын минь хүчин чармайлт шүү. Та бүхний амжилт шүү.

Харин түүний илбийн үзүүлбэрийг бэлдүүлсэн багш “Бела энэхүү илбийг сурж, дэлхий нийтэд үзүүлсэн нь миний хувьд маш том амжилт. Учир нь, илбийг 7-8 жил сурдаг. Гэтэл Бела маань 7 хоногт сурчихсан. Монгол охиноороо бахархаж байна. Огшоод, баярлаад сууж байна даа” гэлээ. 


5 цаг 35 минут
2016-12-19

Дэлхийн Мисс тэмцээний “Топ 5” дөнгөж сая шалгарлаа. Үүнд Кени, Пуэрто Рико, Филиппин, Поминикан, Индонез улсын гоо бүсгүйчүүд багтлаа. Харин Монголын мисс А.Баярцэцэг 11 дүгээр байрт шалгарлаа.

Кени

Пуэрто Рико

Индоннез

Доминикан

Филлиппин


5 цаг 13 минут
2016-12-19

Монголын мисс шилдэг 11 миссийн нэгээр шалгарлаа

Яг одоо “Дэлхийн Мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт АНУ-д явагдаж байна. Дөнгөж сая энэ жилийн шилдэг 11 миссийг зарлалаа.

Манай улсын мисс А.Баярцэцэг Miss world аппликейшны санал хураалтад тэргүүлж, ийн шилдэг 11 миссийн нэгээр шалгарсан юм. 

Ингээд шилдэг 11 миссийг танилцуулъя.

Монгол

Бельги

Бразил

Кени

Филиппин

АНУ

Хятад

Индонез

Доминикан 

Пуэрто рико

Солонгос


5 цаг 06 минут
2016-12-19

Яг одоо “Дэлхийн Мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн АНУ-д явагдаж байна. Одоогийн байдлаар Монголын мисс А.Баярцэцэг“Шилдэг 20” оролцогчийн нэгээр шалгарсан нь манай улсын хувьд анх удаа эхний 20-д багтаж буй томоохон амжилт юм. Тэрээр авьяасын төрөлд ялагч болсноор ийнхүү шилдэг 20 оролцогчийн нэгээр шалгарчээ.

Түүнээс гадна “Зорилго бүхий гоо сайхан” төрөлд Индонезийн мисс, Спортын тэмцээний ялагчаар Cook Island-ын мисс, Топ Модель төрөлд БНХАУ-ын мисс, Multimedia төрөлд Филиппийнийн мисс тус тус ялагч болоод байна. 

 


4 цаг 38 минут
2016-12-19

Шилдэг 20 мисс шалгарлаа

“Дэлхийн мисс” 2016 тэмцээний шилдэг 20 миссийг дөнгөж сая зарлалаа.

Манай улсын мисс А.Баярцэцэг авьяасын үзүүлбэрт шилдгээр шалгарч, шилдэг 20 миссийн нэг болсон юм.

Ингээд шилдэг 20 миссийг танилцуулъя.

Хятад

Филиппин

Сook арал

Монгол А.Баярцэцэг

Индонез

Франц

Кена

АНУ

Энэтхэг

Слават

Бельги

Пурьта рика

Австрали

Тайланд

Бразил

Гана

Япон

Доменкан

Унгар

Солонгос 


4 цаг 27 минут
2016-12-19

"Дэлхийн мисс” 2016 тэмцээн "Зорилго бүхий гоо бүсгүй" шалгаруулалтаар үргэлжилж байна. Энэхүү шалгаруулалтад  Филиппин, Непал, Энэтхэг, Индонез, Кени улсын миссүүдийн шалгаран үлдсэн юм. 

Тэгвэл Индонезийн гоо бүсгүй хогийн цэгт сургууль барьсан төслөөрөө "Зорилго бүхий гоо бүсгүй"-гээр шалгарлаа. Тэрээр ийн Шилдэг 20 миссийн нэгээр шалгарч байгаа юм.

"Дэлхийн мисс" 2016 тэмцээний финалыг MNC телевиз шууд дамжуулан хүргэж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Бахархаж байна. Аав.ээжий алтан эрдэнэ болсон монгол охин хатан ухаан,гоо сайхан ,авьяаслаг чадвараараа дэлхийн тавцанд нэрээ гаргаж "Шилдэг"-ийн тоонд багтсанд баяр хүргэе. Монголчууд эвтэй бол хүчтэй гэдгээ дэлаий нийтэд дахин нотлон харуулж чадлаа. Жирийн нэгэн монгол эхийн хувьд хувь нэмрээ оруулж чадсандаа өөрөөрөө бас бахархаж байна. Би монгол эх хүн

    1 0 Хариу бичих
  2. Uneheer Shan ooriin erhgvi nulimas dusaj omogshloo mundag ni bsan shvv eh orni min bas 1 baharhal tsaashdiihan ajil uils amidrald ni amjilt az jargaliig hvsye oshoo olon2 amiltiig uzuulj Mongol ulsiihaa neriig ondort orgoj yvaarai

    0 0 Хариу бичих
  3. mundag yum aa,Huselbaatariin maanag ohinoos 1000% iluu blaa gej

    0 0 Хариу бичих
  4. Слават бишээ. Словак.

    0 0 Хариу бичих
  5. Sain baisan buh yumaara tsarai zusch saihantai ohin bna ulsiinha neriig delhiin tawtsand gargaj bhad uchuuhen shaldar buldar yum bichdeg uhamsariin doroitold orson humuus bhiin ehlej uuriigu har da tolind kkkkk.....

    0 0 Хариу бичих
  6. Medleg avyas hel usaaraa bol yarih um algoo. Mundag baisan shuu. Daanch tsarai n bol yalt ch ugui miss-iin tsarai bish umaa.

    0 0 Хариу бичих
    • Царай нь зүгээр гүү дээ. Тэр тэнэг асуулт л манай хүнийг хойш татлаа. Таны хамгийн галзуу агшин байхдаа яахав дээ.

      0 0
  7. Bayar khurgey,ekh oornii maani nuur tsarai,neriin huudas bolj chadlaa.

    0 0 Хариу бичих
  8. Мянганбаяраас хамгаальяа.

    0 0 Хариу бичих
    • 1000-аа ах нь мисс оролддоггүй топ-оор дагнадагийг мэддэггүй юм уу

      0 0
  9. awyasaaraa awsan ni ih yumaa.ternees tsarai zuseeree awahguie европ латин америкд urgun shanaanaatai huuhenuuded durguie bg yum bnalee.

    0 2 Хариу бичих
  10. Баяр хүргэе шилдэг хорьд багтсанд цаашдынх нь ажил үйлст амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  11. Bayrtai bna.Boloo shdee.Chadlaaraa baican

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ