Мисс А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн "Дэлхийн мисс"-ийн титмийн эзнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тодруулсан билээ. Энэ жилийн "Дэлхийн мисс"-ийн эзнээр Пуэрто Рико улсын мисс шалгарсан.

Харин Монгол улсыг төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг 11 дүгээр байрт шалгарч, түүхэн амжилтын эзэн болсон билээ. Түүнчлэн тэрээр “Дэлхийн авьяаслаг” мисс болсон юм.

Тэгвэл А.Баярцэцэг өөрийн фэйсбүүк хуудастаа Холливудын алдарт жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигалын гэрт зочилсон талаар бичжээ.

Монгол эхнэртэй холливудын алдарт жүжигчин Стивен Сигал А.Баярцэцэгийг тэмцээний туршид дэмжиж байсан бөгөөд түүнийг АНУ-ын Аризона муж дахь гэртээ урьсан байна. А.Баярцэцэг ирэх сарын эхээр эх орондоо ирнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. эрчүүд нь эх орноо хамгаалж эмэгтэйчүүд нь үндэстнээ хамгаалдаг гадаад эрийн дор янцаглан хэвтэх 2монгол яагий нэг дор уулзжэээ дээ

    0 0 Хариу бичих
  2. Баахан эрлийз хурлийзууд уулзаждээ. Баян тарган мөнгөөр дутагдахгүйч гэсэн улс үндэстний аюулд муугаар нөлөөлж байгаа л даа. 2100 онд цэвэр Монгол хүн үлдэхгүй биздээ

    0 0 Хариу бичих
  3. Nyryy tyryygaar tevreed bdag gesen shoo ene Segal ax chin hehe

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ