Доналд Трампын зарлигийг эсэргүүцсэн бичигт Төрийн департментын 900 ажилтан гарын үсэг зуржээ

АНУ-ын Төрийн департментын хэсэг ажилчид Ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан Ойрхи Дорнодын долоон улсын цагаачдыг хүлээж авахыг хориглох зарлигийг эсэргүүцсэн санамж бичгийг бичжээ. Энэхүү бичигт одоогийн байдлаар 900 хүн гарын үсэг зураад байгаа аж. Төрийн департментын өндөр албан тушаалтны хэлснээр, бичгийг удахгүй эрх баригчдад гардуулж өгөх гэнэ. Өөрөөр хэлбэл, илүү нөлөө бүхий томчууд санамж бичигт гарын үсэг зурах боломжийг олгох ажээ.

Цагаан ордон энэ талаар мэдэж байгаа ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Албан ёсны төлөөлөгч Шон Спайсер нэгдүгээр сарын 30-нд “Төрийн департментын ажилтнуудад эвлэр эсвэл халагдах гэсэн сонголт байгаа” гэж сануулсан юм.

Албан ёсны цахим хуудсанд нь мэдээлснээс үзвэл АНУ-ын Төрийн департмент 69 мянган ажилтантай аж.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)