Доналд Трампын суудал яагаад ганхав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн баасан гаригт Цагаачдын урсгалыг хянах, хязгаарлах тухай зарлиг гаргаж баталгаажуулсан нь эдүгээ дотоод, гадаадад хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгааг бид мэднэ. Тэгвэл яагаад сонгуулийн кампанийнхаа турш бараг бүтэн жил ярьсан бодлого хэрэгжиж эхлэхдээ ингэж их эсэргүүцэлтэй тулгарав аа. Бас яагаад энэ асуудал зөвхөн АНУ, хоригт хамаарагдсан долоон улсын хязгаараас давсан асуудал болж хувирав. Энэ бүхний шалтгааныг доорх байдлаар тайлбарлаж байна. 

Хууль сахиулагчдад шийдвэрээ ойлгуулж чадаагүй

Доналд Трамп зарлигт орон нутгийн цагаар баасан гаригийн 16.52 орчимд гарын үсэг зурсан юм байна. Үүнээс хэдхэн цагийн дараа бүрэн эхээрээ олон нийтэд танилцуулагджээ. Гэвч энэ талаар өмнө нь анхааруулж хэлж, таниулга хийгээгүйгээс гүйцэтгэх ажиллагаа эхэлмэгц л хууль сахиулагч, иргэдийн хооронд үл ойлголцол үүссэн аж. Энэ нь нэгдүгээрт, цагаачдын зүгээс Трампыг бодлогоо ийм хурдан хэрэгжүүлж эхэлнэ гэж санаагүй, нөгөө талаар холбогдох албанаас ташаа мэдээлэл олон нийтэд тараасантай холбоотой байж. Хууль зүйн яамнаас эхлээд хориг АНУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй хүмүүст хамаарахгүй гэж тайлбарласан мэдэгдэл хийсэн нь “Ногоон карт” эзэмшигч цагаачдыг тайвшруулжээ. Ингээд гэнэ сэрэггүй явж байтал “Ногоон карт” эзэмшдэг байх нь хамаагүй” гээд бариад эхэлсэн юм байна. Цагаан ордны төлөөлөгч Райнс Прибус шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр хоногийн дараа буюу ням гаригт л “Ногоон карт” эзэмшигчдийг нэг бүрчлэн шалгалтад хамруулж байж албадан гаргах эсэхийг шийднэ” гэдгийг тайлбарлаж байх жишээтэй. Иргэдийн дургүйцлийг хүргэх болсон эхний шалтгаан нь энэ. 

Давхар иргэншлийн асуудлыг тооцоогүй   

Доналд Трамп зарлигаа гаргахдаа давхар иргэншлийн асуудлыг нарийвчлан зохицуулаагүй нь эсэргүүцлийн хөдөлгөөн илүү өргөн хүрээг хамрах шалтгаан болжээ. Европын холбоонд багтдаг олон улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хоригт багтсан долоон улсын аль нэгнийх нь иргэн Европын холбооны улсад давхар иргэншилтэй тохиолдолд АНУ-д нэвтэрч чадахгүй байх нөхцөл үүсчээ. Германы хууль тогтоох дээд байгууллага болох Бундестагийн гишүүн, иран гаралтай улстөрч Омнид Нурипур үүнээс болоод нэгдсэн улсад төлөвлөгдсөн чухал уулзалтад оролцож чадахгүйд хүрсэн. Уулзалт нь АНУ-Германых байдаг, гэтэл хариуцсан хүн нь ираны пасспорт давхар эзэмшдгээсээ болоод ажлаа цалгардуулсан. Хоригт хамрагдсан Иран бус, харин огт хамааралгүй Герман, бас эрх ашгаа хамгаалах санаатай байгаа АНУ-ын эрх ашиг хохироод өнгөрсөн байна. Энэ нь Трампыг эсэргүүцэгчдээсээ “Шийдвэрийг дутуу дулимаг боловсруулснаас болж улс орны эрх ашиг, цаашлаад гадаад харилцаанд сэв суулгасан” гэсэн шүүмжлэл сонсоход хүргэлээ. О.Нурипуртай холбоотой хэрэг явдлын дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо шийдвэрийн хэрэгжилт Канад улсын давхар иргэншилтэй хүмүүст хамаарахгүй гэсэн баталгааг Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флиннээс хүлээж авсан гэдгээ зарласан юм. Гэтэл давхар иргэншлийг зөвшөөрдөг өөр олон улс бий. Тэдгээрийн асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй. “Ногоон карт” эзэмшигчдийн жишгээр хүн тус бүр дээр шалгалт явуулна гэвэл наанадаж цаг хугацаа шаардсан, цаанадаж бусад улс орныг үл хүндэтгэсэн явдал болох гээд байдаг. 
Гүйцэтгэх засаглалтай ярилгүйгээр шийдвэр гаргасан

АНУ-д хууль ёсны эрхтэйгээр амьдарч буй хоригт багтсан орны иргэдээс салбартаа амжилттай ажиллаж байгаа шилдэг боловсон хүчин цөөнгүй байдаг юм байна. Нью Йоркийн нисэх буудлаас хамгийн түрүүнд баригдсан хүмүүсийн дунд АНУ-ын армийн Ирак дахь 101 дүгээр агаар-десантын дивизэд орчуулагчаар ажилладаг Хамид Дарвиш байжээ. Энэ мэдээлэл тарсны дараа Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жастин Амаш твиттер хуудсандаа “Ногоон карт эзэмшигчид манай зэвсэгт хүчинд зүтгэдэг. Тэд хамгийн шилдгүүд байдаг” хэмээн жиргэснийг Хиллари Клинтоны талыг баримтлагчид өлгөж аван Доналд Трамп намынхаа гишүүдтэй хагаралтай байгаа мэтээр ярьж эхэлжээ. 

Одоо АНУ-д “Цагаан ордон, гүйцэтгэх засаглалын ажлын уялдаа холбоо муу байна гэсэн яриа хүчээ ид авч байна. Мөн Зарлиг гарсны дараа Цагаан ордон “Цагаачдын талаар гаргасан зарлигийн талаар мэдэгдэх ёстой бүхэнд мэдээлэл өгсөн” гэж мэдэгдсэн. Гэтэл дараа нь Хууль зүйн яам, Дотоодын аюулгүй байдал эрхэлсэн яамны аль аль нь “Бичиг баримтын боловсруулалтад огт оролцоогүй” гээд мэдэгдчихсэн нь ийм яриа гарахад хүргэжээ. 

Гэхдээ үүнээс ч ноцтой байдал үүссэн нь Трампыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх чадвартай эсэхийг дэнслээд эхэлсэн явдал юм. Одоо АНУ-д “Цагаан ордон, гүйцэтгэх засаглалын ажлын уялдаа холбоо муу байна гэсэн яриа хүчээ ид авч байна. Мөн Зарлиг гарсны дараа Цагаан ордон “Цагаачдын талаар гаргасан зарлигийн талаар мэдэгдэх ёстой бүхэнд мэдээлэл өгсөн” гэж мэдэгдсэн. Гэтэл дараа нь Хууль зүйн яам, Дотоодын аюулгүй байдал эрхэлсэн яамны аль аль нь “Бичиг баримтын боловсруулалтад огт оролцоогүй” гээд мэдэгдчихсэн нь ийм яриа гарахад хүргэжээ. 

“Доналд Трамп багаа хуулчихлаа. Тэр улс орныг хувийн компани шигээ бодож бүхнийг дангаараа шийдэхийг оролдож байна”, “Үнэндээ бид буруу сонголт хийжээ. Тэр Ерөнхийлөгч болоход хэтэрхий түргэн, түүхий нэгэн байж”. Ерөнхийлөгчийг тойрсон явган яриа ийнхүү үргэлжилнэ. 

Трамп хэрвээ чадварлаг удирдагч байсан бол гүйцэтгэх засаглалаа бүгдийг нь бүрэн бүрэлдэхүүнээр нь томилж, хэрэгжих бэлтгэлээ хангасны дараа зарлигт гарын үсэг зурах ёстой байсан гэсэн тэдний шүүмжлэлийг буруутгах аргагүй. “New York Times”-д гарсан мэдээлэлд итгэх юм бол Хил гаалийн алба, Иргэншил, цагаачлалын асуудал эрхэлсэн алба ч бичиг баримттай бүрэн танилцаагүй, тэдэнд “Зарлиг гарсан, хэрэгжүүл” гэдэг зааврыг утсаар өгчээ.   

Зарлигийн хэрэгжилтийг хангахад гол үүрэгтэй оролцох учиртай Хууль зүйн яам гэхэд л сайдгүй, Барак Обамагийн үед томилогдсон хүн нь үүрэг гүйцэтгэгчийн статустайгаар ажлаа хийж таарсан. Салли Йетс гэгч тэр эмэгтэй шинэ Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж авмагцаа хурцаар шүүмжилчихээд “Хэрэгжүүлж чадахгүй” гэж хэлж байх жишээтэй.    

Байдлыг ажвал, өмнөх Ерөнхийлөгчийнхөө баримталж байсан бодлогоос эрс ялгаатай, шинэчлэлийн чанартай ажлаа хэт яаран барьж авсан нь Доналд Трампын алдаа болсон бололтой. 

Барак Обама анхны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ чадварлаг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь төрийн жолоог ахархан хугацаанд хяналтдаа авах боломж олгосон байдаг. Гэтэл Трамп өндөр албан тушаалд ихэвчлэн гаднын хүнийг, хувийн хэвшлээс томилж байгаа учир хугацаа харьцангуй их орно. Ажиглагчид одоо “Доналд Трамп хэрвээ ОХУ-д тавьсан хоригийг цуцлах, БНХАУ-тай худалдааны дайн өрнүүлэх гэх мэт, өөрийнхөө нэрийн хуудас болж үлдэх ажлуудыг засаг захиргаагаа гүйцэт томилсны дараа, намтайгаа, тэр ч бүү хэл сөрөг хүчинтэйгээ сайтар зөвшилцөж байж, найдвартай хийхгүй бол бүрэн эрхээ дуусгаж чадахгүй ч байж мэднэ” гэсэн өнцгөөс асуудалд хандаж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Mongold gadaad medeeg orchulahdaa unentei suuritai medeelel yavii bsi!! Orchuulah chadal chin hurehgui bol yund ni hudlaa setgetsiin huu ranch orchuulaga hiihee bolchihdoo!!!

    0 0 Хариу бичих
  2. Доналд Трамп одоо сэтгэцийн өвчтэй хүн. Ккк

    0 0 Хариу бичих
  3. Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
    • ЧИ ЯАДАГ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ВЭ.... АМАР МӨНГӨ ГЭЖ ДЭЛХИЙ ДЭЭР ХААНА Ч БАЙДАГГҮЙ ЮМ

      2 0
  4. Ganhasan yum yuruusuu boloogvi. Vl oilgoltsson ch yum boloogvi baina. Joohon vnen medeelel tsatsaj bail daa.

    1 0 Хариу бичих
  5. Ene Usa d bolj bga yrigdaj bga zuilsiig nileen dawsalj hudlaa taldaa bichsn bnshuu

    1 0 Хариу бичих
  6. er ni bol udahgui unaanal daa oilgomjtoi

    0 0 Хариу бичих
  7. Eagle chin CNN tei holbootoi bilu. Tgd iim tuuhii medeelleer tarhi ugaj bnu

    0 0 Хариу бичих
  8. Ийм амархан ганханач гэж юу байхав

    0 0 Хариу бичих
  9. Сайхнан залах юм аа

    0 0 Хариу бичих
  10. Танай мэдээллийн эх сурвалж СNN юм уу???

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ