Эрх чөлөөний хөшөөний толгойг авсан Трампын зурагтай Spiegel сэтгүүл гарчээ

Германы Der Spiegel сэтгүүл шинэ дугаарынхаа хавтсанд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Эрх чөлөөний хөшөөний толгойг авч гартаа барьсан зураг тавиад “Америк нэн түрүүнд” гэсэн тайлбар хийжээ.

Advertising Age хэвлэлд өгүүлснээр уг зургийг куба гаралтай зураач Эдель Родригес зуржээ. Тэрбээр Америкийн Timeсэтгүүлд Трамптай хоёр хавтас зурсан зураач гэнэ.  Эхний зурагтай дугаар өнгөрсөн наймдугаар сард нийтлэгдсэн байлаа. Нүүр нь бүрэн ууссан хоёр дахь зурагтай дугаар аравдугаар сард гарчээ. Эхний зураг нь аажмаар урсан хоёр дахь зураг болж буй дүрс бичлэгийг Time Twitter дэх өөрийн хуудсанд байрлуулжээ.

Der Spiegel сэтгүүлийн шинэ хавтас нь цагаачлалын бодлогыг чангатгасан Америкийн ерөнхийлөгчийн зарлигийг далимдуулсан хэрэг болж байна. Нэгдүгээр сарын 27-нд исламын шашинтай долоон орны  иргэдэд виз олгохыг түр хугацаагаар хойшлуулсан зарлигт гарын үсэг зурсан юм.

Мөн тэрээр Сирийн дүрвэгчдийг хүлээн авахаа мөн 120 хоногоор хойшлуулсан байв.

Хоёрдугаар сарын 3-нд Сиэтл хотын холбооны шүүгч Жеймс Робарт уг зарлигийн үйл ажиллагаанд түр хугацааны хориг тавьсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ