Ц.Сувд-Эрдэнийг “Нийслэлийн хүндэт тэмдгээр” шагнажээ

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн санаачлагаар С.Хорлоо эмээг гэртэй болгосон Ц.Сувд-Эрдэнийг өнөөдөр “Нийслэлийн хүндэт тэмдгээр” шагнажээ.

Тэрээр “Итгэл сэтгэлийн гүүр” сангаараа дамжуулан хоёр жилийн хугацаанд 5000 орчим хүнд тусламжийн гараа сунгаж, 22 айлыг гэртээ болгосон билээ.

Ц.Сувд-Эрдэнэ хамгийн сүүлд хоёр сартай болон 20 хоногтой нярайтай хоёр айлыг орон гэртэй болгосон талаар бид мэдээлсэн.

Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНДЭЭС уншаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. "Итгэл сэтгэлийн гүүр" ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнийн хийсэн буяны ажлууд хичнээн сайхан юм бэ? Ийм ажлуудыг зохион байгуулж, бүтээнэ гэдэг асар их хөдөлмөр, сэтгэл, зүтгэл шаардах нь ойлгомжтой. Ц.Сувд-Эрдэнэ гэдэг энэ эмэгтэйг тэнгэр бурхнаас хүмүүст туслуулахаар илгээсэн гэлтэй. Танд ажлын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсье. Энэ олон хүний сайхан сэтгэл өөрт чинь, үр хүүхдэд чинь буян болж ирэх нь гарцаагүй.

    0 0 Хариу бичих
  2. Сувд-Эрдэнэдээ амжилт аз жаргал хүсье чиний сайхан сэтгэлийг бурхан ивээг чам шиг хүмүүс монголд минь улам олон болоосой

    0 0 Хариу бичих
  3. Амжилт аз жаргал хүсэе. Эзнээ олсон шагнал амжилтын хүсэл тэмүүлэлийн түүчээ.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ