Францын сэтгүүл Меркелийг шоглов

Францын Charlie Hebdo (Шарли Эбдо) гэх шог сэтгүүлийн долоо хоногийн лхагва гаригт хэвлэгддэг герман хувилбарт Ангела Меркелийн шог зургийг нийтэлжээ.

Шог зургийн дэргэд Эрх чөлөөний хөшөөний толгойг барьсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын “Der Spiegel” сэтгүүлийн хавтасны зургийг жижгээр байрлуулаад “Spiegel сэтгүүлийн уншигчид ууртай байна” гэсэн  тайлбар бичсэн байв.

Тэр тайлбар нь Гамбургт байрладаг Der Spiegel сэтгүүлийн редакцид үзүүлж байгаа хүндэтгэлийн дохио бололтой хэмээн Bild сэтгүүл тайлбарлав.

Трампын шог зурагтай Spiegel сэтгүүлийн хавтас нь цагаачлалын бодлогоо чангатгасан Америкийн Ерөнхийлөгчийн зарлигт зориулагдсан байлаа. Исламын шашин шүтлэгтэй  Иран, Ирак, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан зэргийн долоон орны иргэдэд виз олгохыг Трампын зарлиг 120 хоногоор зогсоосон байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ