​Хүн бүрийн ЗААВАЛ унших ёстой 10 ном

Зохиолч Анн Морган хүн бүрийн заавал унших ёстой 10 номыг нэрлэжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн блогтоо ийн бичсэн байна. “Бидний нас энэ хорвоо дэлхийн бүх гайхамшгийг харж, үзэж, мэдэрч чадахгүй учраас дэлхийн олон мянган номнуудаас дараах 10 номыг заавал уншаарай. Та эдгээрээс өөрийн мэдэхгүй, мэдэхийг хүссэн олон мэдээллийг авах болно” хэмээн бичжээ.

1. Италийн зохиолч Умберто Экогийн “Фукогийн дүүжин цаг”

Абсурт театрыг үндэслэгчийн нэг, Италийн зохиолч Умберто Экогийн “Foucault’s pendulum” буюу “Фукогийн дүүжин цаг” зохиол. Романд Италийн залуучуудын амьдрал, үзэл суртлыг Миланы их сургуулийн оюутан Казобоноор төлөөлүүлэн харуулдаг аж.

2. Италийн зохиолч Елена Феррантигийн “Миний бриллиант шиг найз”

Энэхүү зохиолд эмэгтэйчүүдийн нөхөрлөл, хайр дурлалын талаар өгүүлдэг.

3. Норвегийн их зохиолч Karl Ove Knausgaard-ын “Тэнгэрийн доорх зорилго”

Энэхүү зохиолыг Жеймс Андерсон Норвегийн хэлнээс Англи хэл рүү орчуулжээ. Зохиолд Библийн мөн чанар, шинэ болон хуучин гэрээний эшлэл зэрэг сонирхолтой үйл явдлыг тэнгэрийн элчээр төлөөлүүлэн гарган иржээ.

4. Хавьер Мариасын “Таны маргаашийн төрх”

Испанийн нэрт зохиолч Хавьер Мариасын “Таны маргаашийн төрх” романыг заавал унших ёстой гэжээ. Гурван боть бүхий энэхүү зохиолд Испанийн иргэний дайны тухай сонирхолтойгоор өгүүлнэ.

5. Японы зохиолч Харуки Муракамийн “Норвегийн ой”

Эдүгээ цагийн шилдэг “романчин” гэгддэг Японы Харуки Муракамийн “Норвегийн ой” роман хүн төрөлхтний заавал унших ёстой 10 номын жагсаалтад оржээ. Энэхүү ном өнгөрсөн зун уншигч бидний хүртээл болсон. Номонд зохиолын баатар онгоцоор нисч явахдаа өнгөрснөө эргэн санасан дурсаж буй тухай өгүүлдэг бөгөөд алдагдсан хайр дурлал, тэмцэл, гуниг зэргийг гаргаж өгдөг байна.

6.Голландын зохиолч Сees Nooteboom-ийн “Зан үйл”

“Зан үйл” хэмээх энэхүү роман хүнд ухаарал хайрлах гайхалтай ном. Номонд амиа хорлохыг хүсдэг нэгний тухай гарна. Гэвч амьдралд асуудлыг амиа хорлож биш өөр олон арга замаар шийдэж болох талаар өгүүлсэн байдаг.

7.Японы зохиолч Йоко Огавагын “Зочид буудлын солонго”

Энэхүү зохиолд бэлгийн гаж зуршилтай нэгэн бүсгүйн тухай өгүүлдэг.

8. Финляндын зохиолч Arto Paasilinna-гийн “Туулай жил”

Нэгэн туулай машинд дайруулснаар энэхүү сонирхолтой зохиол эхэлдэг. Харин машинд дайруулсан туулайг бусад амьтад аврах болов уу? Ан амьтдаар төлөөлүүлсэн сайхан зохиол.

9.Африкийн зохиолч Ngũgĩ ва Thiong'o-гийн “Шидтэний хүч”

Энэхүү номонд Африкийн уламжлалт эмчилгээ, маарамбын ид шидийн хүчийн талаар өгүүлдэг.

10. Францын зохиолч Фрэд Варгасын “Хөшөө”

“Хөшөө” зохиолд нэгэн олон улсын мөрдөгчийн тухай өгүүлдэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Mongoliin zohiolch nariin nomnuudin jagsaaltiig oruulaach

    0 0 Хариу бичих
  2. Энэ бүгд Монголд зарагдаж бга юу?? Хаанаас авч олж унших вэ?? Монгол хэлээр орчуулагдаагүй байсан ч хамаагүй эх хувилбараар нь уншмаар байна.

    0 0 Хариу бичих
  3. Эхлээд тунгалаг тамирыг уншвал зөв гэж бодлоо

    0 0 Хариу бичих
  4. Hun buriin gesen bolhoos yamar hun torolhtonii gej heslen yum uu?

    0 0 Хариу бичих
  5. Монгол хүн Монголын зохиолчдоос ядаж хэд хэдийг уншсан байх ёстой юм. Орос зохиолч нар агуу шүү дээ,

    0 0 Хариу бичих
  6. Ene zaawal hvn bolgon unshih yostoi gsn yum bhgvishde

    2 0 Хариу бичих
  7. hj

    0 0 Хариу бичих
  8. ОРОС , ХЯТАД , ЭНЭТХЭГ ,АРАБЫН ЗОХИОЛЧДЫН НОМ БАГТААГҮЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХЫН ...!!! НОМ УНШДАГ ТӨДИЙ ХҮНИЙ САНАЛ БАЙНА

    3 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ