Цагаан ордон руу нэвтрэхийг завдсан этгээдийг баривчилжээ

Бямба гарагийн орой Цагаан ордон руу үл мэдэх нэгэн залуу нэвтрэх гэж байгаад хамгаалалтын ажилтнуудад баригджээ.

Тухайн үед Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд байсан тул “Трампад халдах оролдлого байлаа” хэмээн зарим шинжээч үзэж байгаа юм. Гэвч урилгагүй зочин үүргэвч үүрснээс өөрөөр биедээ ямар нэг зэвсэг, аюултай төхөөрөмж авч яваагүй нь тогтоогдсон байна.

Тиймээс түүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийх гэж байсан эсэхэд тодорхой хариулт өгөхөд бэрх байгаа аж. Албаныхны илрүүлснээр уг залуу Жонатан гэх 26 настай, Калифорниагийн оршин суугч байжээ.

Төрийн тусгай хамгаалалттай газар руу гадны хүн нэвтрэхээс хамгаалж, түргэн шаламгай ажилласанд Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс талархлаа илэрхийлж, “гайхалтай ажиллаа” хэмээн магтсан бол, “урилгагүй зочин”-ыг “асуудалтай хүн” хэмээн тодорхойлжээ.

Аюулыг хамгаалах газраас аюултай зүйлс, баримт олоогүй бөгөөд түгших шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна.

Өмнө нь 2014 онд 42 настай Омар Гонзалес гэгч эрэгтэй Цагаан ордон руу хутга барин нэвтэрч байсан тохиолдол гарч байсан. Гэхдээ тэрээр хаалгаар дөнгөж орсныхоо дараа хамгаалалтын ажилтнуудад баригдаж байжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ