Доналд Трамп нэг ам.доллараар цалинжина

АНУ-ын түүхэнд цалингаасаа татгалзаж, хандивлаж байсан гурван Ерөнхийлөгч байдаг. Тэдний нэг Жорж Вашингтон цалин авахаас татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байлаа. Гэвч Конгресс болон Үндсэн хуулийн шүүхээр түүнийг жилд ядаж 25 мянган ам.долларын цалин авах шаардлагатай хэмээн хүчээр цалинжуулж байсан түүх байдаг.

Харин Херберт Хүвер цалингаа хандивлахаар шийдсэн анхны Ерөнхийлөгч болж байсан ба үүгээрээ Нобелийн таван ч төрөлд нэр дэвшиж байсан билээ.

Түүнчлэн Жон Кеннеди Сенатор болон Ерөнхийлөгчийнхөө хувиар цалингаа хандивладаг байсан. Тэрээр энэ тухайгаа “Улс орон чинь чиний төлөө юу хийж чадах тухай бүү асуу. Харин чи өөрөө улс орныхоо төлөө юу хийж чадахаа асуу” хэмээж байжээ.

Тэгвэл АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод зургаан сарын хугацаа үзэж буй Доналд Трамп ч мөн өмнөх зарим удирдагчийн нэгэн адилаар цалингаасаа татгалзахаар шийджээ. Тэрээр Ерөнхийлөгчийн хувиар авах жилийн 400 мянган ам.долларын цалингаасаа татгалзаж, буяны байгууллагад хандивлах гэнэ. Гэхдээ хуулийн дагуу заавал цалин авах шаардлагатай учраас жилйин нэг ам.долларын цалин авахаар болж байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер энэ тухай өнөөдөр мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Трамп цалингаа бүхэлд нь жилийн эцэст буяны байгууллагуудад хандивлахаар боллоо. Ингэснээр мөнгө хэрэгтэй газраа очих болно хэмээн үзэж байгаа” хэмээжээ

Доналд Трампын цалин:

Үндсэн цалин: 400 мянган ам.доллар

Жилийн хэрэгцээ, үйл ажиллагаа : 50 мянган ам.доллар

Аялал: 100 мянган ам.доллар

Энтертайнмент: 19  мянган ам.доллар

Эрүүл мэндийн үйлчилгээ, албан айлчлал, сууц: 200 мянган ам.доллар 

Доналд Трампын хөрөнгө:

2016 оны есдүгээр сарын байдлаар 3.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй

Трамп: Хэрвээ би Трамп цамхагийн ажилтнууд руу утасдаад надад хоёр тэрбум доллар хэрэгтэй байна гэж хэлбэл 10 минутын дараа гэхэд миний ширээн дээр мөнгө бэлэн байх болно. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ