ХАЙР ҮНЭРТСЭН СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүдтэй "хүүхдүүд"
Аз жаргалтай амьдралын энгийн нууц юу вэ. Аз жаргалтай амьдрахын тулд бидэнд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ. Эсвэл бидэнд олон өрөөтэй тансаг харш, олон сая төгрөгийн өртөгтэй машин, үнэтэй брэндүүдийн хувцас, өндөр цалинтай албан тушаал хэрэгтэй юү...
Яг үнэндээ аз жаргалтай амьдралын энгийн нууц бол элэг бүтэн, эрүүл саруул амьдрал, дэггүйтэн гүйх шулганасан балчир үрсийн минь бяцхан хөлийн чимээ, хайр гэрэлтсэн харц гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл манай сурвалжлах групп энэ удаа өөрөөсөө аз жаргалын хамгийн тансаг, гоёмсог, юутай ч дүйцүүлэшгүй үнэтэй зургаан цэцгийг дэлбээлүүлсэн Б.Ганзориг гэх залуугийн гэрийг зорилоо.
Б.Ганзоригийн эхнэр яг нэг сарын өмнө 27 насандаа тав дахь охиноо төрүүлж, нялх биетэй байгаа хэдий ч “Манайх шинэ байранд ороод тохижоогүй байгаа. Тавилга ч үгүй л айл шүү дээ. Зүгээр үү” гэсээр бидний саналыг маш эелдгээр хүлээж авсан юм. Б.Ганзоригийнх тав дахь охиноо өлгийдөн авахтай зэрэгцэн шив шинэхэн гурван өрөө байрныхаа түлхүүрийг хүлээн авчээ.
-Таван охинтой 27 настай “охин”-
Ийн биднийг тэдний хаалгыг тогшиход ижилхэн өнгийн хувцсаар гангарсан тэрсхэн дөрвөн охин аавынхаа хамт угтаж, нэгэн дуугаар мэнд мэдлээ. Б.Ганзоригийнх шинэ байрандаа ороод удаагүй байгаа болохоор бүрэн тохижуулж амжаагүй байгаа гэнэ. Хоймортоо том зурагт, гал тогооны өрөөнд шив шинэхэн плитка, хөргөгч байрлуулжээ. Гэхдээ тэдний гэрийг бяцхан охидын цангинасан дуу, нярай хүүхдийн хачин гоё үнэр хамгийн ихээр чимж байсан юм.
Б.Ганзориг, Ц.Баяржаргал нар 10-н жилийн сурагч байхдаа танилцаж, үерхэж эхэлжээ. Ингээд тун удалгүй Ц.Баяржаргал 19 насандаа ээж болж, том охин Г.Дөлгөөнийгөө төрүүлсэн байна. Харин 22 насандаа Г.Баярцэцэг, 23 насандаа Г.Номин-Эрдэнэ, 25 насандаа Г.Мөнхнаран, 27 насандаа Г.Отгонжаргал охиноо өлгийдөн аваад байгаа өнөр өтгөн, залуу гэр бүл. Гэргий Ц.Баяржаргал бага охиныхоо нэрний талаар “Охидын минь хамгийн отгон нь байгаасай” гээд аав нь энэ нэрийг өгсөн. Одоо хүү төрбөл эрхийн балай юм болно доо" гэсээр бидний яриа эхэллээ.
Тэр “Урлах эрдэм” дээд сургуулийг 2011 онд дизайнер мэргэжлээр төгссөн ч өнгөрсөн хугацаанд “Ээж” хэмээх эрхэм алдрыг нэр төртэйгээр гүйцэтгэсээр мэргэжлээрээ ажиллаж амжаагүй байгаа гэнэ.
-Нэг нь живхнээс гарахаар л нэг шинэ хүн мэндэлдэг-
Гэрийн эзэн Б.Ганзоригийг гаднаас нь харсан хэн ч таван охины аав, айл гэрийн амьдралыг нуруундаа үүрч яваа гэдэгт итгэхгүй л болов уу. Тэрээр ч энэ талаар “Намайг таван охинтой гэхээр ихэнх хүмүүс итгэдэггүй. Их залуухан харагддаг болохоор тэгдэг байх. Хамаатан садан, найз нөхөд, ажлынхан маань л итгэдэг. Анх аав, ээж болсноос хойш манайх живхнээс тасарсангүй. Нэг нь живхнээс гарахаар л нэг шинэ хүн мэндэлдэг. Тийм болохоор шинэ охин минь мэндлэх болгонд миний хариуцлага улам нэмэгдэж, илүү их хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгийг ухаарч, ойлгодог доо” хэмээн хуучлав.
Б.Ганзориг одоо 28 настай бөгөөд Барилга технологийн коллежийг сантехникч мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөөд шууд л Ус сувгийн удирдах газарт засварчнаар ажилд орж, техникч болтлоо тушаал дэвшсэн байна. Тиймдээ ч, хариуцлагатай аав, сайн засварчны ажлыг Ус сувгийн удирдах газраас үнэлж тэдний гэр бүлд хөнгөлөлттэй нөхцлөөр гурван өрөө байр олгоод байгаа нь энэ аж.
“Г.Мөнхнарангаа /дөрөв дэх охин/ төрөхөд би 10 жил засварчнаар ажиллаж байгаад техникч болж тушаал дэвшсэн. Харин Г.Отгонжаргалаа /тав дахь охин/ мэндлэхэд манайх энэ байрандаа орсон. Хүүхэд айлд аз жаргал авч ирдэг шүү дээ. Шинэ охин минь төрөх болгонд манай хэрэглээ нэмэгддэг ч хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг. Манай амьдрал болоод л байдаг юм” хэмээн охидын аав ярилаа.
Харин түүнээс хүүтэй болъё гэж хүсдэг л байхдаа хэмээн асуухад “Эр хүнд тийм бодол байлгүй л яахав. Гэхдээ охид аавынхаа генийг 50 хувь тээж төрдөг гэсэн. Харин охидоос минь төрсөн зээ нар маань өвөөгийнхөө генийг 100 хувь тээж төрдөг гэж Б.Бат-Эрдэнэ аварга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр ярьж байна лээ. Аварга хүний амнаас ийм үг сонсоод таван охины аав болсноороо бахархсан шүү” хэмээн инээмсэглэн ярьж байв.
-Ц.Баяржаргал: Удахгүй охид минь миний найз шиг болно-
Ингээд таван охины аав, ээжийн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж буй Б.Ганзориг, Ц.Баяржаргал нартай ярилцсанаа хүргэе.
-Үеийнхэн дунд тань та хоёр шиг таван хүүхдийн ээж, аав болсон хүн бий юу?
-Бид хоёрын танилуудын дунд таван хүүхэдтэй айл маш ховор шүү. Бараг байхгүй дээ. Хамгийн ихдээ л хоёр эсвэл гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэр бүлүүд бий. Тэгээд бараг ихэнх нь ганц бие шүү дээ.
-Хорин хэдхэн насандаа таван хүүхдийн аав, ээж болно гэдэг ганц, хоёр хүүхэдтэй айлын аав, ээжтэй харьцуулахад маш их ачаалалтай байдаг болов уу. Мэдээж, олон хүүхэдтэй аав, ээжүүд бусдаас илүү хөдөлмөрлөж, хариуцлагатай байх ёстой. Энэ бүхний хажуугаар гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад залуу гэр бүл юун дээр анхаарах ёстой вэ?
Ц.БАЯРЖАРГАЛ: Ганц, хоёр хүүхдийн ээж байх таван хүүхдийн ээж байх хоёрын хооронд маш их ялгаа бий. Би том охиноо 19-тэйдөө төрүүлээд, өнгөрсөн хугацаанд ямар ч ажил хийгээгүй, хүүхдүүдээ л өсгөж байна. Манай хэд бүгд цэцэрлэгт яваагүй. Энэ хугацаанд нөхөр маань ганцаараа ажил хийж, амьдралаа болгосоор ирлээ. Ер нь эр нөхрийн хариуцлагаа ухамсарласан байдал л гэр бүлийн харилцааг бат бөх байлгадаг болов уу. Манайх шинэ хүнтэй болох болгонд нөхөр маань өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөж байгаа нь надад мэдрэгддэг. Магадгүй, нөхөр маань ийм түшиг тулгууртай болохоор бид хоёр таван охинтой болсон байх.
Манайх шинэ хүнтэй болох болгонд нөхөр маань өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөж байгаа нь надад мэдрэгддэг.
Б.ГАНЗОРИГ: Бид хоёрт анхнаасаа л туслах хүн байгаагүй. Аав ээжүүд маань өөр өөрсдийн ажилтай болохоор тэр болгон манайд илүүчлээд, туслаад байх боломжгүй л дээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд мөнгө үүрээгүй, хадмынхаа хажууд амьдарсны хүчинд энэ байрныхаа төлбөрийн урьдчилгааг хураасан. Ер нь бүх ачаа л анхнаасаа бид хоёрын нуруун дээр буусан болохоор эрт хариуцлагаа ухамсарлаж, хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгосон.
-Ээжүүд төрсний дараа сэтгэл санааны хямралд орох нь амархан. Энэ ч утгаараа бүх л уур, ундуйцлаа нөхөртөө гаргаж, үүнээс болж гэр бүлийн маргаан үүсдэг талаар олон хүн ярьдаг. Төрсний дараахь энэ үеийг хэрхэн давж гардаг вэ?
Ц.БАЯРЖАРГАЛ: Төрсний дараахь стресс гэж нэг айхтар юм байна аа. Ер нь тэр уур стрессээ ихэнхдээ л нөхөртөө гаргана. Өмнө нь аавынхаа хажууд жижигхэн байшинд байсан болохоор гэр орноо голно. Гоё гал тогооны тавилга, хэрэгсэлгүйдээ бухимдана. Найз нөхөдтэйгээ уулзаж, гадуур зугаалмаар санагдана. Одоо бол гоё байртай болчихлоо. Гэхдээ манай хүн намайг найз нөхөдтэйгөө уулзаарай гээд мөнгө төгрөг өгөөд л гаргадаг.
-Б.ГАНЗОРИГ: Гэртээ хүүхдээ харж байгаа эхнэрүүд өөрийн гэсэн орлогогүй, найз нөхөд нь гадуур дотуур зугаалаад явж байгааг хараад өөрийгөө тэдэнтэй харьцуулж бухимддаг юм шиг байна лээ. Эхнэрээ бухимдаж уурлахад нь би “Миний олж байгаа мөнгө чинийх л гэсэн үг. Чи ч гэсэн хөдөлмөрлөж байгаа. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөнө гэдэг маш том хөдөлмөр. Чи надад амар тайван ажлаа хийх боломж олгож байгаа шүү дээ” гэж хэлж эхнэрээ тайвшруулдаг. Ер нь эр нөхрүүд их тэвчээртэй байх хэрэгтэй.
-Танайх саяхан гал тогооны өрөөндөө иж бүрэн шинэ тавилга хийлгэх эрх хожсон гэсэн үү?
Ц.БАЯРЖАРГАЛ: Тийм ээ. Фэйсбүүк дэх ээжүүдийн “Mom” группийн гишүүдийн дунд “Мартын 8”-наар “Миний гал тогоог авраач” гэдэг уралдаан зарласан юм. Уралдаан зарлагддаг өдөр манайх байрандаа нүүж ирсэн. Тэгээд би плитканаас өөр тавилгагүй гал тогооны өрөөнийхөө зургаар оролцсон. Миний зураг тэр өдрөө л бусдаас хол давж, 5000 лайкаар түрүүлсэн. Ингээд “Шинэ хийц” компани манайд гал тогооны өрөөний иж бүрэн тавилга хийж өгөхөөр болсон. Тавилга маань энэ долоо хоногт гарна. Гал тогооны өрөөндөө өөрийн хүч, хөдөлмөрөөр тавилга хийлгэх эрх хожоод нөхөртөө бага ч болов дэм болсондоо маш их баяртай байгаа шүү.
-Ажил төрөл хийхгүй олон хүүхэд гаргалаа, эсвэл одонгийн хүүхдээ төрүүлж байгаа юмуу гэх мэтээр хандах хүмүүс хэр их байдаг вэ. Ер нь хамаатан садан, найз нөхөд болон ойр дотны хүмүүсийн хандлага хэр вэ?
Ц.БАЯРЖАРГАЛ: Харьцангүй гайгүй шүү. Гэхдээ ажил төрөл хийсэнгүй олон хүүхэд гаргалаа гэх хүмүүс байдаг. Тийм хүмүүс 30 гарчихсан, 40 хүрчихсэн хэрнээ нэг эсвэл хоёр хүүхэдтэй л хүмүүс байдаг. Би тийм хүмүүст ядаж гурван хүүхэд төрүүлээд үзээрэй гэж хэлмээр санагддаг шүү. Одоо ингээд бид хоёр хэнээс ч гуйлгүй, өөрсдийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөө хадгалсаар шинэ орон байртай болчихоор хүмүүсийн хандлага, харах харц нь хүртэл өөр болсон нь ажиглагдаж байгаа.
-Бид хоёр 10 жилийн дараа өвөө, эмээ болох магадлал өндөр-
-Охидын ээж, аав байхын хамгийн сайхан бөгөөд бэрхшээлтэй тал нь юу вэ?
Б.ГАНЗОРИГ: Сайхан зүйл маш их. Охид аавдаа илүү хайртай, элэгтэй, түшигтэй. Хотоор дагуулаад явж байхад том том жип рүү заагаад л “Аавдаа энэ машиныг авч өгнө өө” гэдэг. Харин усанд оруулах, үсийг нь самнах гээд бага зэргийн бэрхшээлүүд бий /инээв/. Үр хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл саруул өсөхийг харна гэдэг аав ээжийн хамгийн том аз жаргал шүү.
Ц.БАЯРЖАРГАЛ: Тавхан жилийн дараа Г.Дөлгөөн /том охин/ бид хоёр үе тэнгийн охид шиг болчихно. Одоо бүгд нялх, ээждээ тус дэм болох нь бага ч тун удахгүй би охидтойгоо үе тэнгийн найзууд шиг болно гэж бодохоор их гоё байдаг шүү. Бас бид хоёр наанадаж 10 жилийн дараа эмээ, өвөө болох магадлалтай. 40 хүрэлгүй эмээ, өвөө болно гэдэг нэг талаараа сайхан ч, бас гунигтай ч юм шиг /инээв/.
-Охид өсвөр насандаа ээж болох нь ихэссэн. Мөн өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын 70 хувь нь ганцаараа хүүхдээ өсгөдөг гэх судалгаа гарсан байна лээ. Та хоёр өсвөр насандаа аав, ээж болсон ч гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгаж буй үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл. Тэгвэл та хоёр шинэ залуу аав, ээжүүдэд гэр бүлийн харилцаагаа бат бөх авч үлдэж, үр хүүхдээ хамтдаа өсгөх тал дээр юуг зөвлөх вэ?
Б.ГАНЗОРИГ: Ер нь хүний суурь хүмүүжил л их чухал. Гэр бүлээсээ олж авсан бага насны хүмүүжил гэр бүл зохиоход, гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад их нөлөөлдөг юм шиг санагддаг. Зарим нөхрүүд “Би л ганцаараа хөдөлмөрлөж, мөнгө олж байна. Би та нарыг тэжээж байна” гэх зэргээр янз бүрийн ааш авир гаргаж, эхнэрээ үл тоодог нь анзаарагддаг. Энэ бол маш буруу. Эхнэр чинь үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа гэдгийг хэзээ ч мартах ёсгүй. Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү.
-Охидынхоо хүмүүжилд хэрхэн анхаарч байна вэ?
Б.ГАНЗОРИГ: Аль болох охиддоо хэрүүл, маргаанаа харуулахгүй байхыг хүсдэг. Өөрсдөөрөө л үлгэрлэж, хүмүүжүүлнэ гэж боддог доо. Гэхдээ бид хоёр таван л хүүхэдтэй болохоос залуу хүмүүс шүү дээ. Тийм болохоор хүүхдийн хүмүүжлийн талаар ярихад арай л эрт байна.
-“Алдарт эх”-ийн одон бол хэнээс ч гуйлгүй, “арын хаалгагүй”, хамгийн шударгаар олддог шагнал-
-Тийм ээ, та хоёр залуу хүмүүс. Ингэхэд та хоёрт хоёр биендээ зориулах цаг хэр их вэ. Хамгийн сүүлд хэзээ болзож, хоёулахнаа кино үзсэн бэ?
Ц.БАЯРЖАРГАЛ: /Инээв/. Үерхэж эхэлж байхдаа л хоёр биендээ цаг гаргаж, болздог байлаа. 18-тайдаа. Тэгээд л удалгүй том охин маань төрөөд, дараах нь төрсөөр нэг мэдэхэд ам бүл долуулаа болчихсон байна. Кино үзэж, гадуур хоол идэхдээ бүгдийг нь л дагуулаад явдаг.
-Б.ГАНЗОРИГ: Хамгийн сүүлд хэзээ болзож, хоёулахнаа кино үзэж, хамт хоол идсэнээ мартчихсан байна /инээв/. Бага охиноо жоохон томрохоор зөвхөн эхнэртээ цаг зав гаргахыг хичээнэ ээ.
-Мэдээж охидынхоо мундаг аав, ээж байх нь хамгийн чухал ч та хоёр хэн хэндээ сайн эхнэр, нөхөр байх эрхэм үүрэгтэй. Энэ үүрэг, хариуцлагаа хэзээ ч бүү мартаарай?
Б.ГАНЗОРИГ: Залуу хос гэдгээ бараг мартах шахсан байна шүү, үр хүүхэд гэсээр...
-Хэдэн жилийн өмнө Алдарт эхийн одонгийн болзлыг бууруулсан. Үүнээс хойш одонтой ээжүүд нэмэгдсэн гэж олзуурхдаг. Гэхдээ нөгөөтэйгүүр одонгийн мөнгө авах гэж зарим хүн олон хүүхэд төрүүлэх боллоо гэх шүүмжлэл явдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
Ц.БАЯРЖАРГАЛ: Ээжүүд бидэнд Алдарт эхийн одон бол хэнээс ч гуйлгүй, арын хаалгадалгүй, хамгийн шударгаар олддог шагнал. Гэхдээ бас ийм гоё шагналын утгыг алдагдуулж буй цөөн хэдэн хүн байгаа гэдэгтэй санал нийлнэ. Хүүхдийн 20 мянган төгрөг, одонгийн мөнгө авах гэж хүүхэд төрүүлдэг ээжүүд байдаг юм билээ. Гэтэл Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдэд жилд нэг удаа 200 мянган төгрөг, хоёрдугаар одонтой ээжүүдэд 100 мянган төгрөг өгдөг л юм билээ.
-Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү-
Хорин хэдхэн настай ч таван гүнжийн амьдралыг нуруундаа үүрч, тэднийхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэдгийг хариуцлагатайгаар ухамсарласан Б.Ганзориг, Ц.Баяржаргал нараар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж суулаа. 27, 28 настай ч зөвхөн өөрийнхөө төлөө шударгаар хөдөлмөрлөлгүй, хэн нэгний өмнө хариуцлага хүлээхээс айж, эмээж яваа хувиа хичээсэн залуус бидний дунд бий.
“Орон дээр гараад эцэг болох амархан ч, орноосоо буугаад аав болох хэцүү” хэмээх хошин боловч үнэн үг бий. Ингээд энэ удаагийн сурвалжлагаа охидын аавын хэлсэн “Хүүхэд хязгааргүй их хайр бас хариуцлага дагуулдаг юм шүү” гэх үгээр төгсгөе.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ БОЗАД:
mgl 2019/03/11
ta 7d az jargal sain saikhniig husie, tsagaan hel am khol baig
0 0 Хариу бичихТҮМЭНЖАРГАЛ 2018/05/26
Хөөрхөн юмаа та 7 -доо аз жаргал эрүүл энхийг хүсье Сайхан ярилцлага байна Ухамсар зүрилгоо ойлгоод үлгэр жишээ амьдарч байгаа та 2-т баяр хүргье
0 0 Хариу бичихЗулаа 2017/12/30
Та бүхний гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Сайхан ярилцлага байна.
1 0 Хариу бичихOd 2017/12/21
Yamar shan hosuud ve. Yasan huurhun ohiduud ve. Ger buld ni az jargaliin deediig husen eruuye!
0 0 Хариу бичихЗочин 2017/05/24
Өнөр бүлд эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
0 0 Хариу бичихЗочин 2017/05/08
Oenoodriin saihan chimee baina. Odoohond mongol ulsad yoeronghiidoo neg ger bvl heden hvhed awdag we?
0 0 Хариу бичихДоогий 2017/04/16
Uneheer goy ger bul bna az jargal eruul enhiig husey. Iluu unur utgun bolooroi.
0 0 Хариу бичихЗочин 2017/04/10
Үнэхээр гоё. Аз жаргал хүсье. Ямар мундаг залуус вэ? Охид нь эрүүл саруул өсч торних болтугай
0 0 Хариу бичихЗочин 2017/04/04
Ёооо, шууд атаархдаг бна шдээ, гоё, гоё,
0 0 Хариу бичихChimgee 2017/04/01
Сайхан гэр бүл байна Энэ залуу аавыг байгууллага нь ажuл, амьдарлаар нь дэмжиж байгаад талархаж бна . Сайн үйлс дэлгэрэх болтугай
0 0 Хариу бичих4 хүүхдийн ээж 2017/03/31
Ухаантай залуу байнаа. хүмүүс хайр байгаа учраас, нөхрийн халамж байгаа газар үр хүүхэд гаргадаг гэдгийг ойлгодоггүй сонин2 юм яридагийн. Ядуу боловсрол муутай хүмүүс олон хүүхэд гаргадаг гэх мэт төр өөрөө тийм мессеж тараадаг байсан учраас манай улсын хүн ам өсөөгүй гэж би боддог. Охид нь аав ээждээ жип битгий хэл ачлал үзүүлнээ. Сайн байна бахархаад ханамгүй. Тэр олон хүүхдийн идэх уух өмсөх зүүхийн хажуугаар байрны урьдчилгаа хийсэн ч байх шиг. Мундаг мундаг хэлэх үг алга. Аз жаргалын дээдийг хүсье
6 0 Хариу бичихTaetsge 2017/03/31
Mash saihan ger bul bnaa az jargalaar duuren xuuxdin ineed xooroor byalxaj bga 2 duude amhilt xusie
0 0 Хариу бичиххулан 2017/03/31
үнэхүүр хөөрхөн юумаа гэр бүлд нь аз жаргал хүсэе
0 0 Хариу бичихШ.Төмөрбат 2017/03/31
Ямар гоё юм бэ. Та хоёр хамгаас баян улсууд бна. Танай гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе.
0 0 Хариу бичихЗочин 2017/03/30
Ямар гоё юм бэ. Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье. Энэ дашрамд наргиа болгож хэлэхэд: Та хоёр миний "амжилт"-ыг 1 насаар урагшлуулж шинэ "рекорд" тогтоосон байна, хэ хэ хэ .... ах нь 29 настайдаа 5 хүүхэдтэй болж байлаа, хүүхэдүүдтэйгээ хамт өтлөх сайхан ш дээ.
2 0 Хариу бичихбатцэцэг 2017/03/30
мундаг гэр бүл байна. аз жаргал хүсье. Монголын үрс маш олон болтугай.
0 1 Хариу бичихZochin 2017/03/30
Mundag ger bul yma.ger buld n az jargal husey
0 0 Хариу бичихХөөрхөн 2017/03/30
Үнэхээр үлгэр жишээ гэр бүл бна. Аз жаргал хүсье
0 0 Хариу бичихзалуу 2017/03/30
Бөөн аз жаргал би ч бас 27тойдоо гурван охины аав болж байлаа үеийнхэн дундаа ганцаараа олон хүүхэдтэй нь одоо 30 гарсан хэр нь л олон хүүхэдтэйд нь тооцогдоод байгаа шүү кккк танай хамт олон сайхан хамт олон байнаа бүгдэд нь аз жаргал сайн сайхныг хүсье монголын үрс маань олон болох болтугай
1 1 Хариу бичихГое юмаа 2017/03/30
Естой цагаан атаархал төрлөө .ямар гое юм яасан ч ухаантай залуус вэ. Хамгийн баян хамгийних азжаргалтай
3 0 Хариу бичихболор 2017/03/30
Сайхан залуучууд хөөрхөн хүүхдүүд сайн хань энэ бүгд чинь л аз жаргал шүү дэ энэ айлд энэ бүхэн бүгд байна тиймээс хэнээс ч илүү баян хэнээс ч илүү жаргалтай гэр бүл байнаа. Манай Монголын бүх залуучууд ийм сэтгэл зүрхтэй үр хүүхэд хань ижлээ хайрлан хүндэлдэг үүргээ ухамсарладаг болчуул улс орон маань энэ олон өрх толгойлсон ээж өнчин олон хүүхэдгүй ямар сайхан болох болоо. Иймэрхүү үлгэр жишээ амьдарч байгаа залуучуудыг урамшуулж олон нийтэд сурталчилж залууст үлгэр дуурайл болгох нь зөв шүүү танай гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн цэцэг шиг хөөрхөн охид нь эрүүл энх өсөж сайн хүмүүс болоорой гэж ерөөе
2 0 Хариу бичихari ari 2017/03/30
Ямар сайхан охидуудтай юм бэ удахгуй хүүхдүүд нь том болхоор хаан, хатан хаан шиг л амьдрах байх даа. Ийм залуухан байхдаа олон хүүхэд төрүүлэх хосууд ховор шүү. Зоригтой зорилготой энэ гэр бүлд аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Санасан бүхэн нь бүтэх болноо амжилт хүсье.
2 0 Хариу бичихAz jargalaar ulam ih byalhah 2017/03/30
Yasan ch huurhun hosuud vee Odoo tsagiin zaluust baihgui saihan ulger duurialal bn. Huurhun duu nartaa az jargaliin deed eruul enhiin deediig husen erooe. Daraa daraagiin ur huuhduud ni 6 huvguud baival goyo doo
1 0 Хариу бичихnaiz 2017/03/30
shn ger bul bn ohidiig n haraldaa egduutei gedeg n hair hurchlee ger buld n aj zargal sn shn buhniig husey ulam ih gylalzaj yvaarai niigmiin ongolog ger bul shu ta 2
1 0 Хариу бичихЗочин 2017/03/30
Манайх шиг сайхан гэр бүл байна. Аз жаргал хүсье. Хайр байхад байр, машин, мөнгө, эд агуурс бол зүгээр л бонус.
4 0 Хариу бичихНараа 2017/03/30
Танай гэр бүлд аз жаргал хүсье! Гоё юм аа
0 0 Хариу бичихDin don 2017/03/30
Ysn uhaantai shn ger bul weee
1 0 Хариу бичихзалуу эр 2017/03/30
Үнэхээр хөөрхөн сайхан гэр бүл байна, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөеөө залуусд. Нийгмийн халамжинд анхаардаг сайн байгууллага байна шүү
0 0 Хариу бичихNymka 2017/03/30
Tanai ger buld az jargal husey
1 0 Хариу бичихEnhotgon 2017/03/30
yasan mundag yum be 2hoorhon mundag aav eej 5saihan delbeelsan tsetsegnuuded ni eruul enh buhl shan zuiliig husej ilgeej bna ulam ih amjiltiig husie udahgui hoorhon huut bolooroi 2oo
1 0 Хариу бичихЗочин 2017/03/30
Эх орондоо энхрий бяцхан үрсээ төрүүлж өсгөн эв найртай амьдарч ажиллаж байгаа үлгэр жишээ гэр бүлийн гишүүдийг урлах эрдэмд сургаж туслах болно. Үр шимийг нь хүртэж амьдрал ахуйдаа хувь нэмэр болгоно гэж итгэж байна. Сургалтын Албаны утас 77112242, 99062242
10 0 Хариу бичихDi 2017/03/29
Vasan ch xoorxon um be Vasan ch goe um be vmarch umand shantadaggvi vasan sxan setgel aguu xair be vnexer goe ger bvld n az jargal xvsie
1 0 Хариу бичихooyoo 2017/03/29
Үнэхээр мундаг аав ээж хоёр юмаа аз жаргалын дээдийг хүсье
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Saihan ger buld az jargal husey
0 0 Хариу бичихAagii 2017/03/29
Estoi goe umaa tavan ohin shuu bur hair hureed baihiin negdugeer odongiin huuhed golomt tushih huu baigaasai gej husie zaluu ulsuud gehed uhaalag mundag humuus um az jargal sain saihan buhniig husie
3 0 Хариу бичихZochin 2017/03/29
zurgiin haraal az jargal medrehdjiishde ystoi mundag yumaa amidrald ni hamgiin sain saihniig husii huurhun gunjuud ni ervvl enhiig husii
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Sain setgegdel turluu tuushtai, tesvertei sain saihan amidarhiig hvsie!
0 0 Хариу бичихАЗ ЖАРГАЛ 2017/03/29
ЁСТОИ ГОЕ
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Монгол залуус хүүхнүүд бүгд ийм зөв сайхан үзэл бодолтой итгэл сэтгэлтэй амьдарвал энэ олон хууралт мэхлэлт, бүсгүй хүний нулимс, өнчирсөн үр хүүхдийн зовлон байхгүй болно доо. Сантехникийн ажил гээд л хүмүүс голдог, гэтэл эрхэлсэн ажилаа сэтгэлээсээ хийгээд зөв амьдарвал ийм л сайхан байна даа. Ёстой Монголын бахархал болсон залуус байна. Эгэл хүмүүс дунд л жинхэнэ баатрууд байдаг.
6 0 Хариу бичихaz jargal xusie 2017/03/29
az jargal xusie goyo yumaa
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
emegtei hvn uhaalag. nuhuruu hadamaa hvndlehdeg vlger. hadamaa er hvnee hvndelsen em jatgadag
0 0 Хариу бичихDogoo 2017/03/29
Hoorhon iumaa mundag aaw eej hoer bna az jargal sain saihan buhniig husei
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Хөөрхөн 2017/03/29
Атаархам сайхан гэр бүл. Би л гэхэд 40 шүргэлээ гэр бүл зохиож үзсэнгүй, үр хүүхэдгүй л тууж явна. Энд тэнд зээрэнцэг харин шидэж хүүхэд өнчрүүлсэнгүйдээ баярлаж явдаг. Аз жаргал хүсье! Монголын үрс маш олон болтугай~
9 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Vneheer goe yumaa ger bvldene aj jargal hvsey ali boloh olon hvvhedtei boloh estoi ter l az 60gal shvv de
1 0 Хариу бичихKkk 2017/03/29
Ysn huurhun ger bul weeee
0 0 Хариу бичихBymbaa 2017/03/29
Yasan shan yum be ail gerin ezen ni vneheer mundag shan bvhnig hvsey
0 0 Хариу бичихСувдмаа 2017/03/29
ямар сайхан юм бэ, аз жаргал хүсье, үнэхэээр сайхан гэр бүл байна
0 0 Хариу бичихhuleg 2017/03/29
yostoi mundag ymaa hamgiin goy goy
0 0 Хариу бичихтөрөө 2017/03/29
та бүхэн сайхан харагдаж байна... аз жаргал хүсье
0 0 Хариу бичихзочин 2017/03/29
Таван саихан гүнж болон аав ээжид нь аз жаргал эрүүл энх энэ хорвоогиин саин саихан бүхнииг хүсэн ёрөөё
1 0 Хариу бичихOdnoo bagsh 2017/03/29
Az jargal husie mundag aaw eej bolon hoorhon ohidod ni.
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
аз жаргал хусье! одоо уед ховор тохиолдол боловч соц уед ийм л бсан . манай аав ээж 2 яг ийм бса
0 0 Хариу бичихgerel 2017/03/29
eleg buten eruul enhiig husie ail geriin az jargaliig er hun l bii bolgono amjilt husie mundag aav b.a shuu
0 0 Хариу бичихHongor 2017/03/29
Гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Бахархмаар залуус байна.
0 0 Хариу бичихtseegii 2017/03/29
yamar goe yum be tanai ger buld hamgiin sain saihniig husie mundag eej aaviin mundag ohiduud mongoliin baharhal hel am holuur baig chin setgeleesee sain saihniig husie
0 0 Хариу бичихTungaa 2017/03/29
Mundag shan aaw eej bna ohiduud hoorhon shvv az jargal hvsie
0 0 Хариу бичихzochin 2017/03/29
үнэхээр гоё ярилцлага байна. Залуу гэр бүлдээ азжаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
1 0 Хариу бичихch.tsetsegmaa 2017/03/29
Buun az jargal mundag huurhun huuhdeeree baigaa aaw eej hoyrig hairlahaas uur yah bilee huurhun yumaa odoo huu garch bur az jargalaar bylhandaa tanai ger bul az jargal eruul enh sai saihanig hisiy
0 0 Хариу бичихAav 2017/03/29
Үнэхээр хөөрхөн юмаа. дүү нараа дагуулсан ах шиг л ккк
1 0 Хариу бичихЭмэгтэй 2017/03/29
Багын дээдэх нь ямар эгдүүтэйн бээ. Бүүр хөөрхөн харагдаад байхын.. Аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье.
0 0 Хариу бичихNina 2017/03/29
Ger buld ni az jargal xusie. Ta nar chadna aa. Xair xurgem urstei yumaa
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Хөөрхөн юмаа. Нөхөр нь ёстой сайн залуу байна. Хүүхдийн буянд нь баясая
0 0 Хариу бичихАру 2017/03/29
Үнэхээр сайхан гэр бүл сайн аав ээж бахархаж байна
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
mundag yuma iim saihan ger az jsrgal eruul enhiig husie
0 0 Хариу бичихZochin 2017/03/29
Zaluu humuus bolohoor huuhdiin humuujliin talaar yarih ert bna gej helj bolohgui l de. Huuhed gargasan bol huuhdiin humuujliin talaar medlegtei baih ni chuhal. Yaj humuujuulehee medehgui huuhed gargaad bna gedeg hariutslagagui asuudal
1 5 Хариу бичихзочин 2017/03/29
Маш агуу ямар гоё гэр бүл вэ бүгдэд нь аз жаргал эрүүл энхийг хүсье
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Iim zaluus olon baigaasai vneheer baharhuushtai bna
1 0 Хариу бичихЗОЧИН 2017/03/29
ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕВ
1 1 Хариу бичихЗочин 2017/03/29
Хэхэ хөөрхөн юм аа аав ээж нь нээрээ хүүхэд шиг харагдаж байна даа. Ухамсартай сайхан залуус аз жаргал гэрэлтэж байна аа бүгдэнд нь
3 0 Хариу бичихЭНХЭЭ 2017/03/29
Хүүхдийн заяа түшдэг гэдэг дээ. Сайхан гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье.
2 0 Хариу бичихЦээгий 2017/03/29
Ямар мундаг залуус вэ. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье. Хүүхдүүдийн заяа буян түшнэ.
1 0 Хариу бичихариун 2017/03/29
ёстой сайхан энергитэй сурвалжлага байна,сэтгүүлчид баяр хүргье, өнөөдөр олон хүнд сайхан энерги гэрэл гэгээг түгээлээ. 2 биенээ хайрлаж ойлгож яваарай сайхан хосууд минь, охид нь яасан хөөрхөн хайр хүрэм амьтад вэ, аз жаргалаар бялхаж яваарай. утаснаас хол байлгаарай хөөрхөн охидоо
7 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Mundag
1 0 Хариу бичихzochin 2017/03/29
Ene ger buld az jargal,eruul enh sain saihniig husie Hariutslagaa uhamsarlasan aav eejuuded amjilt
0 0 Хариу бичихzochin 2017/03/29
Gaihaltai saihan medremj zaluusaa amjilt ervvl enhiig hvsie huurhun ohidin ireedvi ungulug haragdaj bna sh vv
0 0 Хариу бичихЗОЧИН 2017/03/29
Мундаг юмаа хүний амьдралд хамгийн сайхан нь гэр бүл юмдаа олон хүүхэд төрүүлж өсгөх залуу хүмүүст тэр тусмаа туслах хүнгүй хүмүүс хэцүү үедээ хэцүү л байдаг юм тэр үеийг хамтдаа даван туулж байгаа танай сайхан гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе. Охид хөөрхөн байдаг юмаа би бас том охиноо 19 настайдаа төрүүлсэн одоо 3 охинтой өөрийгөө эрт олон хүүхэд гаргачихсан юм боловуу гэж бодож байсан ч танай гэр бүлийг хараад өөрийн эрхгүй бахархаж байнаа.
2 0 Хариу бичихзочин 2017/03/29
Сайхан хэрэг байна шүү, тэр боловсрол, мөнгө, залуу нас энэ тэрээс илүү ХҮН БАЙЖ АМЬДРАХ гэдэг гол зүйлийг төрөлхийн ухаанаараа төлөвшүүлсэн залуус юм аа. Сурвалжлагчийн асуулт таалагдсангүй, хийгээд байгаамуу дэмжээд байгаамуу мэдэгдэхгүй, аль л болох хүнийг сэтгэлээр унагаах зорилготой юм шиг балай асуулт тавьдгийн бэ? Ямар хүсэл мөрөөдөлтэй вэ? дараа нь яах төлөвлөгөөтэй байна гээд асуучвал ядаж дээр байх сан. "хүмүүс тэгээд байдгийн байна лээ.." гээд л хамаг бүтэхгүй юм жишээ авахын.
2 0 Хариу бичихКазах 2017/03/29
Сайн байна залуу. Амжтлт хүсье. Охид, хүүхдүүдийн дунд урт удаан насалж, дахиад 5 хүүгийн аав ээж болоорой. Мундаг байна
2 0 Хариу бичихАриука 2017/03/29
Эзэн хичээвэл заяа хичээнэ. Хичээнгүй хүнийг бурхан ивээдэг. Энэ сайхан гэр бүлд аз жаргал хүсье. Эхнэр нь нөхрөө хүндэлж хайрлаж, нөхөр эхнэрээ ойлгож дэмжиж яваарай.
3 0 Хариу бичихАз жаргал хусье 2017/03/29
Saihan ger bvl bna emegtei hvn sain hanitai bolhoro setgel amar vr hvvhde gargaj usguj bga yum ymar hamgaalah argaa medehgvi , zalhu hvni gar harsanda gargasan bish de zalu hvmvs gehed mundag bna eruul enh az jargal hvsie
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Сайхан гэр бул байна. Охидууддаа чихэртэй ундаа битгий авч егеерэй.
3 1 Хариу бичихЗочин 2017/03/29
Аав нь их мундаг юмаа. Энэ олон хүүхдийг тэжээгээд байрны урьдчилгаа цуглуулж чадаж байдаг . Нэг нэгэндээ түшиг болж яваарай сайхан хосууд минь
10 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Uneheer saihn ger bul bna az jargal husie eruul enh baigari
0 0 Хариу бичихzochin 2017/03/29
wow vneheer az jargaliig mederlee ger bvld ne az jargaliin deediig erooe unshih bolgondoo shahuu baharhaj bas nulims dusluulaw vneheer baharhaj bn
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
jiremsleltees hamgaalah arga meddeggui esvel huneer tejeelgeed belenchilj amidraad sursan humuus l olon huuhed ert gargah bolomjtoi baidag. Saihan l baidag baihda!
0 23 Хариу бичихUna 2017/03/29
Yamar goè yum be 4 huutei 5 dahi ni ohin bgaasai gej mash ih husej bnaa ohin huuhed aavdaa iluu, eejdee hanitai huurhun shuu
12 0 Хариу бичихСаран 2017/03/29
ямар гоё сайхан юм бэ? гайхалтай сайхан мэдээ мэдээлэл бэлтгэж өгсөн сурвалжлагч танд баярлалаа. энэ өдрийн уншсан хамгийн сайхан мэдээ энэ байлаа
2 0 Хариу бичихОчирбат 2017/03/29
Хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
2 0 Хариу бичихЗОЧИН 2017/03/29
Мундг залуус байнаа. аз жаргал хүсье.
1 0 Хариу бичихnaraa 2017/03/29
Estoi gaihaltai zaluus yumaa. iim l zaluus iim saihan ger bul olon baigaasai. Gaihaltai zaluust .ur huuhded ni az jargal sain saihniig husen eruue!
0 0 Хариу бичихBuugi 2017/03/29
Saihan ger bul bna ger buliin gol utga uchir bol ur huuhed ym uur yu ch bish shn shn
0 0 Хариу бичихDoogii 2017/03/29
Ymar goy medee unshchihwaa.. yasan ch mundag uhamsart humuus we. Ystoi baharhamaar ger bul bn d. Az 60 gal husey.
2 0 Хариу бичихзочин 2017/03/29
сэтгэл хөдөлчихлөө сайхан гэр бүл байна даа
1 0 Хариу бичихСарнай 2017/03/29
Ёстой мундаг аав байна. Маш их бахархаж байна. Аавууд бүгд ийм байгаасай. Зарим нэг нь үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй аавууд бгаа шүү. Сайн ханьтай болохоороо ээжүүд олон хүүхэд төрүүлж байгаам даа .Та нартаа эрүүл энх аз жаргал хүсье.
5 0 Хариу бичихМөнгөөнөө 2017/03/29
Ямар мундаг юмбэ. Жинхэнэ бахархал үлгэр дуурайлал чинь энэ байна даа. Би бүр өөрөөсөө ичиж байна шүү. Кк. Сайн явах санааных гэдэгдээ. Үр хүүхдүүд нь үргэлж нүүрэндээ инээмсэглэлтэй байг. Мундаг аав мундаг ээж байна өөө.
3 0 Хариу бичихMoogii 2017/03/29
5 saixan burxan ursuud ni eej aaw uls orondo xeregtei sain xun bolj osox ni todorxoi bna da. IIM saixan setgeltei etseg exes mendelsen ym chini. Zow xun bolj az jargaltai amidarch ywax ni olon surguuli togsox, bayn chineeleg bxas ogt xamaaralgui shu de. Xunii buyn zaya l ym da.
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Az jargal hvsey huurhun ym be
0 0 Хариу бичихHusel 2017/03/29
Uneher shan sanagdla ger buldn az jargal eruul enhig husey mundag aav eej yma tevchertei zorigtoi zorilgotoi
0 0 Хариу бичихМгл 2017/03/29
Дуу нартаа хамгиин сайн сайхныг хусье.Бацаанууд алзахгуйээ дороо осчихно,эруул мэндэд нь сайн анхаарч бай
1 0 Хариу бичихариунаа 2017/03/29
ямар сайхан гэр бүл вэ, охин үрс яасан хөөрхөн юм бэ, аз жаргал хүсье
0 0 Хариу бичихZOCHIN 2017/03/29
Mundag zaluus bna. Amargui shuu dee!! Iim uhamsar setgeltei humuus olon boloosoi.
0 0 Хариу бичихganaa 2017/03/29
mundag yum a 30 nastaid n 2`r odongiin hvvhed hvv garah yum bna
0 0 Хариу бичихСүхболд 2017/03/29
аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөё
0 0 Хариу бичихTogoo 2017/03/29
Bid hoyr egch dvvsiin heden sariin zorvvtei namaig molhdog bhd yawdag bsan gesen namaig molhood yawj bhd deer ireed suuchahdag bsan gesen ih ineedtei. Ger bvldne az jargal hvsii
1 0 Хариу бичихmundag 2017/03/29
Estoi huurhun yumaa, mundag zaluus bna. Ur huuhdiin ur shim buyan zaya udahgui irne dee
1 0 Хариу бичихnorjmaa 2017/03/29
Baharhmaar ger bul ymaa. Eruul enh az jargaliin deed buhniig husie.
2 2 Хариу бичихnaraa 2017/03/29
uram zorig uhaaral ugsun iim saihan humuusiin talaar unshih chin yasan ch goy ym.uhaalag saihan zaluus bnaa.ur huuhed ger buld sain saihniig husey.huuhed hunsteigee irdeg gj yag unen shuu.
3 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Мундаг2
0 1 Хариу бичихbolor 2017/03/29
Хамгийн багын дээдэх охин ямар эгдүүтэй юм бэ.хөөрхөн юмаа, Хамгийн сайн сайхныг хүсье
2 0 Хариу бичихУянга 2017/03/29
МУНДАГ дайчин юмаа урлахын ангийн охин маань байна ш дээ .. амжилт хүсье
1 0 Хариу бичихzochin 2017/03/29
saikhan ger buld az jargal khusie . ger bulin khumuujil saitai sain l etsteg ekhchuudtei uym bna daa
0 0 Хариу бичихzochin 2017/03/29
mundag zaluus bn oo...zorigtoi...amidraliig jinhene udirdaj bn doo...sain saikhniig husey... uram ogsond bayarlalaa..
1 0 Хариу бичихburnee 2017/03/29
Huurhun yumaa Mongoliin urs mash olon boloh boltugai.ta nartaa az jargal husie.
0 0 Хариу бичихлина 2017/03/29
Багаасаа марилаг хүүхэд байж л байдаг шд нэг их өвчин зовлон болоод байх юу байхав дээ тэгээд ч эцэг эх нь таргалуулъя гээд л илчлэг ихтэй хоолоор тусд нь шахаад байдаггүй нь ойлгомжтой. Угаасаа хоол бага иддэг ч махлаг хүүхэд байж л байдаг. Бас жирэмсэн болоод л аборт гээд толгойд нь ороод ирдэггүй сайхан гэр бүр байнаа залуу байгаа дээрээ хүүхдүүдээ гайгүй болгоод авчихвал цаана нь ажиллаж амьдрах зөндөө нас байна гоё шүү
8 0 Хариу бичихNaraa 2017/03/29
Estoi shn ger buld az jargal sain saihan buhnig husin erooe. Onor otgon ail bolooroi :-)
1 0 Хариу бичихbolor 2017/03/29
Мундаг бахархмаар залуус байна. Гэр бүлд нь томоос том АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.
1 0 Хариу бичихchuka 2017/03/29
mundag 2
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Үнэхээр сайхан гэр бүл байна. Энэ сайхан гэр бүлийг элэг бүтэн хайр дүүрэн байлгаж байгаа үнэхээр мундаг залуу юмаа. Эхнэр нь ч бас гайхалтай сайхан. Аз жаргал хүсье.
0 0 Хариу бичихchimgee chimgee 2017/03/29
saihan yma tsetsgin tavan delbee shig tavan saihan ohidteio ene zaluu ger buld az jargal eruul enh sain saihniig husen erooe hair shigesen tershen tavan ohidtoi mongoliin urs mash olon boltugai gj bayr hurgeye
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
одоо цагт маш ухамсартай сайхан гэр бүл бна,50нас хүрээд л нуруун дээрх ачаа чинь хөнгөрч гадаадад зугаалах аялах бодогдож яаж амьдарч байсанаа тухтай мэдэрч улам илүү аз жаргалтай болдог юм даа,хөөрхөн охидуудад нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье
9 0 Хариу бичихZoloo 2017/03/29
vnheer mundag bna az jargal hvsii saihan medee niitelsen bna erch hvcheer dvvrgej ugsund bayarllaa
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Ger bukd ni eruul enh az jargal ene horvoogiin hamgiin saihan bugdiig husen eruye
0 0 Хариу бичихZochin 2017/03/29
Bondoison saixan xvvxdvvd we eej aaw mundag bn shvv
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Энэ сайхан залуу гэр бүлд сайн сайхныг хүсье. Ус сувгийн удирдах газрын хамт олонд энэ хүүхдүүдийн өмнөөс баярлаад байна аа. Баяр хүргэе!
13 0 Хариу бичихTuvshuu 2017/03/29
Ymar huurhun yum be uneheer mundag aav eej bnaa.Hamgiin sainsaihniig husii mongoliinburs eruul enh usub tornij ulam olon boloh boltugai
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
ёоо ашгүй дээ туслаач муслаач гэсэн үгс алга . Дан тийм юм уншсаар залхчиж Сайхан гэр бүл юмаа. Аз жаргал хүсье
13 0 Хариу бичихЗочин 2017/03/29
мундаг гэр бүл юм аа гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
0 0 Хариу бичихgantsetseg 2017/03/29
vneheer shan ger bvl bna iim zaluus olon bgaasai oorsdiin vvreg hariutslaga uhamsarlatsan zaluu ger bvl bna tanai ger bvld az jargal ene horwoogin hamgiin sn shanig hvsie
1 0 Хариу бичихаөай 2017/03/29
Залуу хосууд маань хамгийн гол нь бие биедээ итгэж байх хэрэгтэй. Амьдралын нугачаанд худал үнэн янз бүрийн л зүйл, хүмүүс гарч ирнэ тэр бүрт миний сонгосон хүн гэж нэгнээ эрхэмлээд бие биедээ итгэж түүнийг даваарай. Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал зүйл. Та долоодоо аз жаргал, эрүүл энхийг хүсэе.
2 0 Хариу бичихHappy 2017/03/29
Uneheer mundag. Odoo tsagiin ulger durailal bson. Amidrald n ohidod n buhii l sn shan bugdiig ta 2too husie
4 0 Хариу бичихСаруул 2017/03/29
Сайхан гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Ухаалаг, хариуцлагатай хосууд байнаа.
2 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Ямар мундаг сайн залуу вэ...эхнэр бас хамгийн мундаг нь... Ийм олон гоё эрдэнээр гоёсон тансаг айл байнаа
5 0 Хариу бичихзочин 2017/03/29
харин эхнээс авахуулаад уйллаа. зүгээр аз жаргалын нулимас шүү. Үнэхээр хөөрхөн юм, хайр гэрэлтсэн гэр бүл юмаа.
8 0 Хариу бичихZochin 2017/03/29
Mundag zaluu ger bul ba az jargal husie
1 0 Хариу бичихЗОЧИН 2017/03/29
АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.
1 0 Хариу бичихtuya 2017/03/29
erch huchtei amidraarai.unur utgun saihan ger bul bn.ohiduud ni usuud aav eejee saihan avch yvnaa.uneheer sain aav eej 2 bn.az jargal husey.
1 0 Хариу бичихzochin 2017/03/29
Estoi mundag. Az jargal xvsie
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Solioooteeei, Mongoliin urs mash olon baih boltugai. Ednii ger buld chin setgeleesee haluun bayar hurgey az jargal husey!
3 0 Хариу бичихЗочин 2017/03/29
та нараар бахархаж байна аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе Монголын минь үрс маш олон болтунай
2 0 Хариу бичихЗочин 2017/03/29
ene ger buld eruul enh az jargalig husie
2 0 Хариу бичихUyanga 2017/03/29
Bur uneheer saihan sanagdlaa ene saihan erch hucheer duuren bga zaluu hosdoo tsaashdiin amidrald ni az jargal hamgiin sain saihan buhniig husen erooooe. Manai ger buliin zugeees.
3 0 Хариу бичихzochin 2017/03/29
garchignaas ni avahuulaad l, duustal ni ineemsegleltei unshlaa. yamar saihan gegeeleg saihan niitlel vee! saihan zaluus bolon ohidod ni hamgiin sain saihniig husey!
7 0 Хариу бичихok 2017/03/29
ok ok
0 0 Хариу бичихзочин 2017/03/29
Ямар ухаантай залуучууд вэ. Энэ сайхан гэр бүлд хамгийн их аз жаргал, эрүүл энхийг хүсье. Хүүхдүүд нь удахгүй том болоод манай 2 жаргаж өгнө. Ялангуяа охидууд бол бүр хөөрхөн аавыгаа гээд амь тавьдаг юм.
5 0 Хариу бичихХэмээ 2017/03/29
Та нараар бахархаж байна. Монголын үрс маш олон,ухаалаг аав, ээжүүд бүүр олон болог
1 0 Хариу бичихre 2017/03/29
Tsoohuulee yaaj hogjih yum. Oluulaa bolvol harin mongol hogjih bhdaa
5 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Yamar saihan yum be zaluu mini chi yamar saihan tsetsegsiig delbeeluulj bna geg canana buh erchuud zaluuchuud iiml baih heregtei amidraldni sain saihan buhnig husie
1 0 Хариу бичихБоогий 2017/03/29
Сайхан гэр бүл байнаа. Эрүүл энхийг хүсье. Одоо үед залуус олон хүүхэд төрүүлэхээ байсан болохоор их содон байх шиг байна. Миний ээж гэхэд 29 насандаа 5 дахь хүүхдээ төрүүлсэн байдаг. Тэр үед хүүхдээ дөнгөж 45 хоногтойд нь л ажилдаа орчихдог. Тэгээд том нь багыгаа чирээд л хүн болгож байлаа даа.
3 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Залуу сайхан, өнөр өтгөн гэр бүлд аз жаргал хүсэе. Хөдөлмөрч сайн залуу юмаа. Манай залуучууд энэ ааваас үлгэр жишээ аваарай.
4 0 Хариу бичихZochin 2017/03/29
Ene gert hairaas uur um alga Goe um hunii amidraliin hamgiin huchte augaa ni bn ta nart sain saihaniig husie
4 3 Хариу бичихЗочин 2017/03/29
Iim ger bul olon baigaasai. Olon huuhed turuulj usgunu gdg bol uls orondoo mash tom baylag buteej bga ym shu.
2 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Manai erchuud tgj bgad bas mundag shuu,,,,, erchuud maani hoorhii daruuhan bolhoor l bid sniig n yaridaggu tsonh heden durakuudaar l erchuudiig dugnedeg yum bnlee,,, nohor n uneheer uhaantai yum,, gertee olon jil suusan 5 baitugai 1 huhed gargasan emegteigees yanz buriin l aash gardag,,, tr bolgoniig teseed ehneree oilgood hairlaad yavdag uneheer uhaantai yum.,,,,, iim zaluuchuud olon bga bhaa,,,, gants ng ovchtei ehneree 2 nyalh huuhedtei n orhiod yavdag metiin yumnuudaar erchuudiig bitgii dugneerei mongolchuudaa
13 0 Хариу бичихЗочин 2017/03/29
saihan ger bvld az jargal hvsie ih saihan saaanaglaa
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
huuhduud n yasan hoorhon in,, hair hurchlee,,, eej n yasan mundag iin.,,,,, 2hon huuhed gargachaad bolson gj boddog ooroosoo ichchihlee hehe,,,, dahiad ngiig gargachihdag ch yum bilu hehe,,,,, ueiinhen ghd mundag bnshuu,,,, AZ JARGAL HUSEY
8 0 Хариу бичихнаргисан шүү 2017/03/29
Эрт сексийн харьцаанд орох ийм сайхан.
6 0 Хариу бичихмундаг 2017/03/29
бахармаар юмаа. амжилт
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Гоё юмаа Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье.Цөөн хүүхэдтэй айлаас олон хүүхэд зөв хүмүүжүүлбэл өөртөө оруулж буй том хөрөнгө оруулалт.Нас ахиад жаргана даа.
2 0 Хариу бичихoonoo 2017/03/29
yariltslagiig ni unshaad uuriin erhgui samsaa sharhirch bna uneheer baharhmaar amidraliin uhaantai huuhduud bna. tanai ger buld az jargal husiye.
3 0 Хариу бичихЗочин 2017/03/29
woow yamar ch mundag zaluu vedee olon zaluuchuud ene yariltslagiig unshaad oilgoosoi. az jargaltai ger bul baina shuu. Ta heddee az jargalyn deediig husye
3 0 Хариу бичихЗочин 2017/03/29
yamar huurhun um be
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Ёстой мундаг юмаа. Гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайханыг хүсэе. Гэгээлэг сайхан сурвалжилага хийсэнд баярлалаа. Сэрээд л уншсан гоё мэдрэмж төрлөө өнөөдөр өдөрийн турш гоё байна байхаа.
1 0 Хариу бичих0666 2017/03/29
Mundag zaluu bn, ger buld ni sain shan buhniig husen erooe, huurhun ohidooroo chimej yawaarai
1 0 Хариу бичихZochin 2017/03/29
Az jargal sain saihan bvhniig hvsen erooe!
1 0 Хариу бичихhhh 2017/03/29
ysn huurhun shn ohid be.bi ch gesen 2 ohintoi bolohoor denduu az jargaltai baidii.huurhun ursd n az jargal husiy
1 0 Хариу бичихГ.Дууяа 2017/03/29
Saihan ger bvld n az jargal hvsie
1 0 Хариу бичихMgl 2017/03/29
Ehner ni ooroo huseed gargaj bga bol yahaw dee... Er ni bol hund neg bol surch bolowsroh yu hiihiig husch bui moroodliinhoo toloo alhah. Ali eswel olon saihan huuhedtei bolood ger bul uusgeh gsn songolt l bn. Gehdee diilenh ni ooriigoo hogjuulj hichirheg Mongoliin toloo oyuni uildwerleld anhaarwal zugeer bh. Ehner bol odoo nasan tursh l huuhdee harna. Ajil hiine gj sanaltgui yum bn. Yu yunii duhand hurelgui hooson aaw eejuud olshrood bga shvvvv...
2 23 Хариу бичихЗөвлөмж 2017/03/29
Сайн санаж хэлж байна. Хүүхдээ багаас нь битгий таргалуулаарай. Дотор эрхтэн өөхлөөд тухайн эрхтний өсөлт бойжилт, үйл ажиллагаа нь эхнээсээ хэвийн бус болох аюултай тул, эцэ эхчүүд анхаарахад илүүдэхгүй. Том хүмүүс ч гэсэн, таргалахын хамгийн том эрсдэл нь дотор эрхтнүүд гадна дотор талаасаа өөхөлж өвчилдөг.
7 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Ямар гоё гэр бүл вэ бүүр хайр хүргэчихлээ.гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье.
1 0 Хариу бичихnaiz 2017/03/29
2 Найздаа аз жаргал хүсэе. Та хоёроороо бахархаж явдаг шүү найз нь
0 0 Хариу бичихЗочих 2017/03/29
Ямар мундаг ээж, аав хоёр вэ? Баяр хүргье. Сайхан гэр бүл байна.
1 0 Хариу бичихsltantuya 2017/03/29
mundag yumaa odoo tsagt iim uhamsartai zaluus hovor shuu dee tanai ger buld hamgiin sn sh.nig husii
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
mundag bnaa huuhed usguh amargui shu ger buld ni az jargal husiy
0 0 Хариу бичихzochin 2017/03/29
Ymar shn ger bul ve.Setgel hudulchihluu.Uneheer mundag etseg eh 2 bn.Tanai ger buld 5n huurhun ursed ni eruul enkh, az jargal, ineed huur hzee duusahgui bayr baysgalang husen yruuye.
0 0 Хариу бичихzochin 2017/03/29
Ene ger buld az jargal husie. ohintoi hun jargadag gdgdeee uneher l hair unertsen shn medee bn.
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Ёстой мундаг, аз жаргал хүсье
0 0 Хариу бичихTamiraa 2017/03/29
Yaasan saihan ymbee. Hair undraad saihan bolchloo. Az jargal husie.
1 0 Хариу бичихAz jargal xusey. 2017/03/29
Nuxur ni uxaantai, mundag zaluu baina da.iim zaluu xun baij.Geriin xumuujil chuxal shuu.Bid xuvguudee ene zaluu shig uureg xariutslagaa uxamsarladag, xuniig xairladag xun bolgoj xumuujuultsgeex xeregtei yim shigee.Nuxriin aav, eejiig magtay.Xuniig turuulex amarxan, Xuneer xun xiix xetsuu shuu.Exner bas ix daichin, xudulmurch busgui bololtoi.Tanai ger buld az jargal xusey.Mun nuxriin ajliin xamt olon ix mundag baina shuu.Ene saixan ger buliig demjeed ugdug
12 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Ёстой хөөрхөн юмаа. Амьдралд нь аз жаргал хүсье
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
хөөрхөн юмаа
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Үнэхээр өнөөдөр миний харсан хамгийн сайхан зүйл байлаа. Зураг бүрийг нь хараад нүдэнд нулимс мэлтийгээд л явчихлаа. Үнэхээр сайхан хос байна бас бяцхан охидууд нь үнэхээр эгдүүтэй юм цаашид эрүүл энх өсөн торниод ээж аавдаа энэрэлтэй эрхэм сайн хүмүүс болог ээ. Хүүхэд гэдэг энэ амьдарлын утга учир гэрэл гэгээ юм шүү дээ
4 0 Хариу бичихaz jargal 2017/03/29
Ymar goy ymbe az jargal husye
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Аав бол хүүтэй болох гээд үзээд бардаггүй ээ хаха.
2 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Uneheer shan ymaa emegtei hun bur l iim l bval Mongoliin urs mash olon boltugai
0 0 Хариу бичихMongolmaa 2017/03/29
Saihan ger buld az jargal sain saihniig husie! Mongoliin urs mash olon bolog ee!
0 0 Хариу бичихAz jargal husye 2017/03/29
hair hurchlee. az jargal husye, yamar goyo gegeen bodol turnu ve
1 0 Хариу бичихbadmaa 2017/03/29
Аз жаргал гэдэг энэ л байх даа
1 0 Хариу бичихЗочин 2017/03/29
yostoi mundag mundag mundag 2 bna daa heleh saihan vg oldohgvinee az jargal hvsii . Ih uhaalag yariatai uym bna
0 0 Хариу бичихdari eh 2017/03/29
Ohidtoi hun jargadag yum. Olon boldog yum. Ta 2-too az jargal husej ohid ni eruul enh usuhiig husen eruue
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Wooow goy yumaa bushuuhan huuhedtei bolyooo heheh
2 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Жинхэнэ аз жаргалтай айл байна.Магадгүй монголын хамгийн баян айл байх.Эрүүл энх аз жаргал хүсье!Охинтой хүн очир эрдэнэтэй л гэсэн үг шүү
6 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Xoorxon yum we mundag bn shv
0 0 Хариу бичихTuugi 2017/03/29
Yasan huurhun yum bee
0 0 Хариу бичихbilguun 2017/03/29
minii nz bga ymda. .. Mundag bvsgvi shvvdee .... 5n gvnjid ger bvld ni AZ jargal hvsie. ..
2 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Яг л миний аав ээж 2 шиг юм. Ээж маань 5 охин хамгийн бага нь хүү төрүүлсэн. Гучин хоёрхон насанд нь бид 6 гарчихсан байлаа. 40 хүрээд л ээж аав минь Өвөө эмээ болсон доо. Хүүхдүүд томрох тусам л ханьтай, олон болох тусам гэр дүүрэн жаргалтай байдаг юм байна.
15 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Ymar goe myndag ger byl we.estoi goe sanagdlaa.az jargal hysii.
0 0 Хариу бичихИргэн 2017/03/29
Хөөрхөн хүүхдүүд шүү. Төр засаг нь дэмжээд өгөөсөй дээ
0 0 Хариу бичихZochin 2017/03/29
Shan hosuud bn 1ara ajilj ger ornoo awj ywaa ghed mundag Baaz Hamgiin sn shan bvhniig hvsie
0 0 Хариу бичихЗочин 2017/03/29
Ohid huurhuun. Az jargal husy
2 0 Хариу бичихЗочин 2017/03/29
¯\_(ツ)_/¯
1 0 Хариу бичихАз жаргал хүсье. 2017/03/29
Сайхан жаргалтай айл байна. Хүүхэд айл гэрт аз жаргал авчирдаг болохоор аз жаргалаар бялхсан айл байна.
2 0 Хариу бичих