Доналд Трамп В.Путинтай утсаар ярьж, харилцаагаа сайжруулах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ

ОХУ-ын Санкт Петербург хотод болсон дэлбэрэлттэй холбоотойгоор улс орнуудын удирдагчид В.Путинтай утсаар ярьж, харамслаа илэрхийлжээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп В.Путинтай утсаар ярин, гашуудал илэрхийлж, Оросын ард түмнийг дэмжих болно гэдгээ мэдэгдсэн байна. Мөн тэд дэлхий нийтэд тулгамдаад буй терроризмыг төгсгөл болгохын төлөө хүчээ нэгтгэн хамтран ажиллаж, харилцаагаа сайжруулах тухайд санал нэгджээ.

Доналд Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа В.Путин түүнд утсаар баяр хүргэж байсан. Түүнээс хойш хоёр орны тэргүүн анх удаа утсаар холбогдож байгаа нь энэ юм.

АНУ-ын Тагнуулын төв газраас ОХУ-ыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлж, Трампыг ялалт байгуулахад тусалсан хэмээн үзэж байгаа. Мөн Холбооны мөрдөн байцаах газрын дарга Жэймс Коми өнгөрсөн сард Доналд Трампын сонгуулийн кампанит ажлыг мөрдөн шалгаж буйгаа мэдэгдсэн.

Харин Трампын зүгээс дээрх мэдээлэл нь огт үндэслэлгүй, хуурамч бөгөөд ОХУ-тай ямар нэгэн зохисгүй харилцаа, холбоо үүсгээгүй гэдгээ мэдэгдсэн юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ