ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл гутралын үед дараах шинж тэмдгүүд илэрнэ

Хаврын улиралд иргэдийн сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах үзэгдлүүд илэрдэг. Сэтгэлийн гутрал нь хоёр долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүргэж болдог. Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш. Харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе мөчний өвчинтэй адил тусламж шаардлагатай өвчин юм. Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болдог.

Иймд, Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс дараах зөвлөгөөг хүргэж байна.

Сэтгэцийн талаас:

  • Гуньж гутрах, ирээдүйгээ гутранги бодлоор төсөөлөх
  • Амьдралын баяр баясгалан үгүй болох
  • Сэтгэл бухимдаж, уур уцаартай болох
  • Ганцаардах, бүх зүйлд сонирхолгүй, идэвхгүй байдлаар хандах
  • Хүсэж сонирхдог зүйлдээ дургүй, таашаал авахгүй болох
  • Анхаарал төвлөрөхгүй байх, идэвхи сонирхолгүй болох
  • Өөрийгөө буруутгаж дорд үзэх
  • Амьдрал утгагүй юм шиг санагдах, ингэж амьдрах ч гэж дээ гэж бодогдох
  • Нойргүйдэх, өнгөц нойртой болох, хар дарах

Биеийн талаас:

  • Амархан ядрах, бие сульдах
  • Зүрх дэлсэх, өтгөн хатах, арьс хуурайших
  • Хоолны дур, биеийн жин буурах
  • Тодорхой шалтгаангүй бие өвдөж шаналах
  • Толгой өвдөх, толгой эргэх
  • Ходоод гэдэсний хямрал
  • Бэлгийн дур буурах, үгүй болох
  • Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн алдагдал, сарын тэмдэг өвдөлттэй ирэх
  • Цусны даралт хэлбэлзэх

Ийм үед та өөрөө юу хийх ёстой вэ?

  • Хэрэв та муу мэдээ сонсох амьдралдаа сэтгэл ханамжгүй байвал түүнийгээ дотроо бүү хадгал, ойр дотны хүндээ ярихыг хичээгээрэй
  • Хэт хэцүү зорилго урдаа бүү тавь
  • Ямар нэг зүйл хий. Дасгал хийхээр гадагшаа гарч, явган алхаж, спортоор хичээллээрэй
  • Стресс тайлах энгийн ур чадварт суралцаарай
  • Хэдий юм идэх сонирхолгүй байсан ч гэсэн чанартай сайн хоол идэх гэж хичээгээрэй
  • Согтууруулах ундаанаас аль болох татгалзаарай. Архи сэтгэлийн гутралыг түр зуур тайтгаруулах боловч архины хэрэглээг ихэсгэж архинд донтох эмгэгийн суурийг тавьж, архи уусны маргааш сэтгэл гутрал улам гүнзгийрдгийг санаарай.

Танд дээрх шинжүүд удаан хугацаагаар /14 хоногоос дээш/ байнга, тогтвортой илэрч байвал сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. http://Cash4Visits.com/ref.php?refId=346762 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ