Д.Хаянхярваа: Алдааг Үндсэн хуулиас хайгаад хэрэггүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нухацтай хандах ёстой, буруу хазгай хандвал төрийн хямралд хүргэх эрсдэлтэйг онцоллоо.

Тэрээр “Эрх баригчид давчуу хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндэрсэн, засаглалын хямралд орсон, Засгийн газрын нэр хүнд унасан, хариуцлага алдсан, ард түмэн ядуурсан, ажилгүйдэл нүүрлэсэн зэрэг сүүлийн гурван жилд эрх баригчдын явуулсан бодлогын алдаанаас үүдэлтэй хямралыг Үндсэн хууль руу чихэх гэж оролдож байна. Эрх баригч намынхан фракц хоорондын зөрчлөөсөө болж улс орноо засаглалын хямралд оруулсан. Болж бүтэхгүй байгаа бүх алдаагаа Үндсэн хуулиас хайх хэрэггүй. Намынхаа дотоод үйл ажиллагаанаас хайх ёстой. УИХ 99 гишүүнтэй болно гэх мэт бэлгэдлийн шинж чанартай тоо төсөлд оруулж ирсэн байна. Өнгөрсөн жил "888 төсөл" гээд шуураад байсан, энэ жил усанд хаясан чулуу шиг алга болсон. Асуудалд ингэж хөнгөн гоомой, судалгаа тооцоогүй хандаж болохгүй" хэмээсэн.

Үүний зэрэгцээ ард нийтийн санал асуулгыг өвлийн хахир хүйтнээр явуулах нь тохиромжгүй, санал асуулгыг "хар машин"-аар тоолохыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)