“Яг түүн шиг-2” Амигийн тэсрэлт

“Яг түүн шиг-2” шоуны хагас шигшээ тоглолтод төгөлдөр хуурч С.Алимаа  реппер PSY болон дахин тайзнаа сэрэг хүйстнийхээ дүрийг бүтээв. Гэхдээ тэрээр хоёр дараалан дэлхийг байлдан дагуулж чадсан Ази болон Европ реппер боллоо.

Г.Ундармаа “Бүжиг үнэхээр гоё байлаа. Чи төстэй хоолойгоор ямар гоё дуулав аа. Хүнийг ингэж дуурайна гэдэг гоё. Амжилт”

Шүүгч Б.Наранзун “Ямар ч авьяастай юм бэ. Шоу эхэлснээс хойш яван чангарсаар одоо нэлээд чангарсан харагдаж байна. Үүнийг л бид оролцогчдоос хүсээд байгаа. Чиний чангаралт удаан зовоож ирдэг бололтой. Өнөөдөр чи мундаг байлаа. Үүнээс илүүгээр түүнийг дуурайх өөр бололцоо байхгүй байх. Чи маш сайн байлаа. Чи дүрээ маш сайн олсон байна. Чамд халуун баяр хүргэе”

Шүүгч Н.Онон “Чи өөрчлөлдөж байна, мундаг байна. Чи төстэй байлаа. Эмэгтэй хүн эрэгтэй хүний хоолойг хийх амаргүй би ойлгож байна. PSY-ын тэр харвах нь уу даа гэтэл бүжиглэдэг тэр эрч хүч бага зэрэг дутлаа. Зүүж байгаа нарны шил чинь уначих гээд жаахан саад болчих шиг боллоо. Дараа дараагийн удаа энэ мэт зйүлсийг анхаараарай”

Төгөлдөр хуурч С.Алимаагийн үзүүлбэр таалагдсан бол оролцогчдын үзүүлбэр дууссаны дараа хувийн 6 гэсэн дугаарыг 155115-д мессеж илгээгээрэй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ami myndag bainaa olni tanil bolson dyylj bvjigledeg cool bvsgvi bna da zaabal turuulex albagui finald tesrelt.

    0 0 Хариу бичих