“Яг түүн шиг-2” Ариука дахин хүйсээ солив

Оролцогч жүжигчин Б.Ариунцэцэг энэ удаад “Modern Talking” хамтлагийн Thomas Anders-тай тайзнаас уулзууллаа.

Шүүгч Б.Наранзун “Би 10 жилдээ байхдаа яг чам шиг Thomas Anders болохыг мөрөөддөг байсан. Дуулалтын хувьд төстэй байна. Түүний тунгалаг хоолойг арай гаргаагүй ч тэрээр эмэгтэйлэг хоолойгоор дуулдаг болохоор төстэй байлаа. Баяр хүргэе. Мундаг байна”

Шүүгч Н.Онон “Хосоороо болохоор харагдаад байна. Чи их дөхүүлсэн байна. Их зантай өөрийгөө мэдэрчихсэн хар үстэй залуу л харагддаг байсан. Хаяа хачин их зантай эмэгтэйлэг хөдөлгөөн нь өшөө л удаан байдаг. Түүнийг гаргасан бол гэж бодож суулаа”

Шүүгч Г.Ундармаа “Ойрд энд ирээгүй бүгд чангарчээ. Бага насны дурсамж сэргэлээ. Эгч нь наймдугаар ангид байсан. Охидууд бүгд л энэ хоёрын талаар ярьдаг байлаа. Надад хар толгойтой нь таалагддаг байсан. Хоолой адилхан байлаа”

Б.Ариунцэцэгийн үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа 4 гэсэн түүний хувийн дугаарыг 155115-д мессеж илгээж дэмжээрэй!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)