Г.Мэнд-Амартай хамт маргаашийн нар руу аялах уу...

“Яг түүн шиг-2” шоуны шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгаран үлдсэн оролцогч Г.Мэнд-Амар финалын тоглолтод эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээн “Киви” хамтлагийн Укагийн “Маргаашийн нар руу хамт аялах уу

Оролцогч Мээдээ энэхүү сонголтынхоо тухайд “Дуу бол хуучраад хаядаг гутал биш. Дараа дараагийн уран бүтээлчид аваад дуулдаг. Укагийн энэдуу бол сүнстэй гоё дуу. Би энэ дууг Мээдээгээрээ дууллаа” гэв.

Шүүгч Н.Онон “Дуу хоолойн хувьд юм яримааргүй байна. Хувцас нуур царай нь байна. Яг Ука гэхээр тийм байна. Миний нэг хүсэл чи соло карьераа хөөвөл зүгээр юм биш үү”

Б.Наранзун “Өнөөдрийн оролцогчид өөрсдөдөө дүгнэлтээ хийгээд байгаа болохоор хэлэх үг алга. Дуулалт дээр ярихаа хойш тавья. Чи энэ дугаарыг энтертайэментлаг байлгах гэсэн байна зөв үү.”

Мээдээг дутуу үнэлж байсан байна. Мээдээ чиний жинхэнэ мөн чанар рок дуучин. Саяны дуулалт бондгор марайлаг мээдээ л харагдаж байна. Ээжийн хүү ирж цайгаа уухгүй юм уу гэдэг тийм ээж л харагдлаа сая. Чиний соло уран бүтээлд амжилт хүсье.

Мээдээ үзүүлбэрийнхээ төгсгөлд “Яг түүн шиг төсөл миний хувьд бүхэлдээ сайхан аялал байлаа. Өнөөдөр монголын рок попод өсөх ирээдүйтэй дуучин хэрэгтэй. Тиймээс би энэ өрсөлдөөнөөс өнөөдөр ийнхүү соёлтойгоор бултаж байгаа юм. Надад саналаа өгөх гэж байгаа хүмүүс оролцогч Гантогоод саналаа өгөөрэй” хэмээн уриалалаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Багадаа ч ийм байсан, одоо ч яг хэвээрээ. Боловсрол нимгэн, дуулж чадахгүй, ёстой хөлдүү Мээдээ

    0 1 Хариу бичих
  2. Сайхан байсан шүү Мээдээ.Гэхдээ дууссан дуустал өрсөлдөх байсан юм.Гантогоо шиг дуулдаг залуус монголоор дүүрэн байна.Тэр дэндүү тэнэг стильтэй.Хэтэрхий Солонгос

    1 0 Хариу бичих